gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 2
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын даргын “Явуулын оффис” өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Э.Оргил
Нийслэл
2019-05-23
0
Twitter logo

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэсэн. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө  Хан-Уул дүүргийн “Явуулын оффис”-т ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019” арга хэмжээнд оролцохоор Сүхбаатарын талбайд ирсэн юм. Хотын даргын “Явуулын оффис” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар “Номын баяр”-т оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо хуваалцсан.

Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хүүхэд багачуудын дунд Улаанбаатар хотын түүх, соёлын талаар танин мэдэхүйн асуулт асууж, амжилттай хариулсан хүүхэд бүрт “Бумбардай”, “Явуубаатар” зэрэг ном бэлэглэв. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Номын баярын өдөрлөгтэй холбоотойгоор өнөөдөр Засаг даргын “Явуулын оффис”-оо нээж, алслагдсан сургуулийн сурагчдын санал бодлыг сонсож, ном уншихын ач холбогдлын талаар тэдэнтэй ярилцлаа. Бидний ирээдүй хойч ямар их хүсэл тэмүүлэлтэй, өмнөө тавьсан том зорилготой байгааг хараад эрхгүй бахархаж байна. Цаашид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид энэхүү явуулын ажлын байранд иргэд, олон нийттэй уулзаж, асуудлыг аль болох газар дээр нь шийдвэрлэх юм” хэмээв. 

Хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчидтай уулзлаа. Хотын Захирагчийг тус сургуулийн удирдлагууд болон багш, сурагчид угтан авч, захирал Ө.Болормаа сургуулийн орчин нөхцөл, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус сургуулийн шинээр барьж буй 640 хүүхдийн өргөтгөлийн байрыг ашиглалтад ороход тулгамдаад буй зарим нэг асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Ингэснээр алслагдсан нэг сургуулийн сурагчид  гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарах боломжтой болж байгаа  юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан