Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр эдлэнд нь уулзав.
УИХ-ын дарга Н.Учрал эрх баригч намын дарга бол Д.А.Медведев ОХУ-ын эрх баригч нам болох Нэгдсэн Орос намын даргаар ажилладаг.
Эдгээр нам олон жилийн турш хамтран ажиллаж байна. Н.Учрал НАМЗХ-ны дарга байхдаа тус намын залуучуудын байгууллагатай хамтран ажилладаг, намын гишүүдээ харилцан солилцдог байжээ.
Уулзалтын үеэр Д.А.Медведев "Монгол Улс гуравдагч хөрш орнуудтай хамтран ажиллах нь зүйн хэрэг. Та бүхэн АНУ-ын санаачилсан Энх тайвны зөвлөлд нэгджээ. Олон улс нэгдсэн. Монгол Улс энэ мэт гуравдагч хөрш орнуудтай гэрээ хэлэлцээ хийхдээ хоёр хөршийнхөө санал бодлыг анхаарч байвал таатай байх болно" гэдгээ илэрхийлжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн сарын 22-нд тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлийг дэмжихээ илэрхийлэн, гарын үсэг зурсан. Одоогоор 18 улс (нэг нь Европын холбоо) нэгдсэний дотор ОХУ ч багтжээ.
Одоогоор Энхийн зөвлөл нь санаачилгын түвшинд байгаа бөгөөд энэ санаачилгад нэгдсэнээр олон улсын гэрээ хэлэлцээр хийсэнд тооцогдохгүй.
Уулзалтаар талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
Монгол Ардын Намын дарга Н.Учрал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд эрх баригч намууд хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод сүүлийн жилүүдэд Монгол Ардын Нам болон “Нэгдсэн Орос” нам хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн онд байгуулсан Монгол Ардын Нам, “Нэгдсэн Орос” намын хооронд 2025-2027 онд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх тухай Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр намын залуучууд хоорондын найрсаг харилцаа, нөхөрлөл бэхжиж буйг тэмдэглэж, цаашид залуучуудын солилцоо, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглэв.
Хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг цаашид тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа намын дарга нар мөн энэ үеэр онцлон тэмдэглэв.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй айлчлал хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын эрх баригч нам хоорондын харилцааг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Талууд цаашид эрх баригч нам хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэх, түүнчлэн намын залуу гишүүдийн бүтээлч хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
Уулзалтад Монгол Ардын намын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, УИХ дахь намын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар оролцжээ.
Өнөөдөр УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй уулзан, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан, түр гэрээ (гурван жилийн хугацаатай)-ний талаар мэдээлэл өгнө. Дараа нь ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн В.И.Матвиенкотой уулзах юм. Өдгөө 78 настай Мавиенко их өрийг тэглэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, манай улсад хэд хэдэн удаа айлчилсан. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Алтангадас одонгоор шагнажээ. УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр шагналыг албан ёсоор гардуулах юм.