Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Энэхүү хуралдаанаар Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолоор Оюутолгойн орд ашиглах гэрээнд Монгол Улсыг төлөөлж гурван төрлийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг гарын үсэг зурах эрх олгосон байна.
Мөн “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн Хувь нийлүүлэгчийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай хэлэлцээд эрхийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишт, Урьдчилгаа төлбөрийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С. Баярцогтод тус тус олгосон талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн юм.
Өнөөдөр гэрээ байгуулах ёслол 15.00 цагаас төрийн ордонд болох бөгөөд энэ үеэр манай улсыг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нар үг хэлэх аж.
Харин хөрөнгө оруулагч талаас “Рио Тинто Интерншнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ын дэд дарга Питер Мередит нар үг хэлэх юм байна.
Харин үүний дараа Сангийн сайд С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлгэж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.
Ч.Болортуяа