Эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг дэмжигч дэлхийн тэргүүлэгч “Амвэй” компани Улаанбаатар хотод 6-р сарын 27-ны өдөр шинэ оффисоо нээж, Монголын зах зээлд урт хугацаанд тогтвортой ажиллах амлалтаа бататган “Mongolia Welcome Day” ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Ингэснээр “Амвэй” компани Монгол Улсын зах зээлд албан ёсоор нэвтэрч, үйл ажиллагаагаа эхлүүлж буйгаа тунхаглав. Албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, ажлаа эхлүүлснээс хойш Амвэйн бие даасан бизнес эрхлэгчдийн тоо 87 хувиар өсөж, борлуулалт нь хоёр оронтой тоогоор нэмэгдсэн бөгөөд чанартай бүтээгдэхүүнийг сонгох хэрэглэгчдийн хүрээ тэлсээр байна.
Монголд хийж буй хөрөнгө оруулалтынхаа хүрээнд “Амвэй” бизнесийн дэд бүтцээ бэхжүүлж, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Шинэ оффис нь бизнесийн уулзалт, сургалтын хөтөлбөр, бүтээгдэхүүний мэдлэг олгох хамтын үйл ажиллагааны орчин үеийн төв болж, орон даяар “Амвэй” бизнес эрхлэгчдэд илүү өргөн боломж нээгдэж байна.

Нээлтийн ёслолыг Амвэй-н Төв Ази хариуцсан Ерөнхий менежер Ник Музашвили нээж, Амвэйн хамт олон, Монголд энэхүү бизнесийг хөгжүүлж амжилтад хүрсэн бизнесийн удирдагчид, бизнес эрхлэгчид, түншүүд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож, ирээдүйн өсөлт, хамтын ажиллагааны боломжийн тухай санал солилцлоо.
Мөн үеэр Амвэйн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлийн дэлхийн тэргүүн туршлага, Nutrilite™ тэжээллэг бүтээгдэхүүн, Artistry™ гоо сайхны шийдэл, eSpring™ усны цэвэршүүлэгч зэрэг Healthy Home технологийг багтаасан тэргүүлэх брэндүүдийг танилцууллаа.

Амвэй компанийн eSpring™ ус цэвэршүүлэгч нь “Verify Markets”-ийн 2024 оны судалгаагаар гэр ахуйн ус цэвэршүүлэх системийн дэлхийн №1 борлуулалттай бүтээгдэхүүнээр нэрлэгджээ. Энэ алдартай брэндийг бий болгон хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, ус цэвэршүүлэх технологийн олон улсын шинжээч Том Стерджеон АНУ-аас төв салбараас хүрэлцэн ирж, шинэчлэгдсэн ус цэвэршүүлэгчийг танилцууллаа. Авч явахад авсаархан, суурилуулахад ч хялбар ус цэвэршүүлэгчээ тэврэн тайзнаа гарч ирсэн түүнд амвэйчүүд талархан, баяр хүргэж байв.
НИК МУЗАШВИЛИ: БИД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ ЯВУУЛЖ, ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ БОЛОЛЦООГ НЭЭХЭД ТАНЬ ТУСЛАХААР ИРСЭН

Амвэй компанийн Төв Ази хариуцсан Ерөнхий менежер Ник Музашвили, Амвэй компани бизнесийн дэд бүтцийг дэмжих чиглэлд их ач холбогдол өгч байна. Монголын зах зээл бол маш чухал. Бид бүхэн энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Албан ёсны оффисоо нээж байгаа нь энэ бүх ажлын зөвхөн нэг хэсэг нь юм.
-Амвэй компани монголчуудад ямар боломж олгож байна вэ?
-Ямар сайхан асуулт вэ. Монголд маш их потенциал бий. Бүх идэвхтэй хүмүүст бие даан бизнесээ явуулах бололцоог олгох, ирээдүйн зорилтдоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн.
-Албан ёсны оффисоо нээснээр Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах бол?
-Бид бүхэн тээвэр логистикийн салбар, ажлын байр болон агуулахын түрээс гэх мэтээр олон чиглэлд хөрөнгө оруулалт хийж, татвар төлж байна. Цаашид бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, хамтдаа өсөхийн хэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгдэх болно.

-Амвэйг сайн мэдэхгүй хүмүүст Та юу гэж хэлэх вэ?
-Амвэй компанийн 70 жилийн ой удахгүй болно. Байгуулагдсан анхны өдрөөсөө л хүн төрөлхтний амьдралын чанарыг илүү сайжруулах зорилт тавьж, маш их судалгаа, хөрөнгө оруулалт хийсэн. Эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуйн хэрэглээний хамгийн инновацлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хүмүүст бүтээгдэхүүнээр дамжуулан бизнесээ эхлэх, хөгжүүлэх бололцоог олгосоор ирсэн.
-Та Амвэйгээр дамжуулан монголчуудад ямар мессэж өгөхийг хүсэж байна вэ?
-Амвэй та бүхнийг хувь хүний болон карьерын зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Танд ямар хүсэл зорилго, мөрөөдөл байна. Бие даан бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байна, тэр бүхнийг шийдэхийн тулд хувь хүний хөгжлийг дэмжих, хамтран ажиллахдаа таатай байх болно. Манайд нэгдэж, бизнесийн бололцоог нээж, чанартай бүтээгдэхүүнээр дамжуулан бизнесээ эхлүүлэх мэдлэгийг өгөхөөр бид зорин ирсэн. Яаж бизнесээ хэрхэн амжилттай явуулж, жаргалтай амьдрах бололцоог нээхэд тань туслахаар ирсэн юм шүү.
НАТАЛЬЯ БОНДАРОВИЧ: МОНГОЛООС ТӨРСӨН ЛИДЕРҮҮДИЙН БИЗНЕСИЙН АРГА БАРИЛ НЬ ДЭЛХИЙД ШИЛДЭГ ТУРШЛАГА БОЛЖ БАЙНА

Амвэй компанийн Төв Азийн Маркетинг, Харилцаа холбооны захирал Наталья Бондарович, Улаанбаатар хотод шинэ оффисоо нээсэндээ маш их баяртай байна. Монголд манай хангалттай том баг ажиллаж байна. Бизнес эрхлэгчид маань хэрэглэгчдээ дэмжих, бүтээгдэхүүнийхээ чанар, үр дүнг монголчуудад хэдийнэ танилцуулсныг харахад таатай сайхан байна. Амвэй компани зах зээлийн судалгаанд маш их цаг хугацаа зарцуулдаг. Жишээлбэл, Монголын агаарын бохирдол болон ундны усны бодлогын талаар зах зээлийн судалгаа хийсэн.
Ус бол бидний амьдралын үндэс шүү дээ. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрд айл өрхүүд гэртээ цэвэр, чанартай, амттай ундны усны эх үүсвэртэй байхыг хүсдэг.
Бид борлуулалтаараа дэлхийд №1-д ордог eSpring™ гэр ахуйн ус цэвэршүүлэх шинэ түвшний системийг танилцуулж байна. Орчин үеийн өндөр технологийг шингээсэн гурван шатлалт шүүлтүүртэй энэ систем нь ундны усанд агуулагдах бохирдуулагч бодис болон бичил биетүүдийг үр дүнтэй устгадаг. Энэ бүтээгдэхүүнийг дэлхий дахинаа хэрэглэгчид маш сэтгэл өндөр хүлээн авч байна.
-Цөөн хүн амтай Монгол Улсад Амвэй бизнес эрхлэгчид амжилттай ажиллаж байгаагийн нууцыг Та юу гэж үзэж байна вэ?
-Яагаад гэдгийг би хэлж чадна. Бид дижитал дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголын бизнес эрхлэгчид дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн ажилладаг. Дижитал ертөнцөд хүмүүс хоорондын харилцаа илүү их чухлаар тавигдаж байна. Монгол дахь манай багийнхан зөвхөн бүтээгдэхүүнийг сурталчлах биш, бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэж, гарсан үр дүнгээ хуваалцах зарчмаар ажилладаг. Энэ нь Монголд үр дүнгээ өгсөн төдийгүй, Монголын лидерүүдийн ажлын энэ арга барил нь дэлхийд шилдэг туршлага болж байна.
Бүтээгдэхүүнээ хэрэглэж сайхан үр дүнг хүртэхийн дээр орлогоо нэмэгдүүлдэг гэхээр маш сайхан бизнес биш гэж үү. Энэ бол хэн нэгнийг ятгах тухай биш, өөрөө хэрэглээд үр дүнгээ хуваалцах маркетингийн шилдэг арга юм.