-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулав-
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг угтан сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгүүд өрнүүлэн, сайн болон саар зүйлсээ дэлгэж, харилцан санал солилцсон юм.
Дөрөв дэх засаглал хэмээн өргөмжилдөг хэвлэл мэдээллийн салбар хөгжих нь сайн засаглал, нийгмийн тогтвортой хөгжлийг араасаа дагууулан, ядуурлыг бууруулан, хуулиар засаглахад нөлөөлдөг байна.
Манай улсад олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэвч сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болдог, сайн дурын байгууллага маш цөөн. Гэсэн ч тэд хүчээ чамлалгүй ажилласаар байгаа.
Монголын сэтгүүлчдийн эвлэл Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан нэг сарын аян зарлаж, сэтгүүлчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах болжээ. Мөн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг сэтгүүлчдэд зориулан ОБЕГ-тай хамтран аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай сургалтууд явуулах юм байна.
“Ил тод байдал сан” ТББ НҮБ-тай хамтран Монголын сэтгүүл зүйн салбарт үнэлгээ хийн, тайлан гаргаснаа ЗГ-т танилцуулаад байна.
Мөн Глоб интернэйшнл ТББ-аас сэтгүүлчдэд ял шийтгэл оноохгүй байх, сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл хийсэн ч ял эдлэлгүй өнгөрсөөр байгааг зогсоохоор ажиллаж байна.
20 ЖИЛД 600 ОРЧИМ СЭТГҮҮЛЧ АМИА АЛДЖЭЭ
Сүүлийн 20 жилд 600 орчим сэтгүүлч ажил үүргэээ гүйцэтгэж яваад эсвэл бичсэн нийтлэл, бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ улмаас амиа алджээ.
Манай улсад сэтгүүлч амь насаараа хохирсон тохиолдол гараагүй ч эрхэд нь бүдүүлгээр халдсаар байна. Ялангуяа сонгуулийн жилүүдэд энэ үзэгдэл эрс өсдөг байх юм.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд орон нутгийн Скай телевизийн ажилтнуудыг согтуугаар зодсон хэрэг гарч, гэмт хэрэгтэнд хорих ял оноожээ. Мөн л орон нутгийн Хонгор телевиз камер зэрэг эд хогшлоо эвдүүлсэн ч хохирлоо нөхөн төлүүлсэн байна. 2006-2013 оны хооронд энэ мэт 300 орчим зөрчлийг Глоб интернэйшнл төвд бүртгэжээ.
Олон улсын хууль, журамд засан зарим зүйл заалтыг Монголын хөрсөнд буулгах шаардлагатайг Глоб интернэйшнл төвийн хуульч Д.Мөнхбүрэн дурдлаа. Ялангуяа улсын болон хувийн нууцыг дэлгэсэн үндэслэлээр сэтгүүлчдийг барьж хорих нь түгээмэл байна. Гэтэл ихэнх оронд тухайн нууцыг эзэмшдэг хүн зөвшөөрсөн бол сэтгүүлч тэрхүү баримтыг түгээх эрхтэй гэж заасан байдаг байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙ ДЭЛХИЙН ДУНДЖААС ДООГУУР БАЙНА
Дэлхийн улс орнууд дахь сэтгүүл зүйн салбарын өсөлт, хөгжлийг хэмждэг, дүн шинжилгээ өгдөг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр томоохон байгууллага бий. Эдгээр нь Freedom house буюу “Эрх чөлөөний ордон”, “Хил хязгааргүй сурвалжлагчид” юм. Тэд зайнаас судалгаа явуулан, улс орнуудыг оноогоор дүгнэдэг. Тэдний үзүүлэлтээр манай улс дунджаас доогуур байгаа юм. Үүнд сэтгүүлчдээ хуулийн хамгаалалтад оруулаагүй, хараат бус редакцигүй, зах зээл нь хэт төвлөрсөн, цөөнх болон нийгмийн тусгай анги, бүлэг рүү чиглэсэн контент бэлтгэдэггүй зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.
ХӨГЖИЛ СУЛ ХУУЛИЙН ОРЧИН
Сүүлийн үед сошиал медиа гэх цоо шинэ үзэгдэл манай нийгэмд хүч түрэн орж ирж байна. Хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсноор мэдээллийг хаана ч , хэзээ ч авах, түгээх боломжтой боллоо. Гэтэл манай Үндсэн хуульд иргэн мэдээлэл авах эрхтэй гэж заасан ч мэдээлэл түгээх эрхийг нь заагаагүй байдаг аж. Гэтэл иргэд Facebook, Twitter ашиглан, share, retweet хийх нь улам бүр олширч байна. Иймд цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд Үндсэн хууль болон бусад олон хуульд өөрчлөлт оруулах ёстойг “Ил тод байдал сан” ТББ-ын тэргүүн, ахмад сэтгүүлч Д.Цэрэнжав онцолж байсан юм.
Жишээ нь, Зар сурталчилгааны хууль одоогийн нөхцөл байдлаас хэт хоцорсон буюу, шууд бус, дам рекламны талаар огт заагаагүй байх жишээтэй. Гэтэл зар сурталчилгаа бэлтгэх, түгээх арга улам бүр нарийсчээ.
Мөн Сонгуулийн тухай хуульд маш хатуу заалтууд орж, телевизүүдийн сонгуулийн сурталчилгаа хийх цагийг нарийн зааж өгсөн. Гэтэл сэтгүүлч хүн сонгуулийн явцын тухай, нэр дэвшигчдийн талаарх өөрийн байр суурь, шүүмжлэлээ мэргэжлийн хүний хувьд үзэгчдэд хүргэх ямар ч орон зайг хуульд тусгаагүй байна.
Интернэт хэрэглээ улам бүр өсч байхад Контентийн тухай хуульгүй гээд дурдвал хууль эрх зүйн орчинд хийх өөрчлөлт шинэчлэлт маш их байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОЛОН ТАЛТ БАЙДАЛ АЛДАГДСАН
Өнөөдөр манай улсад маш олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Телевизүүдийн тоо борооны дараах мөөг мэт олширч, радио, сэтгүүл, сонины тоо тоймоо алдсан. Гэтэл энэ нь хэвлэл мэдээллийн олон талт байдлын баталгаа болдоггүй.
Харилцаа холбооны зохицуулах газраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төрөлжих шаардлага тавьдаг ч үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт тусгай бүлэг рүү хандсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл тун цөөн байна. НҮБ-ын дэмжлэгээр МҮОНТ үндэсний цөөнхөд чиглэсэн, тэдний хэлээр нэвтрүүлэг дамжуулж, сэтгүүлч н.Батжаргал Хогойд иргэд зориулан “Баннер” нэртэй сонин гаргаж байгаагаас өөр жишээ бараг байхгүй.
Иймд хэвлэл мэдээллийн олон талт байдлыг зохих хуулиар баталгаажуулан, жижиг хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр бодлогоор дэмжих шаардлага байна. Энэ нь олон ургалч үзлийн гол шалгуур ч болдог байх юм.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАЙХГҮЙ
Энэ байгууллага 20-иод жилийн өмнө байгуулагдсан. Гэвч улс төрийн нөлөөнд хэдийнэ автсан гэхэд болно. Улс төрийн аль хүчин засгийн эрхэнд байгаагаас хамааран, тухайн намын гишүүдийн телевизүүд ар араасаа нээгддэг. МАН төрийн эрхэнд байхад Шинэ дэлхий, ТВ5, ТВ9 телевизүүд байгуулагдан, АН засаг барихад С1, SBN, NTV телевизүүд төрөх жишээтэй.
Мөн ХХЗХ-нд өнөөг хүртэл олон нийтийн ямар ч оролцоо байхгүй байна. Тус хорооны 7 гишүүнийг танилцуулвал ихэнх нь улс төрийн намын харьяалалтай иргэд байгаа юм.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, гишүүдийг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн холбогдох заалтын хүрээнд Ерөнхий сайдыг захирамжаар томилдог бөгөөд дараахь бүрэлдэхүүнтэй томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга, гишүүд
№ |
Дарга, гишүүдийн овог, нэр |
Албан тушаал |
1 |
Батсүх Балгансүрэн |
ХХЗХ-ны дарга |
2 |
Цагаан-Өвгөн Жадамбаа |
ХХЗХ-ны гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/-ын дарга |
3 |
Буяндэлгэр Мөнхбат |
ХХЗХ-ны гишүүн, Хорооны Дэд дарга |
4 |
Чойндон Даваажамц |
ХХЗХ-ны гишүүн, ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга |
5 |
Дэлэгдорж Амгаланбаатар |
ХХЗХ-ны гишүүн, УПЕГ. Зөвлөх |
6 |
Давгадорж Энхцог |
ХХЗХ-ны гишүүн, Үндэсний Дата төвийн захирал |
7 |
Бавуужав Мягмарнаран |
ХХЗХ-ны гишүүн, МТШХХГ-ын газрын дарга |
Хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхийн тулд нэн даруй засах шаардлагатай дараагийн хууль нь Олон нийтийн радио телевизийн тухай хууль. МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зохицуулдаг энэ хууль бас л чамлалттай.
Хуульд зааснаар МҮОНРТ-ийн Үндэсний зохицуулах зөвлөл дээд эрх мэдлийг эдэлнэ. Гэтэл 2005 онд ТББ-уудын саналыг өавч сонгогдсон гишүүдийг залгасан дараагийн гишүүдэд бас л эргэлзэх хүн олон. Нам гүмхэн сонгогдсон одоогийн найман гишүүнийг улс төрийн намууд хуваан томиллоо гэцгээх болсон юм. Иймд 2005 онд хийсэн анхны томилгооноос дараагийнх нь ухарсан гэж үзэж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ МАШ БОЛХИ
Уламжлалт сэтгүүлзүй буюу сонин, сэтгүүлийн салбарт эзлэх багтаамж буурч байгаа ч тогтмол хэвлэл уншдаг иргэд олон. Гэтэл шинээр сонин, хэвлэл гаргах иргэн, ААН-ээс одоо ч хоёр хэвлэлийн компаниас тухайн сонин эсвэл сэтгүүлийг хэвлэнэ гэсэн албан бичиг шаардсан хэвээр байна.
Гэтэл өнөөгийн зах ээлд хэчнээн хэвлэх үйлдвэр ажиллаж, энэ салбарт өрсөлдөөн ямар хэмжээнд хүрсэн билээ. Иймд энэ мэт цаг үеэсээ хоцорсон, хүнд суртлын шинжтэй шаардлага тавихаа зогсоох цаг иржээ. Үүнийг зарим сэтгүүлчид тэнэгдүү тогтолцоо ч гэж нэрлэдэг.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ ХЭВЭЭР
Нийгмийн яр шархыг хамгийн түрүүнд хөндөн сэдрээдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн чанартаа өөрсдөө маш хаагдмал. Хэн аль хэрэгслийн ард байгаа нь нууц хэвээр байгаа юм. Гэтэл ил тод байдлыг уриалан дуудагчид нь сэтгүүлчид өөрсдөө. Иймд жинхэнэ эздийг ил тод зарлахын сацуу тухайн байгууллагын ашиг орлого ч нээлттэй байх ёстой гэж “Ил тод байдал” ТББ уриалж байна.
Тэдний мэдээлснээр 2013 онд төрийн байгууллагууд 4.1 тэрбум, УИХ 2.9 тэрбум төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зарцуулжээ. Энэ мөнгө нийт татвар төлөгчдийн мөнгө тул төр чухам хэнд, хэчнээн төгрөг төлж, юунд энэ мөнгийг зарцуулснаа тайлагнах ёстой гэнэ.
ХЭВЛЭЛ МЭДЭЛЛИЙНХЭН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛНО
Сүүлийн үед телевизүүд Солонгосын цувралыг замбараагүй цацаж байна гэх шүүмжлэл гарах болсон. Энэ нь агуулгын нэгдсэн бодллого байхгүйн ердөө нэг жишээ. Иймд сэтгүүлзүйн салбарт ажилладаг байгууллагууд нэгдэн нийлж, өөрөө өөрийгөө зохицуулах механизмтай болох нь зөв гэж үзжээ. Энэ тогтолцоо байхгүйн улмаас төр өмнөөс маань буруу тогтоол, шийдвэр гаргаж байна гэж үзэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулаад байна.
Одоогоор энэ зөвлөлд сэтгүүлзүйн салбарт харьяалах мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийн төлөөлөл болох 40-өөд байгууллага гишүүнээр элсчээ.
Эцэст нь хэлэхэд манай улсад технологи өндөр хурдаар хөгжин, интернэт хаа сайгүй нэвтэрч, телевизүүд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах болж, шууд дамжуулах станцууд нь олширсон. Гэвч агуулга орхигдсоныг энэ салбарынхан бүгд хүлээн зөвшөөрнө. Иймд юуны өмнө тус тусдаа ажиллах биш, салбартай холбоотой асуудлуудад нэгдсэн байр сууриа илэрхийлж чадахуйц механизм бүрдүүлэх шаардлага байгаа юм.
Нөгөөтэйгүүр технологийн хөгжлийн жигд биш хуваарилалт нийгэмд ямар сөрөг дагавар авчирдгийг бид хөгжингүй орнуудын жишээнээс бэлхнээ мэднэ. АНУ-д гэхэд хэн мэдээллээс хоцрогдоно, тэр хүн ядуу зүдүү амьдарч байна. Учир нь алслагдсан, техник технологийн ололтоос тусгаарлагдсан иргэд хөгжлөөс хоцордог, орхигддог талтай.
Иймд хот хөдөөгийнхөн гэж иргэдээ ерөнхийд нь хоёр ангилдаг манай улсад интернэт хэрэглэгчид, тоон телевиз үзэгчид болон бусад гэсэн хоёр бүлэг үүсч болзошшүй. Бие биеэсээ огт өөр амьдралын хэв маягтай ийм бүлгүүд үүсэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн нөлөөтэй гэдгээ ч анхаарч үзүүштэй.