gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын Драмын Эрдмийн Театр үзвэрийн 80 дахь жилийнхээ нээлтийг хийлээ

Соёл урлаг
2010-10-13
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-10-13
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой ирэх онд тохиож байгаа билээ. Иймд УДЭТ-ын хамт олон үзвэрийн 80 дахь жилийнхээ нээлтийг театрын урын санд дахь үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж, олны талархлыг хүлээсэн үндэсний болон түүхэн жүжгүүдээр хийхээр төлөвлөсөн нь түүхт 80 жилийн ойгоо угтсан ажлын эхлэл болж байна. УДЭТ-ын уран бүтээлчид энэ жилийн өвөл цагийн нээлтээ Ардын уран зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгээр эхлэж, “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, С.Жаргалсайханы “Тэмүүжин”, МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгойн “Саран хөхөө” зэрэг жүжгүүдээр хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

УДЭТ-ын өвөл цагийн нээлт аравдугаар сарын 15-17-нд “Атга нөж” жүжгээр эхлэх бол 20-21-нд “Саран хөхөө”, 22-24-нд “Сарны цагаан цус”, 27-31-нд “Тамгагүй төр” жүжгүүдийг тус тус тоглох ажээ.

2010 оны 10 дугаар сарын 15, 16, 17-нд Б.Лхагвасүрэн “Атга нөж”
-Тэнгэр нурааж, зүрх гэрэлтэм морьдын их төвөргөөн... Монголын алтан зуун буюу XIII зуун нүүн ирэх чимээ. Чингис хэмээх их уул, хөх тэнгэрийн сүүдэр, Өэлүн эхийн хайлан, өрлөг түүхийн манан, энэ бүгд атга нөж мэт барилдав. “Монгол Улс бүтэн болж нэгдэв,.. аюутугай”. Жүжиг ийн эхэлнэ.

Эл жүжигт түүхийн үнэн хийгээд сургамжид тулгуурлан Эзэн Чингэс хааныхаа дахин давтагдашгүй үйл хэргийг зөвхөн уран сайхны сэтгэлгээгээр товойлгон дүрслэх төдий бус тэр их гавъяат үйлсийг чандлан бүтээж чадсан түүний оюун ухааны нь шавхагдашгүй сан хөмрөгт нэвтрэх орохыг бид хичээлээ.

Энэхүү жүжиг бол овог аймаг, монгол үндэстэн, Хамаг Монгол улс, Их Монгол улс, Монгол газар нутагт, Монгол ухааны эрч, хүч, хурдыг оюун ухаандаа хураан цогцлоосон Эзэн Чингис Хааны жолоон дор хэрхэн бүрэлдэн тогтсон тухай өгүүлнэ. Үүнийг: “Үүл нүүсэн хөх тэнгэрийн дор Монгол төр үр мэт бүрэлдэв, ... сөгдтүгэй, Асах мэт есөн тугийн дор Монгол түмэн Атга нөж мэт барилдав, ... биширтүгэй, Өвөг дээдсийн минь ясаа ивсэн газрын дээр Монгол улс бүтэн болж нэгдэв, ... аюутугай, Хатан дэлхий, өлмий дор нь сөгдөх Хамаг Монгол илд мэт хатаагдав” хэмээн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Монгол ухаан, Монгол сэтгэлгээгээр өгүүлснийг манай уран бүтээлчид хана дээрх сийлбэр шиг бус хатан зоригт өвөг дээдсийнхээ оюун ухааны эрч хүч, хурдыг далай мэт давуулан цалиглуулан байж, хатираа сайн монгол морьдын төвөргөөнөөр тамаглан эгшиглүүлж үзэгчдэд хүргэх болно.

Зохиолч Б.Лхагвасүрэн
Ерөнхий найруулагч Б.Баатар
Ерөнхий зураач Л.Гансүх
Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал

Гол дүрд
Чингэс хаан Д.Сосорбарам
Өүлэн эх Н.Сувд

10 дугаар сарын 20, 21-нд Д.Равжаа, А.Шартолгой “Саран хөхөө”
-Найруулагч Мөнхдорж “Саран хөхөө” жүжгийг “Бурхадын чуулбар” хэмээсэн юм. Учир нь Бурхад чуулаад бидэнд илгээсэн үг сургаал нь хүний сэтгэлийг ариусгах ёстой аж. Ерөөс Говийн ноён хутагтын “Саран хөхөөний намтар” хүмүүнийг ариусгах, сэтгэлийн өргөл билээ. Саран хөхөөний намтарын зэрэгцээ Говийн ноён хутагтын амьдарч байсан нийгэм, намтарт тоглож байсан хошууны ард, лам нарын тайзны ардах амьдралыг зохиогч харуулахыг зорьжээ. Анх тэртээх 1832 онд тавигдаж тухайн үеийн өөр цаг үед үйлчилж байсан эл жүжиг утга, агуулга, зохиомж хэлбэрийн хувьд шашны агуулга ихтэй байсныг өнөөгийн үзэгчдэд зориулан шинэчилсэн юм. Говь мэргэн засгийн хошууны ноён Дагдандоржийн залуу хатныг нь манжийн амбан булаан авч, хэвлийдээ харийн хүний хүүхэд тээж ирсэн хатан нутаг усандаа хятад цусны хольцтой ноён суулгахгүй гэж өөрийгөө хороосон эмгэнэлт хувь тавилан бодит түүхээс эхтэй.

...Үхэхийн цагт ясаа тавих нутагтай байг өвгөд минь
Өсөхийн цагт өлмийгөө тавих газартай байг хойч үе минь хэмээн амиа хорлож буй хатан, эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл, хар санаа хайр сэтгэл, төрийг хадгалах ухаан, энэ хорвоогийн хамаг өнгийг агуулсан энэ жүжгийг Гэгээн хутагт өөрөө Алшаа нутгаас залж авчиран монголчуудад зориулж жүжиг болгон дэглэж тавьсан түүхтэй.  

Д.Равжаа хутагт зохиож Авидын Шартолгой шинэтгэв.
Ерөнхий найруулагч Б.Мөнхдорж
Ерөнхий зураач Ц.Доржпалам
Конструктор зураач Н.Содномдорж
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров

Гол дүрд
Гүларанз Б.Жаргалсайхан
Мадимахани Н.Сувд, С.Сарантуяа

10 дугаар сарын 22, 23, 24-нд Б.Лхагвасүрэн “Сарны цагаан цус”
-Хаан хүү Халгуй хормой сул эхийнхээ явдлыг танин цочихдоо хатан эхээ сүлбэн энэ хорвоогоос халиулж байгаа үйл явдлаар энэхүү жүжиг эхлэнэ. Амраг хатнаа алдсан хааны уй гашуу ханхүү Халгуйг ч өршөөх сөхөөгүй болж, төрсөн үрээ гянданд хатааж, үхэх хүртэлх энэхэн зайндаа үнэн байхаар шаналан буйгаар жүжиг өрнөнө.

Миглэн хаанд бага хатан авч өгсөн ч тэр өтөл насандаа үнэн байж хатандаа үнэнч үлдэхийг эрхэмлэнэ. Хатан Дэрмэнгийн сүнс нь эргэн хаан эзнээ бага хатан буулгаж, энэлэн шаналах сэтгэл, эр биеийнхээ хүчийг сэлбэхийг ятгавч үл дийлнэ.

Хатан эхээ хөнөөж, хаан суух ёсноос харь одсон Хүү нь гянданд тарчилан зовж, хаан эцгээ харааж, хатуу хорвоогийн ёсыг нулиман амьдарна. Хааны өрлөгүүд ханхүүг хороох өдрөө оргуулан суллаж, хааны сонорт ханхүүг нарт хорвоогоос хальсан хэмээн дуулгана. Хаан Миглэн ханхүүг хальсныг сонсовч үл шаналж, хатан эхээ хороосон үр хаан суух эрхгүй, хайрт хатнаа санагалзах сэтгэл гүн байхаас төрүүлсэн үрээ гэх сэтгэл үгүй болжээ хэмээн гасална. Дэрмэн хатан залуу халуун сэтгэлээр хатуу үнэнийг тайлж олоогүй балчирхан үрээ уучлаач хэмээн ятгаад үл дийлнэ. Харин гяндангаас оргосон ханхүү ордонд эргэн ирж, хайрт эцгээ хар сэтгэлээр яллан Хаан суух болсноо зарлан хүйтэн мэсээ далайхад хатан Дэрмэнгийн сүнс тэдний голоор орон өөрийн үрээ өмөөрч, хаан эзэн хүүгийнхээ далайсан мэсэнд сүлбэгдэн жүжиг төгсөнө.
 
Зохиолч Б.Лхагвасүрэн
Ерөнхий найруулагч Ч.Найдандорж
Ерөнхий зураач
Конструктор зураач
Хөгжмийн зохиолч
Гол дүрд

10 дугаар сарын 27, 28, 29, 30, 31-нд Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”
-Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигыг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Эгэрэг их хатанд өөрсдийнх нь хүүг бус бага хатнаас төрсөн хүүг хаан ширээнд суулгахаар хаан шийдэж, юу юугүй нялх багад нь хаанд өргөмжлөх гэж байгааг дуулган хоёр хүүг хооронд соль хэмээн ятгана. Их хатан Цэцэр хэдий өөрөөс төрсөн нялх үрээ хүний хүүхдээр солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатаны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсч том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан юэгүтгэж, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн юэгүтгэнэ. Харин хааны шадар Эгэрэг энэ бүхнийг зогсоож үл чадаад хар хорын сэтгэлдээ автахдаа хааны жинхэнэ хүүг хороон, өөрөө хаан ширээнд суухаар завдан хаантай тэрсэлдэж төрийн тамга, түмний эрхийг нэхэн байна.

Зохиолч Б.Лхагвасүрэн
Ерөнхий найруулагч Найдандорж
Ерөнхий зураач
Конструктор зураач
Хөгжмийн зохиолч
Гол дүрд
Арчугт Ж.Жамсранжав

С.Жаргалсайхан “Тэмүүжин”

-Тархай бутархай, өөр хоорондоо дайсагналцан тэмцэлдэж байсан олон овог аймгийг нэгэн тугын дор нэгтгэн захирч, нэгдсэн Монгол улсыг байгуулсан хүн бол Чингис хаан. Гэвч Чингис хаан зэрэгт хүрч орыг залгатлаа хатуу бэрхийг хар нялхаасаа эхлэн даван туулсан байдаг.

Есүхэй эцгийг нь татарт хорлогдоход албат иргэд нь Тэмүүжин хүүг эх болоод дүү нарынх нь хамтаар харь нутагт хаян одож байгаагаар уг жүжиг өрнөж эхэлнэ. Эцэг нэгтэй ч эх ондоотой Тэмүүжин, Бэгтэр хоёрын хоорондын тэмцэл туйлдаа хүрч эцэст нь Тэмүүжин Бэгтэрийг харван ална. Гэсэн ч Тэмүүжин хүүгийн энэ алдаа хожмын өдөр оноо болох байлаа. Энэ мөчөөс эхлэн Тэмүүжин хүү өөрийн үзэл бодол, ухрашгүй байр сууриа олж авдаг.

Энэхүү жүжгийг эзэн Богд Чингис хааны 840 жилийн ойд зориулан Засгийн газрын захиалгаар бүтээсэн бөгөөд УДЭТ-ын жүжигчидтэй Монголын хүүхдийн ордоны драмын дугуйлангийн хүүхдүүд хамтран тоглосон юм.

Зохиолч С.Жаргалсайхан
Найруулагч Б.Баатар, Н.Болд
Ерөнхий зураач Я.Санжаасүрэн
Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж

Гол дүрд
Тэмүжин Б.Түмэнжаргал
Бэгтэр Н.Батбаяр
Хасар Н.Бадарч
Бэлгүтэй Ж.Нурзэд
Бөртэ Ш.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан