gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Цэрэнчимэд 19 насандаа ДЭЛХИЙН АВАРГА боллоо /ВИДЕО/

У.Бадамцэцэг
Спорт
2014-09-10
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 06 минут
2014.09.10

Узбек улсын Ташкент хотод гурав дахь өдрөө үргэлжилж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрөөс эхлэн эмэгтэйчүүд зодоглоно.

Өнгөрсөн жилийн Унгарын Будапештийн дэвжээнээс Э.Сумьяа, С.Батцэцэг нар мөнгөн медаль хүртсэн бол Т.Мөнхтуяа, О.Насанбурмаа, О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж, дэлхийн дэвжээнд гайхам амжилт гаргасан.

Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын эмэгтэй багийг бүх жинд медалийн төлөө өрсөлдөх хүчирхэг баг хэмээн АНУ, ОХУ-ын спортын сайтууд онцлон бичиж байна.

Өнөөдөр 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаанд манай 4 бөх зодоглоно.

  13 цаг 06 минут
2014.09.10

Дэлхийн аваргын салхийг хагалан барилдсан ОУХМ Э.Нарангэрэл АНУ-ын бөх дэлхийн аваргын хошой хүрэл медальт Алисе Лампед ялагдлаа.

Барилдааны бичлэгийг үзэх бол "В" дэвжээний 46:34 цагаас тааруулан ухрааж үзнэ үү.
 
  13 цаг 34 минут
2014.09.10

60кг-д барилдсан С.Цэрэнчимэд Европын таван удаагийн аварга, Оросын бөх Наталья Гольцтой барилдлаа. 

Барилдааны эхнээс манай бөх илүүрхэн барилдаж нэгдүгээр үеийг 4:0-ээр өндөрлүүлсэн бол барилдааны төгсгөлд 7:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. 

Дараагийн өрсөлдөгч нь Японы бөх Казуки Саками.

Барилдааны бичлэгийг "А" дэвжээний 00:00 цагаас эхлэн тааруулж үзнэ үү.

  13 цаг 51 минут
2014.09.10

ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт Латвийн бөх Лаура Скижинатай барилдаж 5:2-оор ялагдлаа.

  14 цаг 09 минут
2014.09.10

55 кг-ын жинд дэлхийн залуучуудын аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Поожа Дхандатай оноолт таарсан. 

Барилдааны эхнээс манай бөх илт давуу барилдаж үндсэн цаг дуусахаас өмнө 10:0 буюу оноогоор цэвэр яллаа.

Түүний дараагийн өрсөлдөгч Америкийн бөх ДАШТ-ий мөнгөн медальт Хэлэн Луис Марилиус.

Барилдааны бичлэгийг үзэх бол "В" дэвжээний 01:40:00 цагт тааруулж ухрааж үзнэ үү.

  14 цаг 55 минут
2014.09.10

С.Цэрэнчимэд шигшээ наймд Японы бөх Казуки Сакамиг цэвэр ялж хагас шигшээд үлдлээ.

Барилдааны эхэлсэн цагаас манай бөх оноо илүүрхэн явсаар нэгдүгээр үед 6:1-ээр өндөрлөсөн.

Хоёрдугаар үед дахин дөрвөн оноо авч, 10:2 харьцаатай илүүрхэж байгаад барилдааны үндсэн цаг дуусахаас өмнө цэвэр яллаа.

Түүний дараагийн өрсөлдөгч Финляндын бөх Oлли Петра.

Барилдааны бичлэгийг үзэх бол "А" дэвжээний 01:15:00 цагт тааруулж ухрааж үзнэ үү.

  15 цаг 12 минут
2014.09.10

55 кг-ын шигшээ наймд үлдээд байсан А.Батцэцэг тун харамсалтай ялагдлаа.

Америкийн бөх ДАШТ-ий мөнгөн медальт Хэлэн Луис Марилиустай хагас шигшээд үлдэх барилдаанаа хийсэн юм.

Барилдааны эхний минутад А.Батцэцэг өрсөлдөгчийнхөө ард нь гарч, хоёр оноо аван тэргүүлж эхэлсэн ч АНУ-ын бөх барилдааны 2:18 минутад манай бөхийг цэвэр яллаа.

Барилдааны бичлэгийг үзэх бол "С" дэвжээний 02:55:40 цагт тааруулж ухрааж үзнэ үү.

  15 цаг 35 минут
2014.09.10

Эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй С.Цэрэнчимэд хагас шигшээд Финляндын бөх Оллиг 5:0 харьцаатай ялж, дэлхийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.

Аваргын төлөө манай бөх олимпийн наадмын мөнгө болон ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Азербайжаны бөх Юлия Раткевичтэй барилдана.

Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга Монгол охиндоо насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас алтан медаль авч ихэрлүүлэхийг хүсэн ерөөе.

Барилдааны бичлэгийг үзэх бол "А" дэвжээний 01:54:00 цагт тааруулж ухрааж үзнэ үү.

Финалын барилдаан Монголын цагаар 21:00 цагаас эхэлнэ.

Харин өнөөдөр барилдсан бусад бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй болжээ.

  22 цаг 32 минут
2014.09.10

С.Цэрэнчимэд эмэгтэйчүүдийн 60 кг-д Азербайжаны бөх Юлия Раткевич 12:3-аар ялж, 19 насандаа ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

Түүний өрсөлдөгч олимпийн наадмын мөнгө болон ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай бөх юм.

Манай бөх С.Цэрэнчимэд 1995 онд Хэнтий аймагт төрсөн. 2013 онд нийслэлийн БЗД-ийн 92 дугаар дунд сургуулийг төгссөн юм.

Тэрээр 2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор хичээллэдэг байжээ.

Өнгөрсөн жил сургуулиа төгсөөд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дэмжлэгээр Японы Окиямагийн их сургуульд суралцаж байгаад чөлөө аваад ирсэн байна.

Чөлөөт бөхийн түүхэн дэх 48 дахь буюу тав дахь алтан медалийг 19-хөн настай охин эх орондоо авчирлаа.

Тэрээр 2013 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан бол энэ жил ахин дэлхийд ноёллоо.

С.Цэрэнчимэдийн алтан медалийн төлөөх барилдааныг дараах бичлэгээс үзнэ үү.

  23 цаг 11 минут
2014.09.10

Дөнгөж сая ДЭЛХИЙН АВАРГА Сүхээгийн Цэрэнчимэд алтан медалиа авч, Төрийн дуулалаа Ташкентийн дэвжээнд эгшиглүүллээ.

Чөлөөт бөхийн 5 дахь алтан медалийг эх орондоо авчирч буй бичлэгийг үзнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан