gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хохирогч өөрөө "ХЭРЭГТЭН"

А.Ихсанаа
Технологи
2016-08-31
0
Twitter logo
А.Ихсанаа
0
Twitter logo
Технологи
2016-08-31
Хохирогч өөрөө "ХЭРЭГТЭН"

2000-аад оны эхэн үе. Гэртээ интернет суурилуулсан айл ховор үе. Яг л ийм үед, хүн бүхэн интернет кафед ордог байхад жаалхүү гэртээ интернеттэй болж, технологийн дэвшлээс атган авчээ. Үеэл эгч нь түүнийг гэрээсээ “Yahoo” ордогт нь цагаахан атаархана. Өөрөө ч хаaяа ирж орно.

Эгчийн ачаар хүү Yahoo-той танилцав. Тухайн үеийн Facebook болсон Yahoo-д нь харин хэн ч байсангүй. Нэг ч найз, нэг ч харилцдаг хүн байхгүй учир, яг л эзгүй арал мэт. Ингээд удалгүй мөнөөх л эгчийнхээ ачаар нийтийн чат гэж зүйл байдаг болохтой танилцжээ.

Өнөөдрийн ханшаар тооцож үзвэл тухайн эмэгтэйн шилжүүлсэн мөнгө 200 гаруй сая төгрөгтэй тэнцэнэ

MONGOLEI.DE. Энэ сайтын тусламжтай хүү хэн ч үл мэдэх, царайг нь харж, хоолойг нь сонсоогүй хүмүүстэй бичгээр харилцаж эхлэв. Харин дотроо Yahoo-ийн найзтай болох оргилсон их хүсэлтэй. Хүмүүст хамаагүй өгч болдоггүй юм гэх эгчийн зөвлөгөөг дагаж, хүнтэй харилцахдаа сүрхий болгоомжилно.

Гэхдээ төд удалгүй олон хүнтэй танилцаж “Girl13” гэсэн нэртэй нэгэнтэй харилцжээ. Нэг нэгжийн үнэтэй Yahoo хаягнаас бүх зүйл эхэлсэн юм. Хүү “хэн нэгэнтэй” танилцаж, түүнтэйгээ Yahoo-гоор харилцана гэж боджээ. Харин түүнээс оронд нь нэг нэгж илгээхийг хүссэн байна.

Бодож төдөлгүй аавынхаа утаснаас нэг бүхэл нэгж илгээж орхив. Гэвч хариу ирсэнгүй. Ингэж хүү анх өөрийнхөө хэмжээнд “Цахим гэмт хэрэг”-ийн золиос болсон юм. Гэхдээ зөвхөн золиос болсонгүй өөрөө ч бас “Гэмт хэрэгтэн” болжээ.

Мэдээллийн технологийг даган гарч ирсэн гэмт хэргийн энгийн гэмт хэргээс ялгагдах зүйл нь хохирогч өөрөө хамгийн буруутай байдаг явдал. Хэрвээ гудамжинд хүн дээрэмдвэл, автобусанд утсаа алдвал хохирогч анхаарал болгоомжгүй байснаас бусдаар буруутах учиргүй.

Харин компьютерын товч, утасны дэлгэцийн цаанаас дүүжлүүрийн гогцоог өөрөөр нь өөрийнх нь хүзүүнд углуулж байна гэдэг бараг том чадвар. Энэ төрлийн гэмт хэрэгт орохгүй байх “ЭРХ”, “ЧАДВАР” нь хохирогчид өөрт нь бий.

Өнөөдөр бол цахим гэмт хэрэг ганц, хоёр нэгжээр бус их хэмжээний мөнгөн дүнтэй, хувь хүний нэр төрд халдсан, улмаар түүгээр дамжуулан мөнгө олох гэх мэтээр илүү аймшигтай, илүү хэрцгий болсон.

ЦЕГ-аас мэдээлснээр 2010 оноос хойш гадны иргэдэд мэхлүүлсэн 10 гаруй хэрэг гарчээ. Нэг хэргийг жишээ болгон өгүүлэхэд Монгол улсын иргэн Иракт амьдардаг, Их Британи залуутай интернетээр танилцсан байна.

Улмаар тэдний харилцаа гүнзгийрч Их Британийн иргэн эмэгтэйд цалингаасаа өгөхийн тулд тодорхой хэмжээний мөнгө гуйвуулах санал тавьжээ. Удаан хугацаанд харилцсан, хэн хэнээ мэддэг болсон гэдэгт итгэсэн учраас эмэгтэй ч мөнгө шилжүүлсэн аж.

Өнөөдрийн ханшаар тооцож үзвэл тухайн эмэгтэйн шилжүүлсэн мөнгө 200 гаруй сая төгрөгтэй тэнцэнэ. Харин одоо мөнгө ч байхгүй, Их Британи залуу ч байхгүй. Эмэгтэй зүгээр л цахим гэмт хэргийн хохирогч болсон. Гэхдээ хохирогч болохдоо өөрийн буруутай үйлдэл хийсэн юм.

Монгол улсын Цагдаагийн газар энэ хэргийн буруутныг олж, гэсгээх эрх байхгүй. Олон улсын гэрээгээр зөвхөн зэвсэг, хүний наймаа, хар тамхитай холбоотой гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөхөөс бус ийм луйвар, цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шилжүүлдэггүй аж.

Тиймээс Монгол улсын Цагдаагийн газраас Интерполоор дамжуулан Иракийн Цагдаагийн газартай холбогдож, хэрэгтнийг олж өгөхийг хүсжээ. Хариу одоогоор ирээгүй, түүнчлэн хэргийг Иракын тал бие даан шийдээд өнгөрч магадгүй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭС БҮХ ЗҮЙЛ ЭХЭЛНЭ

Хувийн мэдээллийн үнэ цэнийг бид төдийлөн ойшоодоггүй, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, гар утасны дугаар, банкны карт гэх мэт зүйлсийг чухалчилж үздэггүйтэй холбоотой. Зөвхөн өөрийн гэлтгүй бусдын мэдээллийг ч ямар нэгэн гэм хор бодолгүйгээр бусадтай хуваалцаж байдаг.

Тэгээд л огт танихгүй хүмүүст бүхнээ дэлгэнэ

Нэгэн жолооны курс тун саяхан төгсөгчдийнхөө жолооны үнэмлэхийн зургийг Facebook-т хуулсан тохиолдол гарсан. Тэгэхдээ регистрийн дугаар, төгсөгчийн гэрэл зураг зэргийг бүрэлзүүлэлгүйгээр зүгээр л хуулж орхисон юм.

Магадгүй өнөөдөртөө иргэдийн регистрийн дугаар, банкны картны мэдээлэл зэргийг ашиглан гэмт хэрэг хийгээгүй байж болно. Магадгүй миний регистрийн дугаараар хэн, яах билээ гэж та бодож байж ч болно.

Гэтэл тийм биш. Хувийн мэдээлэл гэдэг хувийнх байх ёстой болохоос Facebook дээр хүн бүхэнд нээлттэй харуулдаг зүйл биш юм. Жишээлбэл хаана ажилладаг, хаана өдрийн хоол иддэг, хаана амьдардаг хүртэл хүн бүхэнд дэлгээд байх шаардлагагүй мэдээлэл.

Өнөөдөр таны Facebook-ээс хэзээ ажилдаа явдаг, хэзээ гэртээ харьдаг гэдгийг төвөггүй мэдэж болно. Наад зах нь ажил дээрээ байхад гэрт хулгай орох, орой гэртээ харих үед замд нь тосож дээрэмдэх гэх мэтээр ямар ч хэргийн золиос болж магадгүй.

Зөвхөн Facebook-ээр жишээлэн үзэхэд та найзуудынхаа хэдийг нь танидаг вэ, хэдтэй нь биечлэн уулзаж байв гэдэг том асуудал. 1000 найзтай хүн байлаа гэхэд бүгдийг нь таних нь юу л бол. Тэдний хэд нь хуурамч хаягтай, хэд нь гэмт хэрэгтэн байхыг хэн ч мэдэхгүй.

Тэгээд л огт танихгүй хүмүүст бүхнээ дэлгэнэ. Зургаа хуваалцана. Эдгээрээс гадна "Та сугалаанд хожлоо", "Их хэмжээний мөнгө өв залгамжиллаа" гэх мэт уран цэцэн үгтэй цахим шуудан түгээмэл ирдэг, зарим хүмүүс итгэдэг. Үр дүнд нь гарч буй гэмт хэргийн гол хохирогч нь та болохоос гадна, гол буруутан нь мөн л та өөрөө юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан