АМГТГ болон “Пайд пайпер” ХХК-ийн хамтран хөгжүүлж буй Benzin.mn аппликэйшний эхний хувилбар App Store-д байршлаа.
Ингэснээр иргэд тус аппликэйшнийг ашиглан шатахуун түгээх станцуудын байршил болон шатахуун олголтын мэдээллийг харах боломжтой болж байна.
Тус платформыг цаашид хөгжүүлж, шатахуун түгээх станцуудын LIVE камерын мэдээллээр дарааллын ачааллыг хянах, орлогын мэдээллийг харах, шаардлагатай үед шуурхай зохицуулалт хийх боломжтой нэгдсэн систем болгохоор төлөвлөжээ.
Ингэснээр иргэд шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар авч, шатахуун авахад илүү хялбар болох боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар