Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
- Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Сутайнбуянт” ХХК-ийн Ч:46 (Улаанчулуут-Вокзал) чиглэлд үйлчилдэг жолооч нар өөрсдийн санаачилгаар автобусны эцсийн зогсоол орчмыг цэвэрлэж, өөрсдөө материалаа гарган бие засах газартай болгосон байна. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.
- Талархал: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-065 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Бадамдорж хүүгийн маань мартаад буусан утсыг олж хямгадаад бидэнд хүлээлгэж өгсөнд баярлалаа.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:34 (Шар хадны эцэс-ТЭЦ3) чиглэлд явж байсан 7-043 гарааш дугаартай автобусны жолооч нь хоёр удаа шалтгаангүй тоормосолсон. Шаардлага тавихад өөдөөс хэл амаар доромжилсон.
- Шийдвэрлэлт: Мяралзаа ХХК-ийн диспетчерээр дамжуулан жолооч Д.И-н зөрчлийг шалган шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг нь өгч эргэн мэдэгдэх үүрэг өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-124 гарааш дугаартай автобусны жолооч автобусны зогсоол руу орж хүнээ авахгүй явах гэхэд нь дагаж гүйсээр байгаад суусан. Тус жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
- Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн жолооч Ө.Б-д ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцож, цаашид дүрмийн дагуу ажиллахыг сануулав.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газар