Голомт банк агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс” ХХК-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Голомт банк 2025 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс” ХХК-тай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 300 өрхөд агаар-агаарын дулааны насос суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэхүү төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн төслийн дараагийн үе шатыг эхлүүлэх зорилгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр талууд санамж бичигт үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрсэн болон бусад хатуу түлшинд суурилсан халаалтын хэрэглээг үе шаттай бууруулах зорилгоор дулааны насос болон бусад дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй технологийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү төслийг дэмжин ажилласнаар Тогтвортой хөгжлийн зорилгууд болох ТХЗ 11 “Тогтвортой хот, суурин газар”, ТХЗ 13 “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ”-ний хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулахаас гадна өрхийн эрчим хүчний зардлыг оновчтой болгох, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үр нөлөөтэй юм.
Мөн Голомт банк гэр хорооллын бүсийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, технологийн хэрэглээг дэмжих зорилгоор “Ногоон өрх”, “Ногоон бичил бизнесийн зээл” бүтээгдхүүнүүдийг иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
Энд дарж, Ногоон өрх зээлийн бүтээгдэхүүнтэй танилцана уу.
Энд дарж, Ногоон бичил бизнесийн зээлийн бүтээгдэхүүнтэй танилцана уу.
Сайн сайхныг санхүүжүүлнэ