gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

PC тоглоомын газрууд зүсээ хувиргажээ

Нийгэм
2010-05-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-05-21
PC тоглоомын газрууд зүсээ хувиргажээ
Одоогоос хэдэн жилийн өмнө манай улсад PC тоглоомонд донтож шар хадны эмнэлгийг зорих болсон хүүхдүүдийн тоо эрс өсч байсан.

Донтох өвчин хүнийг нийгмээс тасалж, хүн бус адгуус болгож дөнгөдөг аж. Олон төрлийн донтох өвчин байдгаас компьютер тоглоомонд донтсон хүүхдүүд нэлээдгүй өргөн тархсан.

Тэдний бяцхан тархи нь дүйнгэ болж, эцэг, эхийнхээ хэлж ярьж, учирлаж зөвлөж байгааг үл анзаардаг. Ганцхан тоглох адын хүсэлдээ хөтлөгдсөөр PC тоглоомын газар зорих нь тэр. Ихэвчлэн гэрийнхэн нь ажилдаа явж, хараа хяналт суларснаас болж тоглоомонд донтдог байна.

Өглөө хичээлдээ гарахдаа аав ээжээ хуурч байгаад ч болов халаасны мөнгөтэй болдог. Олсон мөнгөөрөө хонон өнжин байж хүслээ гүйцэлдүүлдэг байна. PC тоглоомын газруудын талаар яриагүй бичээгүй сонин радио телевиз үгүй биз ээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газруудын дийлэнх нь дунд сургууль бараадан байрладаг. Зөвхөн нэг сургуулийн ойр орчимд гэхэд дор хаяж хоёр тоглоомын газар бий. Баянгол дүүргийн III хорооллын троллейбусны эцсийн буудлаас "Макс" хүнсний зах хүртэл 40 орчим тоглоомын газар байдаг аж.

Замын дагуух сууцнуудын нэг давхрын орц хонгилд байрлах тоглоомын газруудыг тоолоход ийм байна. Захын интернэт рүү ороход л дүүрчихсэн бөөн хашгиралдаан. Дунд сургуулийн сурагчид ид оюун ухаан нь задарч, суурь мэдлэг олж авах нас нь. Хувь хүн болж төлөвших эхлэл. Физик, хими, биологи, математик судалж, тэдгээрийн гаргалгааг бодох учиртай. Ингэж суухын оронд ирээдүйн эзэд маань бөөн бөөнөөрөө донтож эхэлнэ гэдэг харамсалтай.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүүхэд гэхээсээ илүүтэй насанд хүрэгчид ихээр тоглох болсон нь ажиглагддаг. Бусад хөгжилтэй орнууд ямар нэгэн террорист үйл ажиллагааг сурталчилсан, буруу үлгэр дууриал үзүүлэхүйц тоглоом тоглуулахыг хатуу хориглодог гэнэ.

Гэтэл манайд эсрэгээрээ ямар ч хараа хяналт алга. Анх гарч ирэхдээ PC тоглоом нэртэй гарч байсан эдгээр газрууд өнөөдрийн байдлаар интернэт кафе болж зүсээ хувиргасан. Гаднаас нь харахад ихэд цэмцгэр интернэт кафе гэх. Дотогшоо яваад орвол алаан хядаан хараал чих дэлсдэг нь нууц биш.

Захын интернэт рүү ороход л ихэвчлэн хүүхдүүд болон оюутнууд. Өнгөрсөн жил Хууль зүй, дотоод хэргийн яамнаас PC тоглоомын газруудыг хаах шийдвэр гарсан. Энэ ажил өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрээгүй аж.

Гадаад орнуудад интернетийн үйл ажиллагаа явуулдаг газар нь тусгай байртай, тохилог. Хамгийн гол нь хүүхдүүд сэтгэхүйдээ тохирсон гаж нөлөөгүй тоглоомоор наадна. Харин манайд хамгийн болж бүтэхгүй тоглоом тоглох юм. Сэтгэхүйд нөлөөлөхгүй, донтуулахгүй тоглоом оруулж ирэх тал дээр хатуу хяналт үгүйлэгдэж байна.

Хариуцлага, хууль дүрмийг баталсан ч шинэ дээрээ хэрэгжиж байгаад л Монголын хууль гурван хоног гэгчээр хэвэндээ орно. Тоглоомын газрын стандартаар бол нэг ам метр орчим талбайд нэг л компьютер байх ёстой аж. Хоёроос илүү гарах учиргүй гэнэ. Гэтэл өнөөгийн тоглоомын газрууд гурав, дөрөв, зарим нь бүр таван компьютер зэрэгцүүлэн тавьсан байх жишээтэй.

Орчны тохижилт, агааржуулалт, гэрэл гэгээний талаар яриад ч хэрэггүй. Бараг цонхоо даавуугаар хааж, будгаар будчихсан суух нь энүүхэнд. Өнгөрсөн намар гахайн ханиад дэгдэж үйлчилгээний газруудыг хаасан. Тухайн үед нийслэлд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа 260 гаруй интернэт кафег хаасан. Энэ жилээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Нийгмийн хэв журмыг хамгаалах газартай хамтран PC, цахим тоглоомын нэгдсэн арга хэмжээний удирдамжийг баталсан ба энэ зун уг удирдамжийг дагаж, мөрдүүлэхээр болсон байна.

Уг нь нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй PC, цахим тоглоомын газруудын цагийн хуваарийн мөрдөлт, үйл ажиллагаанд хяналт тавих, тоглоомонд донтсон насанд хүрээгүй хүмүүсийг хяналтад авах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгаж байвал ирээдүй болсон хүүхэд залуучуудаа зөв боловсон хүмүүжүүлэхэд түлхэц болох байх.

Б.Ханд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан