Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх, мөн тэдний санал хүсэлт, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Энэхүү өдөрлөгт 24 асар байршуулжээ. Асар бүрд Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа байгууллагуудын төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжийг бүрдүүлжээ.
Тухайлбал, яамнаас хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах үйл явцыг танилцуулж, захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэл, мөн тусгай болон энгийн зөвшөөрөл олголттой холбоотой мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь өгч байна.
Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл үйлчилгээний төвөөс тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг автомат киоск машинаар хэвлэж олгохоос гадна галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн болон аюултай ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл, лавлагааг шуурхай олгон ажиллаж байна.
Мөн “Танд тусалъя” зөвлөх цэгээр дамжуулан залилах гэмт хэрэг болон цахим халдлагаас сэргийлэх, хоёр шатлалт баталгаажуулалтын (Two-factor) үйлчилгээний талаар танилцуулна.
Үйл ажиллагааны хүрээнд цагдаа, дотоодын цэрэг болон бусад байгууллагын техник хэрэгсэл, үйл ажиллагааг үзүүлэн хэлбэрээр дэлгэн харуулж, зөвлөгөө мэдээллийн цэгүүд ажиллаж байна. Ингэснээр иргэд шаардлагатай мэдээллээ нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм.
Хил хамгаалах байгууллагаас хилээр нэвтэрсэн лавлагаа болон гадаад улсад зорчих эрхийн мэдээллийг цахимаар авах үйлчилгээг танилцуулж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Явуулын оффис”-оор дамжуулан өргөдөл, гомдол хүлээн авч, тодорхойлолт, лавлагааг үнэ төлбөргүй олгоно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас хорих ял эдэлж байгаа болон суллагдсан иргэний лавлагаа тодорхойлолтыг олгохоос гадна хорих ял эдэлж байгаа хүмүүжигчдийг ар гэрийнхэнтэй нь цахимаар шууд уулзуулж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, иргэний үнэмлэх, гадаад паспортын материал хүлээн авах, тоон гарын үсэг олгох зэрэг үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэж байна.
Харин Архивын ерөнхий газраас Монгол Улсын 1929, 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын лавлагаа болон архив, албан хэрэг хөтлөлт, мэргэжлийн сургалтын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг иргэд, олон нийтэд өгч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газраас хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэн авах, түүнд шүүх шинжилгээ хийх төрөл бүрийн лабораториудын орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүдийг иргэдэд танилцуулж байна.
Мөн Гадаадын иргэн, харьяатын газар хиймэл оюунд суурилсан AI чатботыг нэвтрүүлж, иргэд болон байгууллагууд үйлчилгээний мэдээллийг 24 цагийн турш, хүссэн хэлээрээ авах боломжийг танилцуулах юм.
Түүнчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зүрхний бичлэг, хэвлийн ЭХО, ясны нягт, биеийн бүтэц зэрэг оношилгоо, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө, даралт хэмжих, витаминжуулалт зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Энэхүү нээлттэй өдөрлөг нь маргааш буюу (2026.04.29)-н хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг: Т.Бархас