gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэжлийн сүмоч Какүрюү Анандын аав Ч.Мангалжав: Би хүүгийнхээ дайчин шийдэмгий, ухаалаг зан чанараар нь бахархдаг

Спорт
2007-07-06
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-07-06

Мэргэжлийн сүмогийн башёгийн дээд зиндаанд амжилттай барилдаж буй КАКҮРЮҮ М.Анандын аав ШУТИС-ийн багш Доктор, Профессор Ч.Мангалжавтай хийсэн ярилцлага
-Юутай ч хүүгийнхээ сайн сайхан амжилтын төлөө сүүн цацал өргөдөг аав ээжийнх нь сэтгэгдлээр энэ дугаарынхаа яриаг эхэлье?
-"Хань" сонины энэ дугаарын хүндтэй зочноор уригдаж сүмо сонирхдог, үндэсний бөхөө дээдэлж хүндэлдэг уншигч олон та бүхэнтэй уулзаж байгаадаа урамтай байна. Энэ үг монгол түмний ёс заншлаа дагасан сайхан үг байна. Та бүхэнд маш их баярлалаа.
-Монголчуудаас хамгийн сүүлд Макүүчид дэвшсэн Какүрюү М.Анандын сүмод элссэн түүх сонин гэдэг юм билээ?
-2001 онд Ананд сүмо бөхөд хүч үзэх сонирхолтой байлаа. Яг энэ үед надад Японд сурдаг манай оюутнаас сүмогийн сэтгүүл ирсэн юм. Тэр сэтгүүл дээр манай мөн японы сүмочдын зураг нэр ус, башёд барилдсан амжилтууд нь тайлбартайгаа гарсан байсныг хүү маань үзчихээд хоёр хоногийн дараа надад "Ааваа би сүмогоор барилдаж үзье. Та надад туслаач. Би Сүмогийн холбоонд захиа бичье" гэлээ. Тэгээд хоёр хоногийн дараа "Ааваа би Сүмогийн холбоонд захидал биччихлээ" гээд үзүүлсэн. Уншаад үзтэл "Би 15 настай. Биеийн өндөр 179 см, жин 70кг. Би сүмод барилдах сонирхолтой. Хэрвээ би сүмо бөх болвол дэвжээнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, өөрийн хүсэл зорилгоо биелүүлж, хүч бяраа дайчилж барилдах болно" гэж бичсэн байсан. Сүмогийн холбоонд бичсэн захидлын хариу ч сарын дараа ирсэн. Тэгээд л хүү маань тэр жилийнхээ намар есөн сард Японыг зорьсон доо.
-Анандыг сүмод явна гэхэд нь...
-Хүүдээ, "Сүмо гэдэг чинь хатуу дэг журамтай юм байна шүү дээ. Миний хүү дуртай бол яв. Дургүй бол хэрэггүй шүү" гэсэнд чимээгүй байж байснаа "Ааваа би шийдсэн. Явнаа" гэж хэлсэн. Бид ч хүүгийнхээ сүмогоор барилдах хүсэл сонирхлыг нь дэмжсэн дээ.
-Сүмогийн дээд зиндаанд хүүгээ барилдаж байгааг харахад...
-Макүүчи зиндаанд барилдахынхаа өмнө утасдаад "Ааваа хүү нь дээд зиндаанд гарч барилдах боллоо" гэхэд нь би "Миний хүү бодсон мэхээ хийгээд сайн барилдаарай" гээд хэлж байлаа. 11 сард дээд зиндаанд анх барилдахдаа "Робот" хочит Такамисакаритай барилдан ялж бидний төдийгүй олон хүний сэтгэлийг баярлуулсан. Хүүгийн минь хүсэл биелж, дээд зиндаанд барилдахыг харсан тэр өдөр бидний хамгийн сайхан мөч байсан.
-Хүүгээ Япон явахад нь юу гэж хэлж захиад явуулж байв?
-Аавын хувьд хүүдээ "Усыг нь уувал ёсыг нь дагадаг гэдэг үг байдаг юм. Хүний газар хатуу шүү. Зоригтой, авхаалжтай байгаарай. Найз нөхөдтэйгээ эвсэг харьцаж, багшаа хүндэлж, үг сургаалийг нь ёсчлон дагаарай. Багш хүн шавийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй явдаг юм. Захиасыг нь биелүүлж ямагт "Урагшаа" гэсэн уриатай зүтгээрэй" гэж хэлж захиад явуулж байлаа.
-Явсных нь дараа хүүгээ их санадаг байв уу?
-Хүү маань яваад гурван сар боллоо. Хэл сураг ч алга. Бид ч санаа зовсоор. Тэгтэл нэг өдөр захиа ирлээ. Дэвжээнийх нь багшийн эхнэр хүүг маань "Хүү тань хоолондоо дасаж, бэлтгэлээ хийж байгаа. Юм зааж сургахад урамтай хүү байна. Та бүхэн биесээ сайн бодож байгаарай" гэсэн магнай тэнийлгэсэн урмын үгтэй захиа бидэнд бичсэн байсан.
-Хүүдээ та сэтгэлийн дэм өгдөг үү?
-Хүүгээ уначихад нь "За яахав миний хүү энэ удаа уналаа. Дараагийн даваанд нь сайн барилдаарай. Алдаагаа дахин давтахгүйн тулд сайн хичээгээрэй" гэж хэлж захиж, сэтгэлийн дэм өгдөг.
-Ананд маань сүмочид дундаа насаар бага нь байх аа?
-Сүмогийн макүүчид барилдаж байгаа нутаг нэгтнүүдээсээ Ананд хамгийн бага нь. Сүмогийн дээд зиндаанд барилдаж байгаа бөхчүүдээс "Хамгийн залуу сүмоч бөх Точиозан, Кисэносато, Какүрюү гурвын нэрийг оруулсан байсан.
-Хүү тань их дайчин зоримог зантай юм шиг санагддаг...
-Хүү маань хүүхэд байхын дайчин зоримог байсан шүү. Ямар сайндаа ангийнханыгаа өмөөрч нөгөө ангийн хүүхдүүдтэй гар зөрүүлдэг, үзэлццэг, нэг үгээр бол командын ахлагч байсан гэх үү дээ. Сагсан бөмбөгийн багтаа ч мөн л ахлагч нь байсан. Юманд шийдэмгий, эрэмгий зан чанар нь сүмог сонгоход нөлөөлсөн болов уу гэж боддог юм.
-Өөрөөс нь том бөхтэй барилдаж байгааг хараад та санаа зовдог уу?
-Санаа зоволгүй яахав. Ялангуяа өөрөөс нь биеэр том, жин ихтэй Оросын Рохо, Коккей нартай барилдаж байгаа харахаар сэтгэл зовохгүй байхын аргагүй. Тэд чинь өвөр Кавказын жинхэнэ барилдаанч газруудаас очсон ясны бөхчүүд. Хүүг минь бодвол тэдний барилдаан нь жигдэрчихсэн сүмогийн дэвжээнд ид өрсөлдөж яваа залуу бөхчүүд шүү дээ.
-Хааяа бэртэл гэмтэл авчихаар нь сүмогоос нь гаргамаар санагддаг уу?
-Харж ажиглаж байхад бэлтгэл хийж байгаа сүмо бөхчүүдийн бие, хөл гар нь шарх, сорвитой л явдаг юм билээ. Их сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр зоригоор бэлтгэл сургуулилт хийдэг нь илэрхий байсан. Тэр бүгдийг харахад үнэхээр халшрамаар санагдаж байсан шүү. Бусад аавуудын адил хүүгээ "Битгий л гэмтэж бэртээсэй билээ" гээд дотроо залбирдаг даа.
-Какүрюү ямар дэвжээний бөх вэ?
-Анх очоод л хүү маань "Изуцү" дэвжээнд харьяалагдсан. Энэ дэвжээ нь цагтаа япондоо алдартай төдийгүй долоон сэкитори цолтой бөхтэй байсан юм билээ. 1980-аад оны дунд үед ах дүү гурван бөх барилдаж байсан гэдэг. Ах нь Маэгаширага, дунд хүү Сакахоко, бага дүү Терао хоёр нь хоёулаа сэкивакэ. Энэ гурван хүүгийн дунд хүү Сэкахоко сэкивакэ нь "Изуцү" дэвжээний эзэн, хүүгийн маань багш.
-Багштай нь уулзаж байв уу?
-Хүүгээ сэкитори цол авсны дараа 2005 оны 11-р сард Японд очиж дэвжээнийх нь багштай танилцаж байлаа. Уулзаад сууж байхад багш нь их сайхан сэтгэлтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн шиг санагдсан. Хүүгээр минь бахархаж, их баярлаж байгаэ нь илэрхий байсан.
-Япон очоод төрсөн сэтгэгдэл...
-Онгоцноос буугаад л харахад Япон орон хөгжил цэцэглэлт дээд цэгтээ хүрсэн, хүний сэтгэлд багтмааргүй сайхан ертөнц шиг санагдаж байсан. Энэ орны үйл ажиллагаа нь ягхүний төлөө, сайн сайхан амьдралын төлөө зориулагдсан байдаг юм байна гэдгийг их мэдэрсэн дээ.
-Какүрюү нэрний утга учир...
-"Изүцу" дэвжээ нь Какү нэрээр олон жил үе уламжилж нэрлэж ирсэн. Какүрюү нэрийн утга учрыг тайлвал "Луу тогоруу" гэсэн үг юм.
-Хүүгийнхээ ямар зан чанараар нь бахархдаг вэ?
-Би хүүгээ дайчин, шийдэмгий амласнаа биелүүлдэг, үеийнхээ олон сайхан залуусыг тэргүүлж, дагуулах ухаалагзан чанартай гэж боддог юм.
-Ананд нутаг нэгт сүмочдоосоо хэнтэй илүү дотно нөхөрлөдөг вэ?
-Сүмод барилдаж байгаа бүх бөхчүүдтэйгээ хүү маань их эвсэг, дотно нөхөрлөдөг. Хакухо, Ама, Хүчитбаатар нартай хамт бэлтгэл хийнэ. Асашёорюү аваргатай уулзаж, зөвлөгөө авна. Ама Бямбадоржтой их сайн найз.
-Нийслэлийн хэддүгээр сургуульд суралцдаг байсан юм бэ?
-Хүү маань нийслэлийн 31-р сургуульд суралцаж наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангидаа ШУТИС-ийн харьяа хэлний лицей сургуульд суралцаж байгаад Японыг зорьсон доо. Ананд Японоос ирчихээд бага ангийнхаа багшид заавал очиж золгодог юм.
-Хүүг тань ирэхэд найз нөхөд нь гээд олон хүн ирнэ биз...
-Тэгэлгүй яахав. Тэр тусмаа сагсан бөмбөгийн таван нөхөд нь манайхаар байнга ирнэ.Тэдний зарим нь бүл нэмсэн. Эхнэр бид хоёр ч тэдний хоол ундыг хийгээд ярьж хөөрөөд бужигнаж суух дуртай.
-Сүмочдын аав ээжтэй нь хэр дотно вэ?  
 -Бүгдтэй нь сайхан мэнд устай явдаг юм. Дашнямын аав улсын харцага Бадарч гуайтай сайхан хууч хөөрөх дуртай. Сүүлийн үед Хүчитбаатарын аав улсын начин Алтангадас гуайтай их дотносож байгаа.
-Какүрюүгийн дуртай зоог...
-Ээжийнхээ хоолыг идэх гэж ирдэг болохоор Монгол хоолоо их санасан байдаг юм. Өөрийнх нь идэх дуртай хоол бууз, банштай цай, цуйван. Ээждээ захиалж байгаад хийлгэнэ шүү дээ.
-Бид "Хань" сонины уншигчдад хандаж ярилцаж байгаа болохоор сайхан амьдрал, сайн ханийн тухай ярилцвал ямар вэ?
-Хүний амьдралын хайрлаж, дээдэлж, эрхэмд тавьж явах гол чухал зүйл бол яах аргагүй гэр бүл шүү дээ. Сайн хань, сайхан үр хүүхэдтэй тэднийгээ хайрлаж, өсгөх сэтгэл дээр амьдрал тогтдог болов уу. Тэгэхээр залуучууддаа хандаад сайн сайхан амьдрал, гэр бүлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулдаг байгаарай гэж хэлмээр байна.
-Ханьдаа бодож явдаг сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу?
-Миний амьдралын утга учир, амжилт бүтээлийн маань эх үндэс гэр бүл минь. "Хань" сониноор уламжлаад ханьдаа "Сайн сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэдэг сайхан сэтгэлээр тань бахархдаг шүү. Ханиа, үр хүүхдээ, амьдралаа гэж эрхэм тавьдаг өөдрөг бодолд чинь үргэлж баярлаж явдаг. Чиний минь санасан, бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэж, ихийг бүтээгээрэй" гэж хэлье.
-Ханиа баярлуулж байсан мөч...
-Эрхүүд цол хамгаалахаар явж байхдаа эхнэртээ зориулж их гоё уран хийцтэй бөгж бэлэглэж байлаа. Эхнэр маань энэ бөгжиндөө их дуртай.
-Ханийнхаа ямар занд татагдчихав?
-Үнэнч, шударга, ажил хэрэгч, ажилсаг сайхан чанарт нь татагдсан.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Эхнэрийг маань Б.Оюунтөгс гэдэг. Холбооны инженер, эдийн засагч мэргэжилтэй. Манайх хоёр хүүхэдтэй.
-Удахгүй наадам болно. Монгол бөхчүүдээрээ хэр бахархдаг вэ?
-Бөхчүүд дундаа уран барилдаанаараа гайхагдсан Далай аварга А.Сүхбатыг маш их хүндэлж, хайрлаж явдаг. Өнгөрсөн жилийн наадмаар зодог тайлснаа зарлахад тэр наадам тэр чигээрээ утгагүй болсон мэт санагдаж байсан. "Битгий тэгж хэлээч дээ, Чамайг унаж байсан ч ард түмэн хайрлана. Ард түмэн минь чиний барилдааныг л үзэх гэж ирдэг шүү дээ" гээд бодох тусам өөрийн эрхгүй харамсаж байсан даа. Энэ жилийн наадамд А.Сүхбат аваргыг баруун талын магнайгаа ахлаад барилдаасай гэж маш их хүсэж байна. Наадмын ногоон дэвжээнд Кёкүшюзан Д.Батбаяр маань зодоглож бөхдөө хайртай ардынхаа сэтгэлийг баясгах гэж байгаад би их баяртай байгаа, Батбаярынхаа эх орноо гэдэг сэтгэл ухаанаар нь их бахархдэг шүү.
-Энэ жил "Хань" сонины 10 жилийн ой тохиож байгаа...
"Хань" сониныг анх хэвлэгдэж эхэлсэн цагаас нь мэднэ. Юутэй ч та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, үзэг тань хурц байж, мянга мянган уншигчдын мэргэн оюуныг үнэн бодитой, сайн сайхан мэдээллээр тэтгэж байх болтугай.
-"Хань" сонины уншигчдад хандаад...
-"Хань" сонины хамт олонд, мөн энэ сонины байнгын уншигч та бүхэн Сайхан наадаарай. Энэ сард Монгол түмний минь баяр наадамтэй давхцаад сүмогийн Нагоё башё эхлэх гэж байна. Сүмогийн дэвжээнд зодоглож буй бүх бөхчүүддээ бүгдэд нь урамтай сайхан барилдаж амжилт гаргаарай гэж ерөөе.
Танд баярлалаа.

Ярилцсан Г.Батцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан