gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Харалд Прель: Инсулиныг хаана тарихаа мэддэггүй эмч байсан

Эрүүл мэнд
2008-08-04
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-08-04

Монголд үйл ажиллагаа явуулдаг чихрийн шижингийн “Эцсу” эмнэлгийн урилгаар ХБНГУ-ын Плетенберг хотын хүн эмнэлгийн эмч Харалд Прель зочилж, чихрийн шижинтэй хүмүүст үзлэг эмчилгээ хийж байгаа билээ. Тэрбээр манай улсад хоёр дахь жилдээ ирж байгаа хамгийн сүүлийн үеийн эм тариа авчирсан байна.

-Сайн байна уу? Та манай улсад өнгөрсөн жил ирж үзлэг шинжилгээ хийж байсан. Харин энэ удаад байдал хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Намайг өнгөрсөн жил ирэхэд танай улсын иргэдийи дунд чихрийн шижин өвчний тархалт хурдацтай явагдаж байсан төдийгүй ард иргэд нь энэ өвчний талаар тодорхой мэдлэггүй байсан. Харин энэ жил энэ байдал арай өөрчлөгдөж, өөртөө анхаарал тавих иргэдийн тоо нэмэгдсэн нь баярлууштай байна.

-Та ямар эм тариа авчирсан юм бэ? Тухайн эмүүдийг манай улсын эмнэлгүүд хэрэглэдэг болов уу?
-Би өнгөрсөн жил ирэхдээ эм тарианы дутагдлаас үүдээд төгс эмчилгээ хийж чадаагүй. Учир нь танай улсад ирэх эм, тарианы нийлүүлэлт муу, дээр нь эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн дунд чихрийн шижин өвчний ойлголт тааруу байснаас тэр. Харин энэ удаад чихрийн шижинээр өвчлөн, инсулины тарианд орсон иргэдтэй ажиллаж байна. Би германаас зургаан төрлийн инсулиныг оруулж ирлээ. Ер нь бол чихрийн шижингээр өвчилсөн хүний амин чухал эмчилгээ нь инсулин байдаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ танай Засгийн газар энэ тал дээр анхаарал тавихгүй байгаагаас иргэдийнх нь дунд өвчлөл хурдацтай тархаж байна.

-Тэгэхээр манай эмч эмнэлгийн ажилтнууд энэ өвчний талаар мэдлэггүй, иргэдийг буруу эмчилж байгаа гэсэн үг үү?
-Ер нь бол тэгж хэлж болно. Би өнгөрсөн жил ирэхдээ энэ талаар багагүй ярьж, эмнэлгийн ажилчидтай уулзсан боловч, төрөөс доривтой ажил зохиогоогүй учраас үр дүнд хүрсэнгүй ээ. Гэхдээ миний хийсэн ажлын хүрээнд манай улсад хоёрч удаа танай эмч ажилчид ирж сургалтанд хамрагдаад явсан. Гэхдээ л энэ нь хангалттай бус, эмчлүүлэгчдэд буруу эмчилгээ хийснээс өвчин нь хүндэрсэн иргэд их ирж байна. Тэр ч бүү хэл өөрөө эмч атлаа инсулины тунг тааруулж чадахгүй, тариаг нь хаана тарихаа ч мэдэхгүй хүн байх юм. Чихрийн шижин өвчинд хэрэглэдэг Уртын инсулиныг булчинд тарьдаг гээд явж байгаа эмч хүртэл танай улсын эмнэлэгт ажиллаж байна. Уг нь бол тэрхүү тариаг хүний гэдэс юм уу өгзгөнд хийдэг юм шүү дээ. Энэ мэт мэдлэггүй алдаа их гаргаж байгаа болохоор өвчлөгсдийн тоо ихсээд зогсохгүй, амь насанд нь аюул нүүрлэж байна. Өвчтөн эмчийнхээ хэлсэн үгийг л дагана. Тэгээд л өвчин ч эдгэсэн юм байхгүй үгдэрсээр байна.

-Манай улсад уг өвчнөөр хичнээн хүн өвчилсөн байдаг юм бэ?
-Танай хүн амын зургаан хувь нь энэ өвчнөөр өвдсөн нь мэдэгдэж байгаа ч цаана нь өөрийгөө чихрийн шижинтэй гэдгийг мэдээгүй, хөнгөн хэлбэртэй яваа хүмүүс маш олон байна. Тэднийг нэмээд бодохоор нийт хүн амын багахан хувийг эзэлж байгаа мэт сонсогдовч 50 гаруй мянган хүн гэдэг бол их тоо шүү. Танай иргэд чихрийн шижин өвчнийг эцсийн шатанд хүргэчихсэн хойноо эцэж ядраад эмчлүүлэхээр ирдэг. Тэр үед нь эмчилгээ сайн хийж, дэглэм барьж байж хэвийн хэмжээндээ ордог юм шүү дээ. Харамсалтай нь танай Засгийн газраас анхаарал тавихгүй байгаа болохоор тэдгээр хүндэрсэн хүмүүсийг эмчлэхийн тулд өөрийн зардлаар зургаан төрлийн эмийг оруулж ирлээ. Харин би өнгөрсөн жил ирээд хувь хүмүүс эмнэлэг байгуулаад ард иргэддээ тус болохоор ажиллаж байгаад баярлаж байсан шүү.

Одоогийн байдлаар танай иргэд өөрсдөө л биедээ анхаарал тавьж уг өвчнөөс сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй байна. Уг нь эмчилгээ сувилгаа сайн бол өвчтөн урт насалдаг юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл жирийн хүмүүстэй ижил амьдарч болно.

-Чихрийн шижин өвчин хэрхэн илэрдэг юм бэ?
-Хүний цусан дахь сахар ихдэхэд л амархан ядрах, ам цангах, түүнээсээ болж өдөрт 8-10 литр ус уух явдал их байдаг. Мөн шөнө хэд дахин хөнгөнөөр бие засч, арьс загатнах шинж тэмдэг илэрдэг юм. Ингээд эмчлэхгүй яваад байвал хэл тагнай хатаж эхэлдэг. Ер нь бол уг өвчин 2-3 жил илрэхгүй байх ч явдал бий. Тиймээс байнга шинжилгээнд хамрагдаж байх ёстой.

-Эмчид хандахгүйгээр өөрийгөө чихрийн шижинтэй эсэхийг хэрхэн мэдэж болох вэ?
-Эхний үедээ илрэх шинж тэмдгийг дээр хэлсэн. Үүнээс гадна биеийн өндрөө өөрийнхөө жинд хуваахад гарсан хариугаар нь мэдэж болно. Жишээ нь 1.62 метр ендөртэй хүн 65 км байна гэж үзье. Тэгвэл 162/ 65=24.9 гарна. Энэ хүн бол хэвийн байна гэсэн үг. Ер нь бол бодлогын хариу 20-25 гарвал хэвийн, түүнээс дээш гарвал чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр, харин хэдхэн хоног буюу сарын хугацаанд турсан бол, дээрх тоо 20-оос доош гарвал бас л чихрийн шижинээр өвчилсөн гэж хэлж болно. Түүний дараа эмнэлэгт хандаж мэргэжлийн төхөөрөмжөөр шалгуулан цусан дахь сахарын хэмжээгээ тодорхойлуулах хэрэгтэй. Би энэ удаад ирэхдээ цусан дахь сахарыг тодорхойлдог HBA1C аппаратыг авчирч "ЭЦСУ" эмнэлэгт өгсөн. Гэхдээ энэ нь Монгол Улсад ганцхан байгаа гэдгийг хэлье.

-Та хэзээ буцах вэ. Дахиж Монголд ирэх үү?
-Би Монголд ирээд гурван долоо хонож байна. Олон ч өвчтөн үзсэн. Ирэх даваа гаригт нутаг буцна даа. Дараа жил дахин ирнэ.

Б.Өлзий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан