Сургуулийн өмнөх насанд хүүхдийн хэл яриа, авиа дуудлага эрчимтэй хөгждөг. Энэ үед илэрсэн авиан дуудлагын алдааг эрт илрүүлж, хөгжүүлэх арга хэмжээг авах нь хүүхдийн цаашдын суралцах чадвар, харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой.
Иймд хүүхдийн авиан дуудлагыг хөгжүүлэх сургалтын арга зүйг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтад нийслэлийн цэцэрлэгийн 100 багшийг хамруулж байна.
Сонсгол, оюун ухаан хэвийн боловч хэл ярианы цогц тогтолцоо болох авиан дуудлага, үг найруулгын тал нь дутуу хөгжсөн хэл ярианы нарийн төвөгтэй янз бүрийн бэрхшээлийг хэл ярианы дутуу хөгжил гэдэг.
Хэл ярианы дутуу хөгжил нь
- Алалия: хэлгүйдэл буюу хэл яриа дутуу хөгжсөн эсвэл огт хөгжөөгүй,
- Афазия: хэлгүй болох буюу уураг тархины голомтот гэмтлийн улмаас хэл яриа хэсэгчилсэн, бүрмөсөн алдагдах,
- Ринолалия: гуншаа буюу өгүүлэх эрхтний бүтэц, үйл ажиллагааны улмаас авиан дуудлага, дуу хоолойн өнгө өөрчлөгдөх,
- Дизартрия: дультраа буюу өгүүлэх эрхтний саажилтын үүдэлтэй хэл ярианы дуудлагын эмгэг өөрчлөлтийн үед тохиолдож болно.
Хүүхэд тодорхой хэмжээнд авах ёстой мэдлэг, мэдээллээ авч чадахгүйгээс бэрхшээл үүсэж болдог байна.
2025 оны Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хэл ярианы бэрхшээлтэй 3554 хүн байгааг бүртгэжээ. Хүүхэд тодорхой хэмжээнд авах ёстой мэдлэг, мэдээллээ авч чадахгүйгээс бэрхшээл үүсэж болдог байна. Хэл ярианы дутуу хөгжлийн талаар зөв ойлгож чадсанаар хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг оношлох, бэрхшээлийг нь засан сайжруулах боломжтой.
Хүүхэдтэй өдөр бүр ажилладаг цэцэрлэгийн багш нар авиан дуудлагын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зөв зохион байгуулж чадвал олон хүүхдэд эрт үеийн үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх аж.
Эх сурвалж: Боловсролын Яам