Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанаар хийв.
Энэ төсөлд УИХ дахь АН-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүүн төрийн өмчит зарим компани алдагдалтай ажилладаг атлаа захирал нь өндөр цалинтай. Тухайлбал "Төрийн үнэт цаас" компанийн захирал 38 сая, Диспетчерийн үндэсний төвийн дарга 25 сая, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн захирал 20 сая төгрөгийн цалинтай.
Гүйцэтгэх захирлуудын сонгон шалгаруулалт дутуу, ил тод биш.
ТУЗ болон гүйцэтгэх захиралд УИХ хяналт тавьж чадахгүй байна. Би эрчим хүчний салбарын байгууллагууд руу албан бичиг илгээсэн ч надад ТУЗ-ийн гишүүдийнхээ мэдээллийг 12 байгууллагаас бусад нь өгөөгүй. Ийм л хаалттай байдаг. Энэ хүмүүсийн бүтээмжид суурилж урамшуулал өгдөггүй гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн сарын цалин 20 мянган ам.доллар буюу 64,9 сая төгрөг гэсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалсан. Тэрээр, захирлуудын цалинг улс төрчид их ярьдаг. Үүрэг хариуцлага хүлээсэн бол тэр хэрээр өндөр цалин авах ёстой гэв.