Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн таван сумын сургуулийн сургалт, үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр орон нутгийн гурван сургууль дотор ариун цэврийн байгууламж суурилуулсан ч ашиглахгүй байжээ.
Тодруулбал, зарим сургууль удирдлага солигдсон, суултуур дутуу гэх шалтгаанаар ариун цэврийн байгууламжийг түгжсэн байдалтай байв.
2021 онд “Эрдэнэт” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 160 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэхээр болсон юм.
Мөн Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд “Сумдын сургуульд эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж барьж байгуулах WASH” төсөл санаачилж долоон жилийн хугацаанд 108 суманд ариун цэврийн шаардлага хангасан, стандартын ариун цэврийн байгууламж барьжээ.