GoGo мэдээний агентлаг дэлхий дахинд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн яваа, бидний бахархал болсон энэ цагийн баатруудыг урин оролцуулдаг “МОНГОЛ БАХАРХАЛ”, хөрөг ярилцлагын шинэ өнгө төрх бүхий “GoGo Cafe”, олны анхааралд буй халуун сэдвийн эздийг урин ярилцдаг “ХУРЦ ӨНЦӨГ” зэрэг ярилцлагын булангуудыг эрхлэн гаргадаг.
Эдгээр булангийн өнгө төрх, шинэлэг дизайныг манай чадварлаг хамт олон бүтээсэн бөгөөд барааны тэмдэгт болон зохиогчийн эрхийн хууль ёсны эзэмшигч. Мэдээллийн вэб сайтын орчинд өөрийн гэсэн өвөрмөц загвар, чиг хандлагыг бий болгож чадсан ярилцлагын булангууд маань 100 мянгаас доошгүй хандалт авч чаддаг давуу талтай.
Гэтэл сонгууль болох гэж буйтай холбогдуулан манай ярилцлагын булангуудын загвар дизайныг хулгайлах, бусдын нэр төрд халдахдаа ашиглах байдал гарах боллоо.
Сонгуулийн тухай хуулинд дараах зүйлүүдийг хориглосон.
70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
70.5.13.сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах;
Халуун сэдвийн эздийг урин ярилцдаг “Хурц өнцөг” булангийн загвар дизайныг хуулбарлан бусдын нэр төрд бүдүүлгээр халдаж буй байдлаа таслан зогсоохыг GoGo мэдээний агентлагийн зүгээс иргэн А.Ган-Од танаас шаардаж байна.
Мөн сонгуулийн тухай хуулийг зөрчиж буй энэхүү үйлдлийг хянаж, цаашид бусдын нэр төрд халдсан энэ мэт үйлдлийг анхааралдаа авахыг ШӨХТГ болон хяналтын бусад байгууллагаас хүсч байна.
GoGo Мэдээний агентлагийн редакц