gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарын төв цэг Монголчуудын гал голомт болох учиртай

2011-01-11
0
Twitter logo

-Судалгаанд оролцогсдын 40.9 хувь нь Сүхбаатарын талбайг Тусгаар тогтнолын талбай болгох саналыг дэмжжээ-

Өмнө нь Сүхбаатарын талбайгаас жанжны хөшөөг нүүлгэж, тус талбайг Чингисийн талбай болгох талаар санал дэвшүүлсэн хүмүүсийн сэтгэгдлээс улбаалан нийтлэл бичиж байсан билээ.

Тус нийтлэлд уншигчид хийгээд Монголын Дүрслэх урлагийн нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батзориг, "Хөх нар" орчин үеийн урлагийн төвийн гишүүдийн саналыг оруулсан. Мөн энэ сэдвээр нээлттэй санал асуулга ч явагдсаныг дурдаж байлаа.

Төрийн ордны өмнөх талбайг хэрхэн нэрлэвэл зохих талаар иргэдийн дунд явуулсан санал асуулгыг олж үзэв. Тус санал асуулгыг өнгөрөгч оны 12 дугаар сарын 13-19-ний хооронд явуулж, мөн сарын 20-нд нэгтгэн дүгнэсэн байна.

Тусгаар тогтнолын хөшөөт цогцолборыг санаачлагчдын зөвлөлөөс "Инфо тест" судалгааны төвтэй хамтран зохион явуулсан уг судалгаанд 2029 хүн хамрагджээ.

Эдгээрээс хүчинтэй 2000 хуудсыг ангилан үзсэн байх юм. Хамгийн их буюу 818 хүн энэ талбайг Тусгаар тогтнолын талбай болгох санал дэвшүүлжээ. Энэ нь судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 40.9 хувийг эзэлсэн байна. Үүний дараагаар Төрийн ордны өмнөх талбайг Чингис хааны талбай гэж нэрлэх хувилбар оржээ. Энэ саналд 389 хүн буюу судалгаанд оролцогчдын 19.8 хувь нь саналаа өгсөн байна.

Харин эл талбайг Сүхбаатар жанжны талбай хэвээр нь үлдээе гэж 298 хүн судалгаанд хариулжээ. Энэ нь судалгаанд оролцогчдын 14.9 хувь юм. Үүнээс гадна Ардчилал, эв нэгдлийг талбай, Үндсэн хуулийн талбай, Эх оронч, хувьсгалчдын талбай, Төр /Улс/-ийн төв талбай гэж нэрлэх хувилбаруудад ч иргэд саналаа өгсөн байна.

Тусгаар тогтнолын хөшөөт цогцолборыг санаачлагчдын зөвлөлөөс өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт Төрийн ордны өмнөх талбайн нэрийг өөрчилж, Сүхбаатар жанжны хөшөөг нүүлгэн шилжүүлж, оронд нь Тусгаар тогтнолын хөшөөт цогцолбор байгуулах саналаа тус санал асуулгын дүнтэй хамт хүргүүлсэн байна. Одоогоор Тусгаар тогтнолын хөшөөт цогцолборыг санаачлагчдын зөвлөлийнхөн төрийн өндөрлөгүүдээс хариу ирэхийг хүлээж байгаа аж.

Ш.ТӨМӨРБААТАР: Д.СҮХБААТАР ЖАНЖИН ХХ ЗУУНЫ ТҮҮХИЙГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ

Чухам яагаад Сүхбаатарын хөшөөг Улаанбаатарын төв цэгээс нүүлгэх санал дэвшүүлж байгаа болон шинээр цогцлоохоор санаачилсан Тусгаар тогтнолын хөшөөт цогцолбор ямар шийдэлтэй баригдах талаар Тусгаар тогтнолын хөшөөт цогцолборыг санаачлагчдын зөвлөлийн гишүүн Ш.Төмөрбаатараас тодрууллаа.

-Сүхбаатар жанжны хөшөөг нүүлгэж, Төрийн ордны өмнөх талбайг Тусгаар тогтнолын хөшөөт цогцолбор болгох саналыг дэвшүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Энэ онд Хүннү эх гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохионо. Эдгээр чухал ойд зориулаад бидний хэсэг нөхөд Төрийн ордны өмнөх талбайд Тусгаар тогтнолын хөшөөт цогцолбор байгуулах санал санаачилга дэвшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулаад иргэдийн дунд санал асуулга явууллаа.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа нэгтгэж дүгнэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт айлтгах бичгээ өргөн барьчихаад хариуг нь хүлээж сууна. Энэ саналыг маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын түүх хайрцаглагдсан зохиомол түүх шүү дээ. Түүхэн он тооллоор нь аваад үзсэн ч Сүхбаатар жанжин XX зууны түүхийг төлөөлж чадах хүн биш. Тиймээс бид ийм санал дэвшүүлээд байгаа юм.

-Яагаад Сүхбаатар жанжин XX зууны түүхийг төлөөлж чадахгүй хэмээн "гологдож" байгаа билээ?

-Үүнийг гурван зүйлээр л тайлбарлахад хангалттай байх. Сүхбаатарын талбайд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Төрийн хүндэтгэлийн цогцолбор байгуулсан. Өөрөөр хэлбэл, XIII зууны үеийн Монгол гэрийн хэлбэртэй цогцолборын хойморт нь Чингис хаан, зүүн гар талд нь Өгэдэй хаан, баруун гар талд нь Хубилай хаан, түшмэдүүдийг төлөөлүүлж Борчи, Мухлай хоёрын хөшөөг байгуулсан. Энэ нь Чингис хааны хөшөөт цогцолбор. Гэтэл яг энэ цогцолборын өөдөөс Сүхбаатарын хөшөө харсан байрлалтай байдаг. Энэ нь архитекторын хувьд зохимжгүй байгаа юм л даа. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа биш. Урчуудын эвлэл болоод Дүрслэх урлагийн холбооныхон, модерн арт урлагийн уран бүтээлчид ч энэ хоёр цогцолбор хоорондоо зохимжгүй байгааг баталдаг.

Түүнчлэн XIII зуун XX зуун хоёр нэг цогцолборын хэмжээнд зохицолдохгүй. Нөгөө талаас нь авч үзвэл Сүхбаатарын хөшөөг 1946 онд уран Чоймбол гэдэг хүн барьсан байдаг. Энэ хүн лам хүн байгаад 1939 онд эсэргүүнээр баригдсан бөгөөд 1945 онд Х.Чойбалсан Сүхбаатарын хөшөө хийхийг даалгасан байгаа юм. Чоймбол энэ хөшөөг хийсэн учир ялыг нь хэрэгсэхгүй болгож, төрийн соёрхол өгч байсан түүхтэй. Сүх жанжны хөшөөний хийцийг сайн ажиглавал болхи, алдаатай хөшөө гэдэг нь мэдэгддэг. 1980-аад оны сүүлчээр одоо манай ажлын хэсэгт ажиллаж байгаа Урлагийн гавъяат зүтгэлтэн Цэвэгмид, Амгалан нар энэ хөшөөг хүрэлдэх ажлыг хийж байсан. Тэгээд 1990 оны хувьсгалын явцаас болоод энэ ажил тасалдсан байдаг. Энэ хүмүүс Сүхбаатар жанжны хөшөөний нүд нь дээр доор, гар нь урт богино, цээжийг нь хүчээр мушгисан байрлалтай, биеийн ерөнхий харьцаа нь алдагдсанг гэрчлэх юм. Мөн мориных нь хөлийн харьцаа бас алдагдаж, урт, богино байдаг. Түүнчлэн Сүхбаатарын хэлсэн үг гээд байгаа тэр үгийг Навааннамжил гэдэг хүн зохиосон байдаг.

Монголчууд Хархорин хот, Өндөр гэгээн Занабазар гээд олон сайхан бүтээл туурвилтай ард түмэн. Гэтэл ийм болхи, алдаатай хөшөөг Нийслэлийнхээ төв цэгт байрлуулж байгаа нь харамсалтай санагддаг. Харин түүхийн эх сурвалжийн үүднээс авч үзвэл Төрийн ордны өмнөх талбайд хоёр хүний хөшөө байна гэж ойлгож болно. Чингис хааны хөшөө бол үр ач нар нь байгаа гэдэг утгаараа нэг цогцолбор байж болох талтай. Чингис хааны Монголын түүхэнд байгуулсан гавъяа ч асар их. Тийм ч учраас Чингис хаан хоёр дахь мянганы хүнээр шалгарсан. Энэ талбайд Чингис хааны хөшөө байна гэхэд эмзэглэх ч юм уу, маргалдах Монгол хүн гарахгүй байх гэж бодож байна. Харин Сүхбаатарын хөшөөний хувьд бол өөр хэрэг. Энэ нь Монголын нэн шинэ түүх буюу XX зууны үеийн Монголын түүхийн асуудал.

-Сүхбаатар жанжин XX зууны Монголын түүхийг төлөөлж чадахгүй байна гэдгийг баримттай дурдаад өгөхгүй юу?

-За тэгье. XX зуунд Монголын түүхэнд ямар түүхэн үйл явдал болж байсныг нэхэн саная. Тухайлбал, 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1924 оны Үндсэн хуулиа баталж, БНМАУ-ыг тунхагласан, 1945 оны бүх нийтийн санал асуулга, БНМАУ-аа тунхаглан зарласан, 1961 онд НҮБ-д элссэн 1990 оны Ардчилсан хувьсгал болсон гэдгийг Монгол хүн бүр сайн мэднэ.

Түүнээс ч гадна олон үйл явдал болж өнгөрсөн байдаг. Энэ үйл явцуудаас хамгийн чухал нь Манжийн дарлалаас эх орноо чөлөөлсөн 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хувьсгал. Энэ бол эгнэшгүй аугаа үйл хэрэг байсан. Энэ хувьсгалыг Богд Жавзандамба тэргүүтэй эх орончид хийсэн байдаг. Тиймээс Үндэсний тусгаар тогтнолын хувьсгалыг XX зууны Монголын түүхийн эх гэж үзэж болно. Энэ үйл явдал болоогүй бол хойшид болох үйл явдлууд байхгүй байсан.

1921 оны үйл явцыг 1911 оны хувьсгалын шууд үргэлжлэл гэж үздэг нь үүнээс улбаатай. Эндээс харахад XX зуунд болсон үйл явцуудаас ганцхан 1921 оныг сугалаад тэр дундаас зөвхөн Д.Сүхбаатарыг сугалах нь учир дутагдалтай байгаа юм. Д.Сүхбаатарын өөрийнх нь түүх ч Монголын төрд гүйцэтгэсэн үүрэг нь ч XX зууны түүхийг бүрэн дүүрэн төлөөлж чаддаггүй. Тэрээр анхны долоогийн нэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүй л дээ. Гэхдээ Ардын намыг байгуулж, Ардын хувьсгалыг удирдсан хүмүүс бол Бодоо, Данзан, Оросын буриадууд шүү дээ. Үүнийг Монголчууд сайн мэднэ.

Сүхбаатараас хойш ч Б.Цэрэндорж, А.Амар, П.Гэндэн зэрэг эх орончдын улс орныхоо төлөө байгуулсан гавъяаг ч дурдаж болно. Тэдний эх орныхоо төлөө тэмцэж байсан тэмцэл яаж ч бодсон Сүхбаатарынхаас доогуур үнэлэгдэх учиргүй. Ийм учраас түүх төлөөлж чадахгүй байна гэдэг утгаар нь Сүхбаатарын хөшөөг нүүлгэх санаачилга гаргаад байна даа.

-Ийм санаачилга гаргасан хүмүүсийн хувьд Сүхбаатар жанжны хөшөөг хаана байрлуулж болох талаар бодолцож үзсэн биз дээ. Иргэдэд Сүх жанжны хөшөөг ор мөргүй устгах гэж байна гэх болгоомжлол байна?

-Тусгаар тогтнолын хөшөөт цогцолборыг санаачлагчдын зөвлөлөөс Сүхбаатарын хөшөөг одоо байгаа сууринаас нь нүүлгэн шилжүүлж, Төрийн ордны өмнөх талбайд Тусгаар тогтнолын хөшөөт цогцолбор байгуулъя гэсэн санаачилга гаргасан болохоос Сүх жанжны хөшөөг үгүй болгох талаар огтхон ч яриагүй. Д.Сүхбаатарын хөшөөг Тасганы овоо, Цэргийн музейн өмнө, эсвэл Батлан хамгаалах яамны өмнөх талбайд шилжүүлэн байрлуулж болно. Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ч эдгээр газруудтай салшгүй холбоотой байдаг.

-Сүх жанжны хөшөөний оронд ямар цогцолбор сүндэрлэх вэ. Монголын түүхийг шинэ, хуучинтай хослуулсан гайхамшигтай цогцолбор л байхгүй юм бол хэдэн жилийн дараа тэр үеийн түүхээ орхисон байна, дахиад шинэчилье гэсэн яриа гарахыг үгүйсгэхгүй?

-Тусгаар тогтнолын хөшөөт цогцолбор нь Хүннүгийн үеийн олдвор хүрэл тулганы хэлбэрийг ерөнхийд нь хадгалсан байх юм. Энэ тулга нь дөрвөн хөлтэй, одоо ирээдүй, өнгөрсөн гурван цагийг бэлгэдсэн гурван бүслүүртэй. Тулганы гол хэсэгт Хүннүгийн үеэс тахиж ирсэн сар, нар, галыг шижир алтаар бүрж байрлуулаад дөрвөн хөлд нь дөрвөн хүчтэнийг дүрслэх юм. Тулганы бүслүүр дээр Монголын түүхийг он тооллоор нь харуулсан түүхэн үйл явдлыг мөн эсгий туургатны бүтээсэн урлагийн үнэт өв соёлыг дүрсэлнэ. Мөн Модун шаньюу хааны байгуулсан Хүннү гүрэн, Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Чингис хаан, Монгол Улсын төлөө зүтгэсэн их, бага хаадын үе, Манжийн эсрэг тэмцсэн Цогт хунтайж, Галданбошгот, Амарсанаа, Чингүнжав нарын эх орончид, хоймор хэсэгт нь 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын манлайлагч Богд Жавзандамба, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан, Намнансүрэн нарыг, үүний дараа 1921 оны үеийн хувьсгалын хэсэгт хамаарах Ардын намын анхны долоо, түүнээс хойших үеийн Монголын түүхийн төлөөлөл болох Б.Цэрэндорж, А.Амар, П.Гэндэн, Ж. Батмөнх, тулганы зүүн хэсэгт 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл явцыг дүрслэх юм.

Мөн түүний хажуугаар эсгий туургатны бүтээсэн гайхамшиг буюу Монгол бичиг, Морин хуур, гэр, Эрийн гурван наадам зэрэг үндэсний бахархал болсон урлагийн гайхамшигт бүтээлүүдийг байрлуулна. Ер нь тулганы хэлбэртэй цогцолбор дээрээ эдгээр зүйлсийг товойлгон хүрэлдэх юм.

Харин цогцолборын сууринд Монгол Улсын 300 гаруй сумын нутгаас байгалийн чулуу цуглуулж, бас есөн эрдэнийг байрлуулна. Магадгүй Буриад, Тува, Өвөрмонголоос чулуу авч ирж оруулахыг үгүйсгэхгүй.

Энэ цогцолборыг байгуулах нь өвөг дээдэс болон эх орончдынхоо алдар нэр, үйл хэргийг мөнхөлж, тэдэнд хүндэтгэл үзүүлж, түүхээрээ бахархах сэтгэлийг залуу үедээ төлөвшүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс Монголын түүхийг харуулсан урлагийн нандин бүтээл хийхээр төлөвлөсөн юм.

Монголын бүх үеийн түүхийг он дарааллаар нь оруулах учраас ямар нэгэн түүхэн үе орхигдох учиргүй. Одоогоор цогцолборын зураг төсөл нь батлагдаагүй байгаа. Цогцолбор байгуулах нь Төрийн өндөрлөгүүдээс ямар хариу ирэхээс шалтгаална. Хэрэв бидний санаачилсан зүйлийг хүлээн зөвшөөрөх аваас ажлын хэсэг байгуулж, дээрх төлөвлөлтийн утга учрыг алдагдуулалгүй өөрчилж болно.

Одоо Монголчууд оюун санааны өөрчлөлт хийх цаг болсон. Хайрцаглагдсан зохиомол түүхээр хэдий болтол явах вэ. Зохиогдсон гэж хэлээд байгаа тэр түүхийн үед урлаг нь ч гэсэн социалист реализм гэсэн ганцхан чиг шугамд чиглэдэг байсан. Одоо ч гэсэн аливаа нэгэн сумын төв дээр очиход эвэр нь хугарсан, хуучирсан эцэг малын хөшөө хаа сайгүй тааралддаг. Эсвэл нэг пуужингийн хөшөө, бүр зарим газарт тоосгон дээр трактор байрлуулсан байх жишээтэй. Үүнийг урлагийн бүтээл хөшөө дурсгал гэхэд хэцүү шүү дээ.

Монголд Ардчилсан хувьсгал ялаад 20 жил боллоо. Энэ хувьсгалтай хамт оюун санааны хувьсгал гарсан. Одоо тэр хувьсгалыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Нийслэлийн төв цэг Монголчуудын гал голомт болох учиртай.

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан