Хөгжлийн банк өнгөрсөн сарын 26-ны өдөр олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа.
Энэ нь Хөгжлийн банкны 2018 оноос хойш олон улсын зах зээлд арилжаалсан анхны нээлттэй хэлбэрийн бонд юм.
Банк олон улсын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд Хөгжлийн банкны гаргахаар зорьсон бондын захиалга 5.3 дахин давсан байна.
Энэхүү бондын амжилттай арилжаа нь олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банканд, тэр дундаа банкны урт хугацааны хөгжлийн стратеги, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, оновчтой удирдлагад итгэл хүлээлгэж байгааг харуулж байна. Ингэснээр Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлд эзлэх байр суурийг шинэ түвшинд аваачсан төдийгүй цаашид эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал алхам боллоо.
Хямд эх үүсвэр татах үүдийг нээсэн чухал үйл явдал болов.
Хөгжлийн банкны энэ удаагийн бондын хүү нь Засгийн газрын бондын хүүгээс 0.95% өндөр буюу Засгийн газартай хамгийн ойрхон хүүтэй, Засгийн газрын баталгаагүй бонд боллоо. Энэ нь дан ганц Хөгжлийн банканд төдийгүй Монгол Улсын бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олон улсын зах зээлд бонд гаргах зардлыг бууруулна.
Хямд эх үүсвэр татах үүдийг нээсэн чухал үйл явдал юм.
Хөгжлийн банк нь татан төвлөрүүлсэн тус эх үүсвэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний эдийн засгийн өсөлтөд ач холбогдол бүхий стратегийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.
Ташрамд дурдахад, Голомт банк Азийн хөгжлийн банкнаас 64 сая ам.долларын санхүүжилт авсан. Мөн ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банктай 170 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгуулсан.Эдгээр хэлцэл төгрөгийн ханш тогтвортой байх, ААН-үүдэд шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгоход хувь нэмэр оруулна.