“Эмпати ертөнц” ХХК-ийн ерөнхий Вэйсэл Акчаяг хулгайлсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар бид тус компанийн “Элит” олон улсын сургуулийн менежер Б.Тамиртай холбогдон тодрууллаа.
-Болж буй үйл явдлын талаар та юу гэж бодож байна?
-Би өөрийнхөө ойлголтыг л хэлье. Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 12.00 цагийн үед би энэ үйл явдлын талаар мэдсэн. Монгол талын ерөнхий захирал Б.Ганбат Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгч байна гэдгийг сонсоод очсон. Тус хэлтсээс “Тагнуулын ерөнхий газар очиж мэдээллээ өг” гэсний дагуу тэнд очиж мэдээлэл өгсөн. Миний ойлгож байгаагаар манай улсын талаас хийж байгаа ажил биш. Өнөөдөр 09.30 цагийн үед гэрийнх нь өмнөөс старекс маркийн машинтай үл таних хүмүүс хулгайлсан гэдгийг сонссон. Мөн Туркээс жижиг онгоц ирсэн сурагтай байна. 18.00 цагт буцаад хөөрнө гэсэн графиктай гэнэ. Ямар зорилгоор ирснийг нь мэдэхгүй. Бусад улсыг харахад хүний хулгайд өртсөн хүнийг ийм жижиг онгоцоор зөөвөрлөдөг гэсэн. Туркийн тусгай албаныхан манай улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах ажиллагаа явуулж байна. Манай улсынхан холбоогүй гэж ойлгож байна. Олон төгсөгчид онгоцны буудал руу явж байгаа юм шиг байна.
-Хулгайлагдсан гэх захирлын зүгээс Туркийн талтай үл ойлголцох асуудал байсан уу?
-Эрдоган ерөнхийлөгч хоёр жилийн өмнө төрийн эргэлт хийх оролдлого гарлаа гэж үзээд, өөртөө зориулсан хууль гаргасан гэдэг. Барууны хэвлэлүүдэд “төрийн эргэлт хийх гэсэн үйл ажиллагаа нь Эрдоганы талаас зориуд найруулан тавьсан жүжиг байж болзошгүй” гэж бичиж байна. Энэ бол нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа байх. Эрдоганы талаас сөрөг хүчнийхээ хүмүүсийг нэг нэгээр нь “нухаж” байгаа үйл явц гэж би хувьдаа ойлгож байна.
Та бүхэн “Эмпати” сургуулийн захирал Б.Ганбатын өөрийн фэйсбүүк хуудастаа байршуулсан мэдээллийг үзнэ үү.