gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-д төрж өссөн ч Хятадыг төлөөлөн өрсөлдөж буй Эйлин Гу-г хүмүүс шүүмжилж байна

Б.Нямдарь
Спорт
2026-02-20
17
Twitter logo
Б.Нямдарь
17
Twitter logo
Спорт
2026-02-20
АНУ-д төрж өссөн ч Хятадыг төлөөлөн өрсөлдөж буй Эйлин Гу-г хүмүүс шүүмжилж байна Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

АНУ-д төрж, өссөн ч Хятад улсыг төлөөлөн Миланы өвлийн олимпод өрсөлдөж буй Эйлин Гу-г хүмүүс шүүмжилж байна.

Олимпын супер од, залуу тамирчин /анх 18 насандаа олимпын алтан медалиа авч байв/ Эйлин Гу-г дагасан шүүмж, олны талцал газар авлаа.

Учир нь Хятад ээж, Америк аавтай түүнийг БНХАУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөж буйг хүмүүс, тэр дундаа АНУ-ын дэд ерөнхийлөгч хүртэл шүүмжлээд авлаа. Харин тэр өөр рүү нь чиглэсэн дайралт, доромжлолд ямар нэгэн алба ёсны тайлбар одоогоор хийгээгүй байна. 

Тэр бол 22 настай, Стэнфордын их сургуулийн квант физикийн чиглэлээр суралцаж буй оюутан. Мөн модель бөгөөд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын нэг  ба өнгөрсөн жил л гэхэд 23 сая ам.доллароос давсан орлого олжээ. БНХАУ-аас түүнд 14 сая ам.долларын урамшуулал олгосон гэсэн мэдээлэл байна.  

Тэр анх Бээжинд 18 настайдаа Олимпын цанын хамгийн залуу аварга болж байсан жаахан охин байх үеэ бодоход одоо нас биед хүрсэн, илүү их орлоготой, илүү нөлөө бүхий болжээ.

Түүнчлэн тэрээр Миланд болсон Олимпоос дахин хоёр медаль хүртсэн. Гэсэн ч  цанын тамирчин Эйлин Гу АНУ-д төрж, өссөн атлаа АНУ-ын биш, БНХАУ-ыг төлөөлж өрсөлдөх шийдвэр гаргасныхаа төлөө урьд өмнөхөөсөө илүү хүчтэй дайралт, үзэн ядалттай тулгарч байна.

Энэ бол Эйлин Гуд шинэ зүйл биш. Тэр дэлхийд хамгийн танигдсан тамирчдын нэг бөгөөд олон жилийн турш маргаан, шүүмжлэл дунд байсан. Ялангуяа 2022 онд Бээжинд болсон Олимпод анх оролцох үеэр дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарал, шүүмжлэл дээд цэгтээ хүрч байв. Тэр үед хоёр соёлын дунд өссөн хүүхэд гэдгээ онцолж, аль болох төвийг сахихыг хичээж байлаа.

Харин энэ удаа нөхцөл байдал өөр, эсэргүүцэл илүү хүчтэй байна. Тэр анх Бээжинд 18 настайдаа Олимпын фристайл цанын хамгийн залуу аварга болж байсан жаахан охин байх үеэ бодоход одоо нас биед хүрсэн, илүү их орлоготой, илүү нөлөө бүхий болжээ. Түүний эсрэг үг хэллэг, дайралт ялангуяа АНУ талаас нэмэгдэж байна. “Тэр Америкт төрсөн, Америкт өссөн, Америкт амьдардаг мөртлөө дэлхийн хүний эрх зөрчигч, хамгийн муу улс болох Хятадыг төлөөлж, өөрийн эх орныхоо эсрэг өрсөлдөхийг сонгожээ” хэмээн сагсчин Энес Кантер өөрийн сошиал хуудаст бичжээ. 

Fox News-т өгсөн ярилцлагын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнсээс Эйлин Хятадыг төлөөлөхөөр сонгосон нь, мөн хүний эрхийн талаар дуугардаггүй нь “урвалт” гэж үзэж байгаа эсэх талаар асуусан байна. Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс “АНУ-д өсөж төрсөн, бидний боловсролын тогтолцоо болон энэ улсын эрх чөлөө, үр шимийг хүртсэн хүн бол АНУ-ын төлөө өрсөлдөхийг хүснэ гэж би лавтай бодож байна. Тиймээс би Америкийн тамирчдыг дэмжинэ. Үүний нэг хэсэг нь өөрсдийгөө америкчууд гэж тодорхойлдог хүмүүс юм. Энэ Олимпод миний дэмжих хүмүүс бол тэд" гэжээ. 

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан