Баянхонгор аймаг дахь Өлзийт мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Лхагвадоржтой тус аймагт болсон эрчим хүчний төлөвлөлтийн сонсголын үеэр ярилцав.
Тус сургууль сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Тус сургуулийн эрхэм зорилго бол өрх бүрийг хүнс, хүчилтөрөгч болгох гэв.
-Бид сургалтын байр, шилэн хүлэмж, сүүний байраа дан цахилгаанаар халааж байна. Ямар нэг утаа гаргадаггүй. Бид өмнө нь түгээх сүлжээнээс тог авдаг байв. Сүлжээ тасалдах, цахилгааны зардал өндөр гарах гэх мэт эрсдэлүүд байв.
Манайх 11 хүлэмжтэй. Хүнсний ногоо тарьдаг. Бид гүний худгаас усаа авч байна. Цахилгаан хязгаарласан үед усалж чаддаггүй тул ногоо хатдаг. Үйлдвэрлэл тогтвортой байж чаддаггүй. Иймд 2025 оны аравдугаар сард 60 киловаттын нарны эрчим хүчийг суурилуулсан. Сургуулийнхаа нийт эрчим хүчийг хангаж байна.
Бид сургалтын байр, шилэн хүлэмж, сүүний байраа дан цахилгаанаар халааж байна. Ямар нэг утаа гаргадаггүй.
-Танай сургуулийн нэг чиглэл нь үйлдвэрлэл гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Японы биологийн эрдэмтэдтэй 2016 оноос хамтарч, шингэн био бордоо гаргаж авахаар ажилласан. Одоо туршилтаар үйлдвэрлэж байна. Японы биологийн эрдэмтэн Ютака Хасегава манай сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Монгол Улсын гавьяат багш Сүхбатын Бямбадорж нар шингэн бордоог гаргасан. Энэ нь ямар нэг химийн найрлагагүй, органик түүхий эдээс бүтсэн, ургамалд болон малд зориулсан бүтээглэхүүн юм.
Ургамалд зориулсан бордоо нь бичил биетнийг шингэн хэлбэрт оруулж, хөрсөнд биологийн олон янз байдлыг үүсгэн, хөрсний бүтцийг сайжруулдаг. Ингэснээр нэг бутнаас авах ургац нэмэгдэнэ, модонд өгвөл өнгө үзэмж нь сайжирна. Хадгалалтын хугацаанд эерэг нөлөөтэй, өвчин хортонтой тэмцэх чадвар нь сайжирдаг. Малд зориулсан бордоог өөх мах нь алагласан буюу гантигласан махтай болгохын тулд хэрэглэдэг.
Хүн мал хоёр нэг зүйлээрээ төстэй. Тэр нь шим тэжээл боловсруулалт юм. Хүн, мал идсэнийхээ 60 хувийг шингээж, үлдсэн 40 хувийг нь гадагшлуулдаг.
Бид туршилт хийхэд манай бордоогоор бордсон малын шим тэжээл боловсруулалт 80 хувь болж өссөн. 20 хувь нь ялгадас болжээ. Мөн ялгадаснаас гарах нүүрстөрөгчийн хий буюу өмхий үнэр багассан. Тариаланчид хавар малын бууцыг хатаагаад хөрсөндөө бордоо болгож ашигладаг.
Бууц болгохын тулд нэг жил наранд хатаадаг. Манай бордоогоор бордсон малын бууцыг нэг сар л хатаана. Хугацаа хэмнэнэ. Мөн тэр бууцан дотор бичил биетнүүд амьдардаг тул эко систем бүрдүүлэх боломж олгоно. Энэ бордоог бид гадаад дотоодод олон удаа туршин, 2024 он хүртэл багш нар судалгааны ажил хийсэн. Энэ оны сүүлээр оюуны өмчийн эрхээ авна. Ингэснээр олноор нь үйлдвэрлэж эхэлнэ.
2023 онд "Мон Х" хэмээх инновацын тэмцээнд манай багш нар шингэн бордоогоороо оролцож, Хангайн бүсэд нэгдүгээр байр эзэлж, 20 сая төгрөгийн тэтгэлэг авсан. Энэ шагналаар бордооны савлагааг шийдсэн.
Манай улс хуурай уур амьсгалтай тул бичил биетнүүд агаарт ууршдаг.
-Бичил биетэн гэж юу вэ?
-Хөрсөн дотор амьд организм болох бичил биетнүүд амьдардаг. Хөрсөн доторх ашигтай болон муу бактерийг идэж боловсруулаад буцаагаад ашигтай бактери болгон гаргадаг юм. Ургамал үндэс рүүгээ тэрхүү ашигтай бактерийг хурааж аван, ургац сайжирдаг. Ургамлын дархлаанд ч эерэг нөлөөтэй.
Манай улс хуурай уур амьсгалтай тул бичил биетнүүд агаарт ууршдаг. Эмээ өвөө нар маань ногоо тарихад гоё амттай байсан гэж ярьдаг даа. Одоо ногооны амт хуучных шиг биш байна гэхээр хөрсөн дэх бичил биетний тоо багассан гэсэн үг юм. Хөрсний доторх эко системийн идэвх буурчээ.
Боловсруулалт нь л өөр. Малын бордоо нь малын биед хэрэгтэй амин дэмийг өгдөг. Бид витамин буюу амин дэм уудагтай адилхан.
-Бордооны үр дүнгээ хэрхэн баталгаажуулсан бэ?
-Ургамалд зориулсан бордоог туршихдаа нэг модыг шингэн бордоогоор бордож, нөгөө модыг огт бордолгүй ургуулаад хэмжсэн юм. Тэгэхэд бордсон нь хамаагүй олон мөчиртэй, навчнууд нь гүн ногоон өнгөтэй байв. Хүлэмжиндээ бид улаан лооль, өргөст хэмх, нарийн ногоо тарьдаг. Бордоогүй нэг бутнаас 2 кг өргөст хэмх хураасан. Бордсон бутнаас 4 кг орчим өргөст хэмх авсан. Улаан лоолийн тухайд есдүгээр сарын сүүлээр улайсдаг байв.
Шингэн бордоогоор бордоход наймдугаар сард улайж эхэлсэн. Шингэн бордоо ургамлын дотоод биологийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг юм байна гэдгийг олж мэдсэн.
Ургамлын болон малын бордооны түүхий эд нь адилхан. Боловсруулалт нь л өөр. Малын бордоо нь малын биед хэрэгтэй амин дэмийг өгдөг. Бид витамин буюу амин дэм уудагтай адилхан. Төв аймгийн үхрийн фермд малын бордоогоор үхрийг 14 хоног бордсоны дараа нядлахад гантигласан махтай болсон байв.
Сүүний чиглэлийн үхэрт ч өгч болно. Химийн бордоогоор өнөө маргаашийн л хэрэгцээг хангана. Гурав дахь жилээс хөрсөн дэх бичил биетнийг утсгаж эхэлдэг. Иймээс Энэтхэгт химийн бордоог хориглолоо. Манай улсад ашиглаж буй бордооны дийлэнхийг импортолдог. Хөрс бичил биетэнгүй болчихвол бид услаад ч ус шингэхгүй. Хөрсөн дээрх ус агаарт ууршиж алга болно. Бид усгүй болох аюултай.
-Энэ хичээлийн жилд танай сургуульд хэчнээн хүүхэд суралцав?
-400 орчим. Манай сургуулийн бас нэг онцлог нь бид малчдад цахимаар хичээл заадаг. Нэг жилийн турш суралцдаг юм. Малчид аймгийн төвд ирээд танхимаар сурахад хэцүү. Бид амжилттай төгссөнийх нь дараа хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгодог. Одоо малчид Старлинктэй болж, интернэтэд холбогдсон тул сурах хүсэлтэй хүмүүс олон.
Бид 18-43 насны малчдыг элсүүлдэг. Хот хөдөөгийн хүмүүсийн авдаг мэдээлэл ихээхэн ялгаатай байв. Одоо малчид өөрсдөө судалгаа, эрэл хайгуул хийж, мэдээллийг шуурхай авдаг болсон.
-Баянхонгор аймгийн малчдад тулгарч буй хамгийн том асуудал юу вэ?
-Малын тэжээл. Газар тариалан сайн хөгжөөгүй тул зүүн аймгуудаас өндөр үнээр тэжээл авдаг. Өнгөрсөн өвөл нэг боодол өвс 15 мянган төгрөг байв.
-Ярилцсанд баярлалаа.