Улс төр судлаач Н.Дугарыг Тагнуулын ерөнхий газар баривчилсан тухай "Өдрийн сонин" өчигдрийнхөө дугаарт мэдээлсэн билээ. Харин түүний өмгөөлөгч Ч.Бярзана Нийслэлийн прокурорт ханджээ. Эл албан бичигт "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлийн 2, 179 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Нүрзэд овогтой Дугарыг сэжиглэн, Тагнуулын газрын МБАлбаны мөрдөн байцаагч Төмөрбаатар 2008.7.14-нд сэжигтнээр татан байцааж, түүнд учир битүүлгээр ЭБШ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрхийг нь бүрэн эдлүүлэхгүй тухайлбал:
1.ЭБШХуулийн 35.2.2-д заасан өөртэй нь холбогдуулан эрүү үүсгэн, баривчилсан буюу таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой нь Өмгөөлөгчийнх нь дэргэд танилцуулсангүй, харгалзан цагдаж байгаад шууд хорьж байна.
2.Өмгөөлөгчид нь Н.Дугарыг хорихоор таслан сэргийлэх арга хэмжээг танилцуулахгүй, эрүү үүсгэсэн тогтоолыг ч үзүүлсэнгүй дараа бол гэдэг ЭБШХуульд байхгүй учир битүүлэг үгээр хариу хэлсэн ба ар гэрт нь мэдэгдсэнгүй байна.
3.Энэхүү эрүү үүсгэсэн тогтоол болон цагдан хорих тогтоолыг өмгөөлөгчид танилцуулахгүй байгаа нь ЭБШХуулийн 41.3.10-д заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор шүүхийн үйл ажиллагаа шийдвэрт гомдол гаргах гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байлгах гэсэн мөрдөн байцаагчийн атгаг санаа нь ЭБШХуулийг зөрчихөд хүргэж байна.
Энэхүү байдал цааш даамжирвал хууль
зөрчиж, хүний эрхийг хасан боогдуулсан үйл ажиллагаа болох тул ЭБШХ-ийн 8.1-д
заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх ЭБШ ажиллагаа
явуулахдаа энэхүү хуулийг чанд сахина, мөн хуулийн 8.2-д ЭБШа-гааг хэрэгжүүлж
байгаа этгээд энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд
заасан үндэслэлээр хүчингүй болгож түүнд хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн
заалтыг, хуулийн нүд чих болсон прокурорууд чандлан сахиулж, тодорхой арга
хэмжээ авч дээрх эрүү үүсгэсэн тогтоол, цагдан хорьсон тогтоолыг өмгөөлөгчид
танилцуулах сэжигтний эрхийг зохих ёсоор хамгаалуулахаар Монголын өмгөөлөгчдийн
холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Бярзана би ЭБШХ-ийн 41-р зүйл Өмгөөллийн тухай
хуулийн 12-р зүйлийг баримтлан энэхүү хүсэлтийг танд уламжилж байна"
гэжээ. Дээрх албан бичгээс үзвэл улс төр судлаач Н.Дугарт Эрүүгийн хэрэг
үүсгэж цагдан хорихдоо Тагнуулын ерөнхий газар Эрүүгийн байцаан шийтгэх
хуулийн тодорхой заалтыг зөрчижээ.
Г.Эрдэнэбат