gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Саранчимэг охин аавын хамт манай редакцид зочиллоо

Нийгэм
2010-03-22
0
Twitter logo

Өөрийн болон 10 сартай дүүгийнхээ амийг галаас аварсан 2 нас найман сартай бяцхан охин Б.Саранчимэг аавынхаа хамт өчигдөр манай сонины редакцид зочиллоо. Хэний ч санаанд багтамгүй хүч, сэргэлэн ухаан гаргасан бяцхан охины гавъяаг бахдаж сонины редакци дээр болох хэвлэлийн бага хуралд оролцохоор ирсэн нь тэр.

Тус хуралд “Нийгмийн толь” сонины орлогч эрхлэгч М.Батбаатар, Б.Саранчимэг, охины аав М.Буянбат, Өмнөговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн, Улаанбаатар дахь Ханхонгор сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэ, “Хаан” банкны Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа, “Макс” группын Маркетингийн албаны дарга П.Лхагвадорж, Өмнөговь аймгийн “Нэг ангийн андууд” сангийн захирал Н.Адъяацэрэн оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурлыг нээж М.Батбаатар эрхлэгч үг хэлэхдээ “Бяцхан охины баатарлаг үйлсээр бид бүхэн үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Бүх аймагт манай сонины сэтгүүлч, төлөөлөгч ажилладаг.

Үндэсний өдөр тутмын сонины хувьд орон нутгийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай авч уншигч олондоо өргөн барьж чаддагийн нэг илэрхийлэл бол Б.Саранчимэг охины тухай цуврал нийтлэл, сурвалжлага байсан.

Манай сонины Өмнөговь аймаг дахь сэтгүүлч Ж.Сайнжаргал охины ар гэрт тохиолдсон үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийг уншигч олондоо өргөн барьсан юм. Б.Саранчимэг охины талаарх цуврал мэдээлэл нийтлэгдсэний дараа монгол нутгийн баруун, зүүн хязгаараас төдийгүй АНУ, Австрали, Солонгос улсаас тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа төлөөлсөн уншигчид редакци руу утасдаж охинд болоод ар гэрт нь туслах хүсэлтээ уламжилж байсан.

Тэр бүгдэд “Нийгмийн толь” сонин гүүр болоод зогсохгүй хандивын данс нээж М.Буянбатын ар гэрт туслах аян өрнүүлж ирлээ. Сонины хамт олон ч нэг өдрийн цалингаа бяцхан охины ар гэрт хандивлаж байгаагаа дуулгахад таатай байна” гэлээ.

Б.Саранчимэг “Хаан” банкны найз болов
Охины ар гэрт туслах аянд олон байгууллага, иргэн оролцож хандив өгсөн юм. Тухайлбал, “ХААН” банк Б.Саранчимэг охины ирээдүйн боловсролд томоохон санхүүжилт болох нэг сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр нээх эрх гардуулсан юм.

“Хаан” банкны Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа “Манай хамт олон “Нийгмийн толь” сонин дээр гарсан хоёрхон настай охины тухай нийтлэл, сурвалжлагыг уншаад ухаан чадлыг нь биширч бахархсан. Урд, хожид ийм гайхалтай үйл явдал тохиох нь ховор биз. Тиймээс хамт олон охины хандивын дансанд сэтгэлийн дэмээ өргөн бариад зогсохгүй, байгууллагын зүгээс эрэлхэг “Баатар”-аа “Хаан” банкны найз хэмээн өргөмжилсөн байгаа. “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламж нь хамгийн өндөр хүүтэй хадгаламжийн үйлчилгээ юм. Б.Саранчимэг охинд нэг сая төгрөгтэй энэхүү хадгаламжийг нээх эрхийг гардуулж байна. Охины ирээдүйд ихээхэн тус нэмэр болох биз ээ. Дашрамд хэлэхэд “Нийгмийн толь” сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж цаашдаа ийм олон сайхан мэдээ, мэдээллүүдийг уншигч олондоо хүргэж байгаарай” гэлээ.

“Макс”-ынхан өргөө цагаан гэр гардууллаа
“Макс” группын Маркетингийн албаны дарга П.Лхагвадорж “Бид энэ бяцхан “баатарлаг” охинд талархаад баршгүй. Яагаад гэхээр ээж, аав, ах дүүдээ элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн ухаан, чадал, биеэ даасан байдал биднийг гайхшруулж байна. Иймээс манай хамт олны зүгээс энэ “баатарлаг” охиндоо “Өргөө” цагаан гэр гардуулахаар болсон” гэсэн юм. “Баатарлаг” охин аавтайгаа бүрэн дулаалгатай, будаг нь ханхалсан шинэ гэрээ өчигдөр мөн гардан авсан юм.

Аравхан сартай дүүгээсээ насны зөрүүгээр хол ялгарахгүй Б.Саранчимэг охин аян замын уртад ядарсан уу, яасан унтах гэж уйлж байлаа. Энэ бяцхан охин дүүгээ тэр их галаас яаж аварч чадсан юм болоо гэж хүн болгон л шагширч байсан. Гэхдээ хөдөөд хэрсүүжиж өссөн охины биеэ даасан байдал нь дүүдээ эгч байж, ухаан суусан нь анзаарагдаж байлаа.

“Баатарлаг” охины аав М.Буянбат хэлэхдээ “Манайх гурван охинтой. Том охин аймгийн төвд сургуульд сурдаг. Эхнэр бид хоёр малд явахаар Саранчимэгээс өөр дүүгээ харж үлдэх хүн байхгүй л дээ. Тэмээндээ явсан би гэрийн зүгээс утаа харагдахад толгод дээр гараад гал гарч гэдгийг мэдсэн. Ингээд яарч тэвдэн ирэхдээ хоёр хүүхдээ л бодож байлаа. Дүүгээ галаас холдуул, боорцог дэвтээж өг гэх мэтээр хэрсүү зан суулгажээ. Гал гарахад дүүгээ чирч гулдарсаар гарсан байсан. Ямар ч байсан элэг бүтэн үлдсэн дээ охиноороо бахархаад хэлэх үг ч олдохгүй байна. Одоогоор бид хадмындаа байгаа. Б.Саранчимэгийн дүү эмнэлэгт ээжтэйгээ хэвтэж байгаа. Эм, тариа эмчилгээ сайн хийлгэж байна. Иргэд, байгууллагууд бидэнд тусалж дэмжиж байгаад баярлалаа. Ялангуяа “Нийгмийн толь” сонины хамт олон энэ их ажлыг зохион байгуулж тусламжын гараа сунгасан бүхнийг бидэнтэй холбох гүүр болж өгсөнд талархаж ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

Өмнөговь аймгийн “Нэг ангийн андууд” сангийн захирал Н.Адъяацэрэн “Энэхүү үйл явдлын талаарх мэдээллийг “Нийгмийн толь” сонин, Өмнөговь аймгийн “Алтанговь” телевиз уншигч, үзэгч олон түмэндээ хүргэж Б.Саранчимэг охинд бахархсан Монгол түмнээ туслахыг уриалсныг бид дэмжиж “Баатарлаг” охинд “Хүүхдийн заяа” аяныг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн юм.

Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултанд бяцхан “Баатарлаг” охин “Дүүдээ хайртай” гэхээс өөр үг хэлсэнгүй.

Б.Саранчимэг охины ар гэрт мөнгөн тусламж үзүүлсэн байгууллагуудын заримыг дурдвал Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нэг сая төгрөг, “Ирмүүн” агентлаг хүүхдийн номын багц, “Дүйнхэр тэргүүн” ХХК гурван зуун мянган төгрөг, “Ачит Ундарга” ХХК гэрийн даатгал, гэр бүлийн таван хүнийг гэнэтийн ослын даатгалд хамруулсан, “Изинис эйрвэйз” компани онгоцны зардлыг 50 хувь хөн­гөлсөн, Өмнөговь аймгийн Залуучуудын хөгжлийн төв гурван зуун мянган төгрөг тус тус хандивлаад байна.

Ц.Бямбажав http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан