Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал өнөөдөр /2026.06.21/ Монголын хүүхдийн ордонд эхэллээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дүрмийн дагуу Их хурлаар шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгоно.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвших хүсэлтээ 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр МСНЭ-ийн Ажлын албанд ирүүлсэн бөгөөд МСНЭ-ийн гишүүн, мандат бүхий сэтгүүлч Их хуралд оролцож, шинэ удирдлагыг сонгох санал хураалтад саналаа өгөх эрхтэй юм.
15.00 цаг. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид Их хурлын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэллээ. Нэр дэвшигч, сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татаж буйгаа мэдэгдэв.
Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалт явуулна.