Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нь анх 1993 онд батлагдсан бөгөөд үйлчлэх хүрээ нь зөвхөн ашгийн төлөөх хуулийн этгээдэд болон төрийн захиргааны байгууллагад үйлчлэхээр заасан байдаг.
Гэвч практикт улсын бүртгэлд аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн зүгээс зах зээлд нөлөөлөх, өрсөлдөөнийг хязгаарлах байдал сүүлийн үед газар авч байгаа. Мөн бизнесийн харилцааг хязгаарласан, өрсөлдөөнд харшилсан шийдвэрийг нутгийн өөрөө удирдах байгууллагууд ихээр гаргаж байгаа зэргийг харгалзан зохицуулалтын хүрээг өргөтгөх үүднээс аж ахуй эрхлэгч хувь хүн, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, нутгийн өөрөө удирдах байгууллагад энэ хууль адил тэгш үйлчилдэг байхаар хуульчлах шаардлага гарсан аж.
Тиймээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт, Р.Амаржаргал нар дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, УИХ өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа баталсан юм.
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга нь өрсөлдөөнийг хязгаарлах, өрсөлдөөнд харш үйл ажиллагаанд хяналт тавих, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, монополь байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих болон өрсөлдөөний хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Хуульд орсон гол өөрчлөлт нь аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалт, төрийн, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглосон, мөн өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй гэрээ, хэлцэлтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон явдал юм.
Хуулийн нарийвчилсан зохицуулалттай холбогдуулан нэр томъёоны тодорхойлолтыг өмнөх хуулиас илүү нарийвчлан заасан бөгөөд үүнд бараа бүтээгдэхүүн, аж ахуй эрхлэгч, ноёлох үйл ажиллагаа, харилцан хамаарал бүхий этгээд, бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэрэг хамаарч байгаа юм. Түүнчлэн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалтыг хуульд тусгасан нь уг хуулийн бас нэг онцлог болж чадсан юм. Мөн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглох тухай эрх зүйн зохицуулалтыг өмнөх хуулиас илүү нарийвчлан тогтоож өгсөн байна.
Түүнчлэн өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалт, дарга, гишүүдийн бүрэн эрх, тэдгээрийг томилох, чөлөөлөх, нөхөн томилох асуудал, уг байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэрийг хуульчлан заажээ.
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээс явуулахыг хориглосон ноёлох үйл ажиллагааны хүрээнд бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргийг хамруулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн шинэ заалтууд орсон юм.
Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зөрчлийг хянан шалгах, түүнд төрийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх болон шийдвэрлэх асуудал, өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх болон чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг боловсронгуй болгосон байна. Тухайлбал, өмнөх хуульд торгуулийн дээд хэмжээг 250 мянган төгрөгөөр тогтоосон байсан бол шинэчилсэн найруулгад торгуулийн хэмжээг орлогын тодорхой хувиар тогтоосон юм. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан бусад хуулиудад зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тухайлбал, зар сурталчилгаа нь зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдийг татах, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, зах зээл дэх нэр хүнд, эзлэх хувиа нэмэгдүүлэх гол хэрэгсэл буюу өрсөлдөөний нэг хэлбэр юм.
Нөгөө талаар, зар сурталчилгаагаар дамжуулан шударга бусаар өрсөлдөх, хэрэглэгчдийг хохироох
асуудал явагддаг учир Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд хяналт тавих боломжгүй байсныг өөрчилж уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийг тус газарт хуулиар олгосон байна. Хуулийн нэр нь агуулгаа бүрэн илэрхийлж байх шаардлагатай байдаг. Иймд зах зээлийн өрсөлдөөний зөвхөн шударга бусыг нь хориглоход чиглэсэн бус олон улсын чиг хандлага, зах зээлийн нийгмийн шаардлагад нийцүүлэн өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих, зах зээл, хэрэглэгчийг хамгаалахад чиглэгдэн боловсруулагдсан хуулийн төслийн нэрийг "Өрсөлдөөний тухай" гэж нэрлэх нь хамгийн оновчтой гэж үзсэн байна.
Хууль батлагдан гарснаар зах зээлийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагуудын өрсөлдөөнийг дэмжих чиг үүргийг тодорхой болгосон юм. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хамруулж, энэ чиглэлээр Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд авах арга хэмжээ болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн нь төрийн зүгээс зах зээлийн харилцааны оролцогчдын тэгш эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжиж, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон ач холбогдолтой юм.
Ц.Пүрэв