Монгол Улс арьс ширний түүхий эдээ дотооддоо гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох чиглэлээр Турктэй хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Абдулкадир Полаттай уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
-205816-307710053.jpeg)
Уулзалтын үеэр Монгол, Туркийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа худалдаагаар хязгаарлагдахгүй, техник, тоног төхөөрөмж, технологи дамжуулах, мэргэжилтэн бэлтгэх, хүнсний үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд өргөжих боломжтойг онцолжээ.
Турк улс арьс шир боловсруулах, гүн боловсруулах, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлийн кластер хөгжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн туршлагатай. Тиймээс Монгол Улс энэ чиглэлээр Туркийн технологи, үйлдвэрлэлийн туршлагаас нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэрлэл болон кластер хөгжүүлэх боломжтой гэж талууд үзжээ.
Мөн хоёр улс худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, усны нөөцийг тогтвортой ашиглах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
-205757-465190462.jpeg)
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам