-Монголд амьдарч буй 2000 гаруй хятад иргэний 500 гаруй нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдарч байна-
Хойд хөршийн нийслэл дэх Черкизов гэх нэртэй зах нэгэн шалтгааны улмаас хаагдсан гэдэг. Шалтгаан нь Москвад амьдрах 60 мянга гаруй Хятад иргэн хаа сайгүй өөрсдийн үндэсний хоолыг борлуулж, төрөлх хэлээрээ хүссэн газартаа дураараа чанга ярьж, тэр хавийн бүх кино театруудад хятад хэлээр орчуулсан кинонуудыг гаргахын зэрэгцээ орчин тойрондоо маш их хог тарьж байснаас болсон байдаг.
Түүнчлэн урьд өмнө сонсогдож байгаагүй гэмт хэргийг үйлдэх болжээ. Үүнээс болж Орос болон Хятад иргэдийн дунд мөргөлдөөн үүсч хэд хэдэн хүний амь нас эрсдэж байжээ. Нэг ёсондоо тэр захын эргэн тойронд Оросын "China town" бий болсон юм байж л дээ. Яг л үүний адилаар 100 айлд бий болоод буй хятад хорооллоос болж мөргөлдөөн үүсэхгүй гэх газаргүй болжээ.
100 айлын эргэн тойронд хятад хороолол бий болоод удаж байгаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд 600 гаруй хятад иргэн амьдардаг ажээ. 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ихэнхийг хятад иргэд эзэмших болсноор энэ бүхэн харагддаг. Хүн бүхний нүдэнд ил тус газар хог новшоор дүүрч бохир муухайгаараа эгээ л хэдэн жилийн өмнөх Эрээн тосгонтой ижил болсон. Үүнийг Сүхбаатар дүүргийн 11,12 дугаар хорооллын иргэд өгүүлж байна.
Бид Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны зохион байгуулагчтай уулзаж энэ талаар тодруулсан. Зохион байгуулагч С.Отгонжаргалын өгүүлснээр тус хороонд нийт 7624 хүн амьдардгийн 496 нь хятад иргэн гэнэ. Мөн хоёр болон түүнээс дээш түр хугацаагаар оршин суудаг 54 хятад иргэн байгаа ажээ. Энэ хороонд амьдрах 496 иргэн бидэнд олдохгүй "алалцаж" байгаа газрыг өөрийн мэт эзэмшсээр удаж байгаа юм байна. Уг нь Монгол Улсын “Газар эзэмших тухай" хуульд гадны иргэн газар эзэмших эрхтэй байхаар тусгаагүй байдаг. Харин түр хугацаагаар буюу 180 хоногоос дээш хугацаагаар манай улсад амьдрахаар болсон тохиолдолд ашиглахыг зөвшөөрдөг. Харин тэдний хувьд хорь гучин жил амьдарч байгаа хятад иргэд байгаа бөгөөд тэр хугацаандаа газар эзэмшсээр л иржээ. 12 дугаар хорооны зохион байгуулагч бидэнд ийм мэдээллийг өгч байхад Сүхбаатар дүүргийн газрын алба өөр мэдээлийг өгсөн.
Гадаадын иргэнд газар эзэмших эрх шилжүүлэх тохиолдол байгаа. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн өргөдлүүдийн дунд өнгөрсөн жил дөрвөн гадны иргэн байсан. Манайхан бол олон зуугаараа эзэмших эрхээ шилжүүлж байгаа. Гэхдээ гадны иргэнд газар эзэмших эрхээ шилжүүлэх тохиолдол тун бага" гэсэн юм.
Бодит байдал дээр 496 хятад иргэн газар эзэмших эрхтэй байхад газрын албанаас нь дөрөв гэж байгаа нь хачирхалтай. Ингээд бодохоор хяналт тавих ёстой албаныхан ажлаа ямаршуухан хийж байгаа нь харагдаж байна. Хятадууд эртнээс манай улсыг өөрийн улсад уусгах увайгүй аргыг олон удаа хэрэгжүүлж л байсан. Гэвч тэр нь санаснаар болдоггүй байсныг түүх өгүүлнэ. Манайхны хяналт тавих, хариуцлага тооцох систем алдаатайг ашиглан 100 айл дахь хятад хороолол хүрээгээ тэлж Улаанбаатар биш, Хятадбаатар болох вий гэх болгоомжлол төрөх юм. Хаашаа ч харсан хятад хаягтай дэлгүүр, компани, ресторан, баарыг харахаар тэр цаг удахгүй мэт санагдаад болдоггүй. Эрхэм дарга нар минь тулга тойрсон хэрүүл маргаанаа орхиж эх орныхоо ирээдүйг бодож өдөр өдрөөр хүрээ тэлэх хятад хорооллыг цэгцлээч.
Түүнчлэн хэдхэн жилийн дараа нууж ярьдаг байсан хятад хэлээрээ чанга чанга хашгирах нь ээ. Тэдний амгайг нь татаж байхгүй бол Орост болсон үйл явдал манайд давтагдахгүй гэх баталгаа алга.
М.Батхишиг