ASOCIO буюу Ази, номхон далайн мэдээллийн технологийн (тооцоолон бодох үйлдвэрлэл) байгууллагын 9 орны 40 орчим төлөөлөгч зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Энэ талаар Ж.Тамиртай ярилцаж дараах тодруулгыг авлаа.
-ASOCIO буюу Ази, номхон далайн мэдээллийн технологийн байгууллагын талаар танилцуулахгүй юу?
-Ази номхон далайн тооцоолон бодох үйлдвэрлэлийн байгууллага 1984 онд Япон Улсад байгуулагдсан. Өдгөө 22 улсын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн ассиоцаци юм. Энэ байгууллагын зах зээлийн эзлэмж нь ойролцоогоор 350 тэрбум америк доллараар хэмжигддэг гээд бодвол бүсийн хэмжээнд хамгийн томдоо тооцогдоно.
Ази номхон далайн тооцоолон бодох үйлдвэрлэлийн байгууллага нь 22 улсын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн ассиоцаци
-Харин арга хэмжээний тухайд?
-Энэ олон улсын байгууллага гишүүн орнууддаа жилд хоёр удаа арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад манай улсад 15 жилийн дараа “Олон талт худалдааны айлчлал” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Одоогоор 9 орны 30 гаруй төлөөлөгч ирэхээр мэдүүлгээ өгсөн. Үндсэн зорилго нь Монгол Улсын мэдээллийн технологи болон контент үйлдвэрлэл ямар түвшинд байна, ямар бүтээгдэхүүн хийсэн, хийх чадамжтай байна гэдэгтэй танилцаад цаашид манай компаниудтай хамтран ажиллах ямар боломж байна гэдгийг нээх юм. Энэ мэтээр гадаад харилцаагаа хөгжүүлж, туршлага солилцох арга хэмжээ болно.
Зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох арга хэмжээнд зориулан монголын бүтээгдэхүүний үзэсгэлэнг Блү Скай цамхагт гаргана. Үзэсгэлэнгээр “бид ийм чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн” гэдгээ харуулж, цаашдын чиг хандлагаа хуваалцана. Арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийнэ. Цаашид экспортыг дэмжихийн тулд шат дараалсан ямар арга хэмжээг авах вэ, хувийн хэвшил-төр-олон улс харилцан ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгийг уулзалтаар ярилцана.
-Ази номхон далайн орнуудын зах зээлд нэвтрэх нь барууны орноос юугаараа ялгаатай байх вэ?
-Барууны орнууд ялангуяа өндөр хөгжилтэй улсын зах зээлд нэвтрэхийн тулд маш их хэмжээний хөрөнгө, туршлага шаарддаг. Энэ чиглэлийн нарийн мэргэшсэн байгууллагуудтай хамтрах зайлшгүй шаардлага бий болдог. Дэлхийн ихэнх улсууд барууны улсууд руу бараагаа экспортлох хүсэл тэмүүлэл, төлөвлөгөөтэй ажилладаг.
Харин бидний хувьд дутуу зүйл нэлээн бий. Харин азийн зах зээлд нэвтрэх юм бол ганц азийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах боломжтой. Учир нь сүүлийн үед азийн зах зээлийг америк болон европын хөрөнгө оруулагчид ихээр сонирхдог болсон. Бидний байршил боломжтой, ойлголцоход амар, хүн ам ихтэй олон оронтой хөгжлийн түвшин ойролцоо зэрэг давуу талуудтай. Бид эдгээр улстай шууд харьцаж, бүтээгдэхүүнээ гаргах нь зардал багатай. Газар зүйн байрлалын хувьд цаг хугацааг товчлох боломж ч бий.
Ямар бүтээгдэхүүн хийсэн, хийх чадамжтай байна гэдэгтэй танилцаад цаашид манай компаниудтай хамтран ажиллах ямар боломж байна гэдгийг нээнэ
-Жишээ нь, Мьянмар улсын хувьд бид технологийн хөгжлөөрөө өрсөлдөж чадах уу, өмнө нь эсвэл хойно нь явна уу?
-Технологийн салбарын хөгжлийн хувьд Мьянмар улсын өмнө нь явж байгаа. Гэвч Мьянмарын эдийн засгийн нөхцөл эрс сайжирсан. Бусад улс орнууд үүнийг мэдрэмжтэй хүлээн авч энэ зах зээл рүү ихээр орж байна. Бид ч бас энэ боломжийг алдалгүй хийж чаддаг зүйлсээ энэ улсын зах зээлд танилцуулах хэрэгтэй. Бидний бүтээгдэхүүн өндөр хөгжилтэй улсыг бодвол харьцангуй хямд. Манай боловсон хүчний ур чадвар хаа ч гологдохгүй. Түүнчлэн 160 сая хүнтэй Бангладеш байна. Ийшээ бүтээгдэхүүнээ экспортлоход манай бүтээгдэхүүн бас гологдоод байхгүй.
-Азид япон, солонгос зэрэг IT салбарт хүчтэй тоглогчид бий. Энэ хүмүүстэй бид яаж өрсөлдөх юм бэ. Бидний давуу тал зөвхөн хямд үнэ үү?
- Шууд өрсөлдөхөд мэдээж хэцүү. Манай боловсон хүчний тоо харьцангуй цөөн. Тиймээс өрсөлдөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, боловсон хүчнээ чадваржуулах хэрэгтэй. Манай ажиллах хүчний зардал бага, тиймээс эдгээр улсуудын компаниудтай хамтран ажиллах шаардлагатай. Зөвхөн тухайн зах зээлд гарах гэдэг хий хоосон амбицтай байвал бодит байдалд хэцүү. Мэдээж хэрэглэгчид өөрсдөө бүтээгдэхүүнээ сонгоно.
Тиймээс манайх юугаараа онцлог байж тэр сонголтод багтах вэ, магадгүй барууныхан хийхэд өндөр өртөгтэй тийм зүйлийг бид олж хийх онцлогийг хайх хэрэгтэй байх. Түүнээс гадна өндөр хөгжилтэй оронд дата төв байгуулан ажиллах нь зардал өндөртэй, зарим сул талтай байдаг. Манай улсад нөөц дата төвөө байгуулах юм уу, эсвэл дата төвийн үйлчилгээг өндөр өртөгтэй, байгалийн эрсдэлтэй, жижиг нутаг дэвсгэртэй орнууд руу хамтарч үйлчилгээ үзүүлэх боломж байна. Одоогоор бид дөнгөж эхэлж байна. Тиймээс судалгаагаа хийж, сайн мэдэрч ажиллах шаардлага тулгарч байна.
Есөн орны 30 гаруй төлөөлөгч оролцох “Олон талт худалдааны айлчлал”-ыг “Монгол Контент”, “IT Zone”, “Grape City” компаниуд ивээн тэтгэж байгаа аж. Экспод оролцох сонирхолтой хүмүүс “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-нд бүртгүүлэх боломжтой.
www.mosa.mn