“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дуу, “Омог босоо Хавт Хасар” роман, “Зовлонг туулж жаргана” тууж өгүүллэгийн номоор нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Алтан-Өд-2014” наадмын эзэн, зохиолч Ж.Заяабаатарыг уншигчид андахгүй. Тэгвэл эрхэм зохиолч маань элэгний хорт хавдар хэмээх хүнд oвчин тусч, уран зохиолд элэгтэй түмнээсээ тусламж хүсч байгаа юм.
Эрхэм хүмүүнд туслах аяныг Монголын нийт зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид өрнүүлж байна. Түүний өвчнийг Хөх хотын эмнэлгийн эмч нар судлаад эмчлэгдэх бүрэн боломжтой гэжээ. Ийнхүү халуун сэтгэлт түмний сэтгэлийн дэмээр Монголын нэг сайхан уран бүтээлч үзгээ үргэлжлүүлэн барьж үгийн ураар ухаан сийлж уншигч таны оюун сэтгэлд үргэлж хамт байна гэдэгт найдаж байна.
Түүний номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй “Омог босоо Хавт Хасар” номыг худалдан авч эмчилгээнд нь хандив өгч болох юм. Мөн эрхэм зохиолчид туслахыг хүсэгчид Худалдаа хөгжлийн банкны 465002815, Хаан банкны 5376168776 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна.
Т.Батсайхан