“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 2026 оны сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ”-ний талаар Боловсролын яамнаас мэдээлж байна.
Тодруулбал, гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал, үр дүнгийн талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат мэдээллээ.
Нийт 6 шалгуурын 15 үзүүлэлтээр үнэлдэг байсныг 9 үзүүлэлт буюу 60 гаруй хувьд өөрчлөлт оруулж, сургууль суурьтай буюу сургууль бүрд ажиллах хөндлөнгийн хяналтын комисс үнэлгээг зохион байгуулахаар болжээ.
2020 оноос эхлэн гүйцэтгэлийн үнэлгээг хийж эхэлсэн ба өнгөрсөн 4 жилийн үр дүн, багш нараас ирэх нээлттэй саналыг үндэслэн арга зүйн хувьд багагүй өөрчлөлт оруулжээ. Нэг багшийг үнэлэхийн тулд олон талын субъектүүд оролцдог байсан бол хичээлийн шинэ жилийн бүхий л хугацаанд хийсэн ажлуудын үр дүнг нотлох баримтуудад тулгуурлан үнэлгээний баг нь баталгаажуулсан нь энэ жилийн онцлог байсан гэв.
Сургууль, цэцэрлэгийн болон багшийн гүйцэтгэлийг хийдэг байсан бол сургалтын байгууллагыг БҮТ-өөс хянасан бол багшийг тухайн сургуулиас томилсон үнэлгээний баг буюу олон нийт, эцэг эхийн төлөөлөл, сурагчийн төлөөллүүдийг оролцуулж үр дүнгээ тооцсон нь мөн онцлог.
Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь
- СӨБ-ийн хувьд 1016 цэцэрлэг, 7434 багш хамрагдсан бол 49762 хүүхэд, 992 эрхлэгч, 914 арга зүйч, 120 ажилтан хамрагдсан бол
- ЕБС-ийн тухайд 711 сургууль, 30097 багш, 756 мянган сурагч хамрагджээ.
Гүйцэтгэлийн үнэлгээ нь багшийн цалингийн нэмэгдлийг мөн тооцдог. Өөрөөр хэлбэл багш 100 оноо бүрдүүлэх ёстой ба түүгээр эрэмбэлнэ. Мөн 1-5 дугаар индекс рүү шилжүүлж, 1-4 индекстэй нь цалингийн тодорхой урамшуулал авах бол, 5-р индекстэй нь урамшуулал авахгүй. Багшийн гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн багшийг өөр нэг багштай харьцуулах бус харин өмнөх жилийнх нь өөрийнх нь үнэлгээтэй харьцуулдаг болохыг хэллээ.