Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Хэрэглэгчийн бүртгэл, хүртээмжтэй байдлыг нэмсэн GoGo.mn шинэ хувилбараа танилцууллаа
![]()
Монгол Контент ХХК-ийн эрхлэн гаргадаг GoGo.mn сайт нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид уншигч, хэрэглэгчдэд бодитой, тэнцвэртэй мэдээллийг хүргэхэд анхааран ажилладаг.
Энэ хүрээнд бид GoGo.mn сайтынхаа шинэ хувилбарыг уншигч эрхэм танд хүргэхэд бэлэн боллоо. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Эрчим хүчний салбарыг чөлөөлөх 7 шийдвэрийг танилцууллаа
-164108-2790770261.jpeg)
Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гарсан эрчим хүчний салбарыг чөлөөлөх дараах 7 шийдвэрийг танилцуулсан юм.
- Сэлэнгэ аймагт баригдаж буй хувийн хөрөнгө оруулалттай 70 МВт-ын дулааны цахилгаан станцыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулна
- “Зэс оюу” цахилгаан дамжуулах дэд станцын ажлыг яаравчилна
- Оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахгүйн тулд батарей хураагуурыг богино хугацаанд барина
- Таван аймагт нарны цахилгаан станцыг үндэсний компаниудаар бариулж, яаралтай ашиглаж эхэлнэ
- Цахилгаан, дулааны дамжуулах, түгээх өртгийг богино хугацаанд 3 хувиар бууруулна
- Гар утсаар хэрэглээгээ хянах буюу хэрэглэгч төвтэй ухаалаг, цахим систем нэвтрүүлнэ
- Дулааны тоолуурыг бүх шатанд үе шаттай хэрэгжүүлэх төслийг 2026 оны гуравдугаар улиралд багтааж хэрэгжүүлнэ
Автобусны картыг нэг төхөөрөмжид уншуулдаг боллоо
![]()
Автобусны карт уншуулахад нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг буюу зөвхөн суухдаа л төлбөрийн карт уншуулдаг боллоо.
Ингэснээр дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болж байгаа юм. Харин 1000 төгрөг төлөөд өдөрт гурван удаа дамжин суух боломж нь хэвээрээ байгаа гэж албаныхан мэдэгдсэн ч бодит байдал дээр "суух бүрд 1000₮ зарцуулж байна" хэмээн зорчигч иргэд хэлж байлаа. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
"Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, баялгийн санд хуваарилах тухай хууль гаргана"
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд "Эрх чөлөөний дөрвөн зам - дөрвөн чөлөөлөлт"-ийн бодлогоо танилцуулахдаа "Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 23,489 дансыг бид чөлөөлсөн. Ингэснээр богино хугацаанд 1.7 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл эргэн төлөгдсөн байна.
Төр аж ахуйн нэгжүүддээ буюу иргэддээ итгэж чадвал тодорхой үр дүнд хүрдэг болохыг компаниудын дансыг чөлөөлсөн шийдвэрээс харж болно. Мөн 360 зөвшөөрлийн листийг гаргаад, үүнээс бусад төрлийн үйл ажиллагаа чөлөөтэй гэсэн хуулийг баталсан хэдий ч хоёр жил хүрэхгүй хугацаанд 21 зөвшөөрөл нэмэгдэн 381 зөвшөөрөл буюу төрийн хүнд суртал улам нэмэгдсэн байсан.
Хувийн хэвшил хөдөлмөрлөж бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдийн төвлөрсөн, төлөвлөгөөт шалгалтыг чөлөөлөх ёстой гэж үзсэн. Иймд 7029 шалгалтаас баялаг бүтээгч нарыг чөлөөлсөн..." гэлээ. Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс хүлээн авна уу.
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
![]()
УИХ-ын чуулганы пүрэв гаргийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан боловсруулсан дагаж мөрдөж, журмыг хэлэлцэн баталлаа.
Даатгал төлөгч болон төлөгч бус байхаас үл хамааран амьгүй донорын ар гэрт олгох оршуулгын зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Дэмжих сангаас олгоно гэж заасан. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Нийгмийн даатгал төлөгч бол ар гэрт нь Нийгмийн даатгалын сангаас 3.5 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгох зохицуулалт тусдаа үйлчилж байна. Харин амьгүй донорын ар гэрт олгох оршуулгын зардал мөн тусдаа зохицуулалттай. Амьгүй донорын тоо манайд маш цөөхөн байгаа гэсэн юм.
Д.Цолмонг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо.
Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болгожээ
АНУ-ын шүүх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэд ил болголоо. Тодруулбал бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэрэгт буруутгагдсан АНУ-ын санхүүч Эпштэйн 2019 оны наймдугаар сард хорих ангид нас барсан.
Түүнийг амиа хорлосон гэж албан ёсны дүгнэлт гарсан байдаг. Нас барсных нь дараа цуг хоригдож байсан Николас Тартаглионе /хүн амины хэргээр хоригдсон цагдаа/ Эпштэйний бичиж үлдээсэн захидлыг олсон гэж үздэг. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.