УИХ-ын чуулганы 4-р сарын 9-ний пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан нэлээн ширүүн өрнөлөө. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүд ардчилал, парламентын засаглалыг нураан унагах оролдлого гэж үзэх нь байхад ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн дэмжих нь ч байгаа юм. Гишүүдээс ёс зүйн хариуцлагыг ярих нь чухал хэдий ч Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барих нь ёсгүй гэдгийг ч хэлж байв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "126 гишүүнтэй, 5 намын төлөөлөлтэй, холимог тогтолцоотой энэ парламент бүрэлдэхээс өмнө Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуайн 2009 онд хэлсэн үгийг та бүхэнд хэлье. УИХ-ын гишүүд тухайн тойргоос илгээсэн ард түмний элч, ард нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн энэ зарчмыг биелүүлэхийн оронд нам талаасаа намын идэвхтэй гишүүн, төр талаас намын дуулгавартай зарц болсон байна. энэ нь УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох гэсэн атгаг намын элчүүд УИХ-ын хуралд ахархан санаа бодолтой нь ажиглагддаг. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй нам юу гэнэ түүнийг нь дагаад явж байдаг болжээ. Сонгогдсон дээрээ ард иргэдийн асуудлыг шийдчих юмсан гэсэн иргэний байр суурь, зориг дутагдаж байна гэж 2009 онд хэлсэн.
Нийгэмд тулгамдаж байгаа ёс зүйн зөрчил чинь таны хичээлд суудаг, хичээл заадаг үеэс л эхэлж байна. Их сургуульд багшдаа хээл хахууль өгөөд юмыг нь орчуулдаг, юманд нь явж дүнгээ гаргадаг
Бид өнөөдөр тойргийн жагсаалтын гэж ялгалгүй ард иргэдийн элч болсон. Үүний ачаар маш сонирхолтой мэтгэлцээн өрнөж байна. Бид ардчиллыг ямар эрсдэлд орсон байна. Яаж хамгаалах вэ гэдэг онол, практикийн талаас хэлэлцэж байна. Олон нийт ёс зүй шаардаж байгаа. Гэхдээ яг үнэндээ хуралдаа сууж байна уу, ямар үг хэлж байна гэдэг асуудал биш. авлигатай, хулгайчидтай хариуцлага тооц гэж шаардаж байна. Үүнийг дөрөөлж үгэнд нь орохгүй байгаа, дар гэсэн кнопыг нь дарахгүй байгаа хүмүүсийг нухчин дарж, эргээд гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй намын хэлснийг дагадаг нөхөд бүрдэнэ. Энд байгаа 126 түүх байгаагүй юм шиг, ирээдүй байхгүй юм шиг аашилж болохгүй.
Гишүүдтэй ярьж байхад "Энэ болохгүй гэсэн шдэ, гэхдээ яах вэ дээ чимээгүй дэмжихээс яах вэ" гэж байна. Ямар дарамтад ороод байгаа юм бэ. Өөрийнхөө үзэл санаанд үнэнч, эх орныхоо төлөө зоригтой дугарч кнопоо дарж чадахгүй бол энд хэний төлөө сууж байгаа юм. Дүн гуйсан болгонд нь дүн өгдөг энэ А.Бямбажаргалаас айгаад байгаа юм уу. Өнөөдөр их чухал юм хэллээ. Нийгэмд тулгамдаж байгаа ёс зүйн зөрчил чинь таны хичээлд суудаг, хичээл заадаг үеэс л эхэлж байна. Их сургуульд багшдаа хээл хахууль өгөөд юмыг нь орчуулдаг, юманд нь явж дүнгээ гаргадаг. Та тэгж дүнг нь гаргаж байсан гэдгээ өнөөдөр өөрөө баталчихлаа.
Гишүүдтэй ярьж байхад "Энэ болохгүй гэсэн шдэ, гэхдээ яах вэ дээ чимээгүй дэмжихээс яах вэ" гэж байна. Ямар дарамтад ороод байгаа юм бэ. Өөрийнхөө үзэл санаанд үнэнч, эх орныхоо төлөө зоригтой дугарч кнопоо дарж чадахгүй бол энд хэний төлөө сууж байгаа
Ямар ёс зүйгүйгээр УИХ-ын гишүүн рүү дайрж байна аа. Б.Жаргалан гишүүн IVY лигийн сургууль төгссөн хүн. Тийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна. Таны хичээл харин авлига өгөхгүй, гуйхгүй бол дүнг нь гаргадаггүй байсан тулдаа сурагч нар тийм байдалд орсон байх. Ёс зүйн асуудал шийдэх гэж байгаа бол залхуу дарангуйлал руу битгий чир, углуургаар нь ханд. Их дээд сургуулийн боловсролын чанарт анхаармаар байна. А.Бямбажаргал ажлын хэсгийн хуралдаанд судлаач, доктор гээд албан тушаалаа нуугаад орж ирж байсан. Өнөөдөр харин албан тушаалаа нээлттэй хэлсэнд баярлалаа. Хэлэлцүүлгийн үр дүнд таны ёс зүй дээшилж байх шиг байна. Сая бас уучлалт гуйх гэж оролдох шиг боллоо. Та их сургуульд багшилж байхдаа хэдэн оюутанд дүн гуйхаар нь тавьж өгч байв. Таны ёс зүйг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой учир асууж байгаа юм. Таны томъёоллоор ноцтой зөрчилд орох уу хэмээн асуусан юм.
Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Монгол Улсын Ерөнхийлөгч ҮНдсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах бүрэн эрхээ эдэлж, хууль санаачилсан. Би өнөөдөр ажлын хэсгийн гишүүний хувиар надаас шалтгаалаагүй шалтгаанаар миний албан тушаалыг бичээгүй. Би үүнд хариуцлага хүлээхгүй. Би хууль зүйн ухааны доктор хамгаалах гэж 20 гаруй жил ажилласан" гэсэн юм.
УИХ-ын дарга хэлэлцэж буй асуудлын хүрээнд хариулна гэсэн тул сүүлийн асуултад хариулт өгсөнгүй.
УИХ-ын гишүүн Э.Болормаа түүний ёс зүйн асуудлыг тодруулах нь өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай хамаатай бөгөөд ёс зүй сахиулах нэрээр эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэх гэж байна гэсэн юм.