gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Шилэн номын сан” төслийн 10 дахь номын сан БГД-ийн 182 дугаар сургуульд нээгдлээ

Бизнес
2026-03-02
0
Twitter logo

Сургуулийн номын санг олон хүн сурах бичиг хадгалдаг агуулах төдий гэж ойлгодог. Гэвч боловсролын чанарын тухай ярихад номын сан бол хүүхдийн унших дадал, сэтгэхүй, бие даан суралцах чадвар төлөвших чухал орчин юм.

Энэ ойлголтыг бодитоор хэрэгжүүлэх зорилготой “Шилэн номын сан” төсөл 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. 2024–2025 онд есөн сургуулийн номын санг шинэчлэн тохижуулсан бол 2026 оны эхний шинэчлэлт буюу төслийн 10 дахь номын сан Баянгол дүүргийн 182 дугаар сургуульд ашиглалтад орлоо.

Номын сангүй байсан бага сургууль

182 дугаар сургууль нь гэр хорооллын бүсэд байрладаг бага сургууль бөгөөд өмнө нь зориулалтын номын сангийн орон зайгүй байсан аж. Сурагчид ном унших, чөлөөт цагаараа уншлагын танхим ашиглах боломж хязгаарлагдмал, өөр номын сангаар үйлчлүүлэх нөхцөл ч бодитоор хангалтгүй байжээ.

Ийм нөхцөлд номын сан шинээр бий болсон нь зөвхөн интерьерийн өөрчлөлт бус, тухайн сургуулийн хүүхдүүдэд анх удаа бие даан унших тогтмол орчин бүрдсэн үйл явдал болж байна.

“Шилэн номын сан” ямар орчин бэ?

Төслийн хүрээнд номын санг хүүхдэд аюулгүй, энгийн хийцтэй, уншлагын танхим нь ил тод харагдах шилэн ханатай, сурагч бүрд нээлттэй, чөлөөтэй ашиглах боломжтой байхаар шийддэг байна.

“Шилэн” гэх нэр нь нээлттэй, хаалттай бус, харин сургуулийн амьд орчны нэг хэсэг болсон, ил тод унших орчныг илэрхийлдэг аж.

Борлуулалтаас боловсрол руу чиглэсэн санаачилга

“Шилэн номын сан” төсөл нь “Хайр түгээх RAV4” нийгмийн хариуцлагын аяны хүрээнд хэрэгжиж RAV4 автомашины борлуулалтын орлогоос санхүүждэг. Ингэснээр худалдан авагчдын сонголт боловсролын орчныг сайжруулах бодит ажилд чиглэж буй хэлбэр болж байна.

Аян 2026 онд гурав дахь жилдээ үргэлжилж, хот, хөдөөгийн найман сургуулийн номын санг шинэчлэхээр төлөвлөжээ.

Төслийн хамтрагчаар ХасБанк ажиллаж байгаа бөгөөд шинэхэн номын сангаа хүлээн авсан багачуудад баяр нэмж, номын фондыг баяжуулан ном хандивладаг байна. Хүүхдийн хөгжил, санхүүгийн боловсролыг дэмжих тус компанийн зорилго номын сангийн төслийн агуулгатай нийцдэг тул гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж.

Ном унших орчинд хийсэн хөрөнгө оруулалт үр дүнгээ шууд хэмжигдэхүйц байдлаар харуулдаггүй. Гэвч тогтмол уншдаг хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж, анхаарал төвлөрөл сайжирч, бодлоо илэрхийлэх, бие даан суралцах чадвар төлөвшдөг талаар боловсролын салбарынхан онцолдог.

Хайр түгээх RAV4 автомашины танилцуулга:

https://www.facebook.com/reel/1246102396949034

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан