АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Улсын нэгдүгээр эмнэлгийн удирдлагын томилгоо болон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан гэм буруугүй ч ял эдэлж хоригдоод гарч ирсэн гэх мэдэгдэл гаргасан асуудлыг хөндөн асуув.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан “Ажлаас халагдсан эмч нарын асуудлыг ярьж байна. Бидэнд үүнийг явж шалгаад, үнэн худлааг тогтоох эрх хэмжээ байхгүй. Харин эдгээр эмч нар бидэнд асуудал тавибал бодит нөхцөлийг тогтоогоод олон нийтэд мэдээлэл өгөх боломж байгаа.
Мөн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хилс хэргээр ял эдэлсэн тухай асуудлыг ярьж байна. Анхан болон дунд, давж заалдах шатны шүүхийн хэн гэдэг шүүгч энэ хүнийг гэм буруутайд тооцсон юм. Тэр шүүгч нарыг суулгаж байгаад сэтгүүлч нар асуух хэрэгтэй. Алхаа цохьсон шүүгч нартай асуудал ярьж сурах хэрэгтэй байна. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой” гэв.
Ташрамд мэдээлэхэд, Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.
Зөвлөлийн даргаар Г.Ганбат ажилладаг бол гишүүнээр Г.Баярсайхан, Г.Баасан, Б.Отгон, Д.Гантөмөр, Э.Мөнхжаргал нарын хүмүүс байдаг.