gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.30
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.30
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.30
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗӨВЛӨГӨӨ: Хонгорхон үр тань сургуулийн босго алхах гэж байна уу?

Б.Нямдарь
Зөвлөгөө
Өчигдөр
7
Twitter logo

Таны хүүхэд энэ жилээс эхлэн сурагч гэсэн алдар хүртэн сургууль гэсэн эрдмийн их өргөөнд “залрах” гэж байгаа бол танд тустай хэдэн зөвлөмжийг өгье.

Учир нь хүүхэд сургуульд суралцана гэсэн ойлголтыг цэцэрлэгийн үетэйгээ адил буюу тоглож наадаж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг гэж бодох нь бий. Улмаар сэтгэл санааны бэлтгэлгүй байснаар хичээлдээ анхаарлаа бүрэн хандуулж чадалгүй халширч, удаан сууж сураагүй учир залхаж, сургуульд явах дургүй болох сөрөг тал ажиглагддаг. Тиймээс та одооноос дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхэд илүүдэхгүй л болов уу.

Сургуульд орохоос өмнө:

1. ЭХЭНДЭЭ ТИЙМ Ч АМАР БИШ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
“Би сургуульд явчихсан шүү дээ. Одоо дахиж явахгүй” энэ бол хоёр дахь долоо хоногтоо сургуульд явах гэж байгаа сурагчийн үг. Магадгүй таны хүүхэд ч ингэж хэлж мэднэ. Тиймээс та түүнтэй хүмүүс яагаад сургуульд явдаг, сургуульд явснаар ямар ач холбогдолтой (шинэ найз нөхөдтэй болох, олон зүйл сурч ирээдүйд мэдлэгтэй хүн болох гэх мэтээр тайлбарлаж болно) зэргийг ярилцах нь илүү үр дүнтэй. Яагаад, ямар учраас сурч байгаагаа мэдэх нь таны хүүхэд хичээлийн эхний өдрөөс эхлэн элдэв бэрхшээлд нугарах нь бага шүү дээ.

2. ХҮҮХДЭДЭЭ ӨӨРИЙН ДУРСАМЖАА ЯРЬЖ ӨГӨӨРЭЙ
Өөрийн бага ангийн гэрэл зургаа түүнд үзүүлж анх сургуульд ороход ямар байсан, хүүхдүүдтэй хэрхэн найзууд болсон гээд гэгээлэг дурсамжаа хуваалцаарай. Мөн хүүхдэдээ сургуулийг нь биечлэн танилцуулж, анги танхимыг нь үзүүлж болно.

3. СУРГУУЛИЙН ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР ОЙЛГУУЛААРАЙ
Хүүхэд цэцэрлэг, гэртээ байдаг шиг сургуулийн орчныг мөн чөлөөтэй, гүйж харайж болдог гэж ойлгодог. Харин сургуульд дүрэм журам гэж байдгийг ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, охидын үснээс зулгааж болохгүй, багш юм зааж байхад анхааралтай сонсох хэрэгтэй гэх мэт энгийн зүйлсийг зөвлөөрэй. Гэхдээ хэт ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн шаардлага хүүхдийг баригдмал болгох талтай байдаг тул дүрэм журам гэдэг нь муу зүйл биш гэдэг талаас нь ойлгуулах нь чухал юм.

4. БИЕ ДААХ БАЙДЛЫГ НЬ ТӨЛӨВШҮҮЛЭЭРЭЙ
Байнга л үймүүлж, тоглож нааддаг үр тань өдөрт багагүй цагаар сандал дээр суух хэрэгтэй болно. Энэ нь тэдэнд маш хэцүү санагддаг. Тиймээс та одооноос бага багаар дасгаж зураг, дүрс зуруулан өдөрт нэг цаг суулгаж байхыг хичээгээрэй. Ингэснээр таны хүүхэд хичээлдээ сууж сурчихсан, багшийн үгийг бүрэн сонсох давуу талтай болно. Мөн өглөө эрт босгож, бие даан бие засаж сургах, хувцас гутлаа өмсөх, үдээсээ үдэх зэргийг өөрөөр нь хийлгэж сургасан байх хэрэгтэй. Мөн бусдаас санаа зоволгүй хэлье гэснээ хэлж, ариун цэврийн өрөө ормоор санагдвал багшдаа хэлэхийг сануулаарай.

5. БУСАД ХҮҮХЭДТЭЙ ЭВТЭЙ НАЙРТАЙ БАЙХЫГ ЗӨВЛӨӨРЭЙ
Таны хүүхэд айлын ганц эсвэл бага зэрэг харамч бол энэхүү зөвлөгөөг бүр сайн хэрэгжүүлэхийг зориорой. Ангийн хүүхэд нь баллуураа хэрэглүүлэхийг хүсвэл найрсгаар зөвшөөрөх хэрэгтэйг түүнд сануулаарай. Учир нь бусадтай юмаа хуваалцаж сураагүй эсвэл зожигдуу өссөн хүүхэд ангидаа найз нөхөдгүй ганцаардмал нэгэн болж түүнээс үүдэж сургуульд явах дургүй болдог. Хичээлийн анхны өдрөөс эхлэн бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээх хэрэгтэйг хүүхдэдээ зөвлөөрэй.

Сургуульд орсны дараа:

6. ӨДӨРТ ЮУ БОЛСОН ТАЛААР НЬ ЯРИЛЦАЖ БАЙ
Шинэ найзтай болсон эсэх, хичээл дээрээ ямар дүн авсан, өдөр ямар хоол идсэн гээд хичээлтэй нь холбоотой хүссэн сэдвээр нь ярилц. Ингээд хэдэн өдөр болоход таны хүүхэд хичээлээ тараад л танд болсон үйл явдлуудаа өөрөө ярьж өгдөг болно. Ингэснээр хүүхэдтэйгээ илүү ойр дотно байж, тулгарах асуудал бэрхшээлийг нь ярилцаж туслахад дөхөм болдог.

7. ХҮҮХДЭЭ ХЭР БАЙГААГ БАГШААС НЬ АСУУЖ БАЙГААРАЙ
Зарим эцэг эх хүүхдийнхээ багштай тэр болгон ярилцдаггүй. Энэ бол маш буруу. Хүүхдийнхээ ямар байгаа талаар багштай нь заавал ярилцах хэрэгтэй. Хичээлдээ хэр байна, бусадтай хэрхэн харилцаж байна гэхчлэн асууж тодруулах шаардлагатай. Мөн хүүхдийнхээ зан аашийн онцлог зэргийг багшид нь ойлгуулж хэлэх хэрэгтэй. Ингэснээр багш таны хүүхэдтэй харьцахад илүү дөхөм болно.

8. ГЭРИЙН ДААЛГАВРЫГ НЬ ХАМТДАА ХИЙГЭЭРЭЙ
Хүүхдийг сургах нь зөвхөн багшийн ажил гэж бодож болохгүй. Учир нь таны хүүхдийн сурлага тантай ч мөн хамаатай юм.  Даалгаврыг нь хэдэн удаа хамт хийгээд л “өөрөө хий” хэмээн орхих биш үргэлж хамт хийх хэрэгтэй. Гэхдээ үүнд анхаарах гол зүйл нь та даалгаврыг нь хийлгэж байхдаа битгий загна, толгой руу нь битгий тонш.

Та ч мөн бичиж чаддаггүй жаахан охин, хүү байснаа эргэн санах хэрэгтэй. Учир нь ийм байдлаар хамт даалгавар хийвэл хүүхэд даалгаврыг ял мэтээр ойлгох болж, хичээл хийх дургүй болдог. Даалгавар хийхдээ гарыг нь амраан, дунд нь завсарлага аваарай. Гоё, зөв бичвэл "сайн байна, болж байна" гэхчлэн урамшуулаарай. Харин "даалгавраа хийвэл ийм, тийм юм авч өгнө, гадаа гарахыг зөвшөөрнө” гэж амлалт өгөхөөс татгалзаарай. Учир нь хүүхэд ямар нэгэн зүйл танаас авах гэж, гадаа гарахын тулд яаран сандран даалгавраа хийдэг. Мөн цаашлаад ямар нэгэн зүйлийг хариу нэхэж хийх дадалтай болох сөрөг талтай юм.

9. ЦАГИЙГ НЬ ЗӨВ ХУВААРИЛ
Хичээлээсээ ирсний дараа хүүхдийнхээ унтах, тоглох, даалгавраа хийх цагийг нь та зөв зохицуулах хэрэгтэй. Хэт орой даалгаврыг нь хийлгэх нь буруу бөгөөд харин өдрийн цагаар, хүүхдээ эрч хүчтэй байхад хийлгэвэл илүү үр дүнтэй. Мөн тоглож наадсаны дараа хүүхэд ядарсан байдаг учир түүнээс өмнө даалгаврыг нь хийлгэвэл зүгээр. Мөн хүүхдээ хичээлээс гадуурх хэт олон дугуйланд хамруулах нь хүүхдийг ядрааж, хичээлээ хийх сонирхлыг нь бууруулдаг сул талтай. Тиймээс та хүүхдээ хичээлээс гадуурх аливаа дугуйлан секцэнд  хамруулах гэж байгаа бол түүний санал бодлыг нь харгалзаарай. 

10. УРАМ, УРАМ БАС ДАХИН УРАМ
“Би сургуульд сурч чадах болов уу” гэсэн нуугдмал айдас хүүхдэд тань байгааг та анзаарахгүй ч байж мэднэ. Томчууд бид шинэ ажилд, шинэ хамт олны дунд ороход ямар байдаг билээ, хүүхдэд яг л тийм байх болно. Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ дүрэм гээд л... Өөртөө итгэлгүй байдал үүсэхээс нь сэргийлж та хүүдээ, охиндоо урам зориг өгөх хэрэгтэй. Хамгийн сайн хийж чаддаг зүйлийнх нь талаар ярьж, сургуульд сурахад мөн л тийм амжилт гаргаж чадна гэхчлэн урам зориг өгөх яриа өрнүүлээрэй. Урмын үг байнга сонсдог хүүхдийн сурлага болон зан чанар урмын үг сонсдоггүй хүүхдийнхээс хэд дахин илүү байдгийг судлаачид тогтоосон байдаг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан