“Жаст групп” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнө Африкийн “Стандарт” банкинд барьцаа болгон 109 сая америк долларын “Зээлийн гэрээ” байгуулжээ. Ингэхдээ 2009 оны долоодугаар сараас 2011 оны арваннэгдүгээр сарын хугацаанд зээлийн хэмжээгээ үе шаттайгаар нэмэгдүүлэх журмаар хийсэн байдаг. Нийт зээлийн 86 950 000 долларт нь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргажээ.
2009-2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар Ч.Ганзориг, харин “Жаст групп” ХХК-ийн захирлаар Л.Бадамцэцэг ажиллаж байжээ. Зээлийн гэрээнд Ч.Ганзориг гарын үсэг зурсан.
ТУХАЙН ҮЕД ХЭН, ЯМАР АЛБАН ТУШААЛЫГ ХАШИЖ БАЙСАН БЭ?
Бүхэл бүтэн улсын үйлдвэр байтугай хэн нэгний байрыг банкны барьцаанд тавих болоход эзэд нь бүгд мэдэх нь дамжиггүй. Үгүйдээ л банкны талаас утасдаж хэлнэ. Зээлдэгч тал арван гурван мэхтэй байлаа ч банк гэдэг хамгийн нягт нямбай газар тул ийм их хэмжээний зээл өгөхөөр бол бүх эх сурвалжаас асууж тодруулах нь зүй биз ээ. Иймээс энэ үед “байрны эзэд” буюу улсын эзэд нь хэн байсан бэ?
2008 оны УИХ-ын сонгуульд МАХН /одоогийн МАН/ 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 сонгогдсон.
УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж:
Ерөнхий сайдаар С.Батболд /С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаасаа эрүүл мэндийн шалтгааны улмаас 2009 оны есдүгээр сард татгалзаж, тухайн үед Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан С.Батболдыг Ерөнхий сайдад томилж байв/
“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: /Тэрээр Үйлдвэр худалдааны сайд асан, түүний хүү Г.Тэмүүлэн өдгөө УИХ-ын гишүүн/
Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар /2006-2012 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Өдгөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/
Ш.Батхүү гэдэг хүн хариуцлагаа үүрэх ёстой /түүний ард чухам ямар эрх мэдэлтнүүд байсны улмаас тэр ийм том шийдвэр гаргасан бэ гэдгийг хэн ч үл хөндөнө/, гарын үсгүүд хуурамч байсан /гарын үсгийг хуурамчаар үйлдээд ийм их хэмжээний зээл авчихаж чадахгүй гэдгийг долоон буудлын Должин эмээ ч мэднэ/, энэ өрийг Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр төлөхгүй /банк бол банк, хэний гарын үсэг тэнд байна тэр хариуцагч нь болно. Энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ХХК хариуцагч болсон/ зэргийг ярьж байна.
Харин хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг явуулах санал гаргасан нь хамгийн бодитой бөгөөд байж болох хувилбар юм. Аль аль талаасаа хамтран суугаад, мэдээллүүдээ нээлттэй болгох шаардлага урган гарчээ.
Засгийн газраас дээрх гишүүдийн асуултад өгсөн хариултыг ЭНД ДАРЖ унших боломжтой.