Лондон хот дахь хяналтын шатны шүүхийн эртний барилгад ороход шүүгчийн явах
зам, коридор, өрөө тасалгаа нь тусгай буюу бусад хэнбугай ч улаан хивс дэвссэн
замаар явах болон нэвтрэх эрхгүй байдаг.
Оюутан байх үедээ ийнхүү Английн уламжлал, дэг соёлыг харахдаа шударга ёс
гэдэг дан ганц шүүгч эсвэл хууль тогтоомж биш, энэ бол нарийн зохион
байгуулсан, өөрийн гэсэн түүхэн замналтай бүхэл бүтэн соёлжсон тогтолцоо юм
гэдгийг ухаарч билээ. Шүүгч хүн тусгай замаар явж, тусгай өрөөнд сууж, тусгай өмсгөл
өмсч байгаа нь ихээхэн зардал шаардсан, хэлбэрийн төдий юм шиг санагдавч
чухамдаа хараат бус, шударга шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь энэ.
Иргэд ч шүүгчийг хүндэлж, түүнд итгэдэг.
Шударга ёс гэдэг бий болгоход өөрөө их үнэтэй боловч нийгмийн дотоод нэгдмэл
чанар, тэгш нөхцөл боломж, эрх чөлөө, аюулгүй орчин, итгэл найдвар, дэг, эмх
замбараа зэрэг нийгмийн амин чухал хүчин зүйлийг бүрдүүлдэг онцгой үүрэгтэй аж.
Шударга бус явдал газар авах тусам нийгмийг бүрэлдүүлэгч суурь багана ганхахтай
адил бөгөөд төрд итгэх итгэл алдрах, хуулийг дээдлэхгүй байх, эмх замбараагүй
байх, өөрчлөлт шинэчлэлтийг шаардах зэрэг олон үр дагавар гардаг нь өнөөгийн
манай нийгэмд илэрхий харагдаж байгааг та бид мэднэ. Шударга бус байдал нь дан
ганц нийгмийн асуудал бус эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг бусад бүх
салбарт хөгжлийг саармагжуулах нөлөө үзүүлж байдаг нь шинжлэх ухаанд хэдийнэ
нотлогдсон бөгөөд улсын хөгжлийн бодлогод энэхүү уялдаа холбоог анхаарахгүй,
тооцохгүй байхын аргагүй юм.
Шударга ёсны тогтолцоо нь Монголын төрийн бодлогод тэргүүлэх байрыг төдийлөн
эзэлж чадахгүй байгаагаас нийгэмд бухимдал, айдас, үл итгэсэн байдал газар авч,
гэмт хэрэг, архидалт, биеэ үнэлэх явдал өсөн нэмэгдэж, иргэд нь гадаад руу
дайжиж, авлига, гадуурхал, ядуурал зэрэг бүхий л сөрөг үзэгдлүүд бидний өдөр
тутам болоод удаж байна. Нийгэм нь “томоохон өвчин” туссан болохыг харуулах
мэт байнга ямар нэгэн “сенсаацтай” (хадгаламж зээлийн хоршоодын дампуурал,
авлигын хэрэг гэх мэт) үйл явдал өрнөж, нийгэмд хохирч туйлдсан, итгэл
алдарсан, бухимдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь туйлаас эмгэнэлтэй.
Хүмүүсийн амьдрах орчин аюулгүй, хүчирхийлэлгүй байх, иргэн төвтэй нийгэм бүрэлдэн
тогтоход төрөөс тэргүүлэх ач холбогдол өгч, зөв зүйтэй, урт хугацааны бодлого,
хөрөнгө оруулалт, хяналтыг зохион байгуулах нь нэн тулгамдаж байна. Үүнд улс төрийн
хүсэл зориг, тууштай бодлого хамгаас илүү чухал байгааг парламентын болон
Засгийн газрын гишүүд болгооно биз ээ. Үүнийг өгүүлэхдээ миний бие нэг талаас
уг асуудалд анхаарах шаардлага хичнээн их байгааг харуулах, нөгөөтэйгүүр
хэрхэн шийдвэрлэх арга замууд байж болох талаар санал солилцохыг хүссэн.
Юуны өмнө хэдэн жишээ татъя. Социализмын үед орон сууц, гэр хорооллын гудамжаар
эргүүл гэсэн бичигтэй дэг журам, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүрэг
бүхий цагдаа хоёр гурваараа явдаг байсныг тэр үеийнхэн сайнаар дурсан санадаг.
Өнөөдөр олон улсын стандартаар хөгжилтэй орнуудад 300 хүн тутам нэг цагдаа
ногдож байхад Монгол Улсад 1000 хүнд ганц цагдаатай байна. Дүүргийн мөрдөн
байцаагч нэг удаадаа гурваас таван хэрэг дээр ажиллах ёстой байтал гуч гаруй
хэргийг мөрдөж (энэ хүнээс чанартай ажил, соёлтой харьцааг шаардаж болно гэж үү?),
дангаараа мөрдөн байцаалт хийх өрөө тасалгаагүй тул хоёр гурваараа нийлж
байцаалт явуулж байгаа нь энэ хүний ажлын ачаалал хэрээс хэтэрсэн, байцаагдаж
буй хүний хувийн нууцыг хамгаалах нөхцөл амьдрал дээр байхгүй байгааг харуулж
байна. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, арван долоон жил чөлөөт зах зээл хөгжиж
буй манай улсад гэмт хэрэг, захиргааны зөрчил зэрэг асар нэмэгдэж, цагдаа “босч
өндийх” боломжгүй болтлоо ажлын ачаалалтай, байнгын дарагдаастай, цаг наргүй,
хоол ундгүй ажиллаж байна. Жишиж хэлэх юм бол сүүлийн жилүүдэд нийслэл хотын
зам дээрх машины тоо, ачаалал асар их нэмэгдсэн ч цагдаагийн тоо үүнтэйгээ
харьцуулахад нэмэгдээгүй. Тэгсэн хэрнээ цагдааг дайчлах, тэртээ тэргүй их
байгаа оногдсон ажил үүргээс нь салгаад жагсаал цуглаан, зочид төлөөлөгчдийн
хамгаалалтанд гаргах явдал мундахгүй, гэмт хэрэг, архидалт, биеэ үнэлэх гээд
нийгмийн бүхий л болж бүтэхгүй асуудлыг цагдаа дангаараа шийдвэрлэх үүрэгтэй
мэт, нөөцөөс нь давсан их ачааг нуруун дээр нь үүрүүлдэг. Тэгтлээ цалин хөлс нь
хаанаа ч хүрэхгүй, нийгмийн асуудал нь орхигдсон, статистикаар хамгийн
залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй мэргэжлийн хүмүүс. Ядаж гэрэл
гэгээтэй юмуу гэмээр цагдааг бэлтгэдэг сургууль болох Цагдаагийн академийн сургалтын
бааз, боломж нөхцөл, хичээлийн байр нь Монголын цагдааг сургадаг гэхэд үнэхээр
харамсмаар доройтолд байх юм.
Криминалистик шинжилгээний үзлэг хийх багаж хэрэгсэл нь хүрэлцээгүй, хоцрогдсон,
дотоод аюулгүй байдал, гэмт хэрэгтэй тэмцэхэд асар чухал үүрэгтэй орчин үеийн
мэдээллийн сан, тоног төхөөрөмж, шинжлэх ухааны дэвшил нэвтэрч чадахгүй байгаа
шүүхийн шинжилгээний салбар мөн л хүндхэн байдалд байна. Нэг хүнд ногдох шүүх
эмчийн тоогоор мөн л олон улсын стандартаас хэд дахин бага, ачаалал ихтэйн дээр
ажиллах нөхцөл, цалин хөлс, урамшуулал үгүй. Ажиллах сонирхолтой хүн олдохгүй
бас тогтвортой ажиллахгүйн зовлонтой. Тэгтэл иргэд төрөөс чанартай шуурхай үйлчилгээ,
шударга, хараат бус байдлыг шаарддаг. Орон нутаг, сумдад шүүхийн шинжилгээ бүр
ч хүндрэлтэй, цаг хугацаа алдах, унаа машингүй, буруу зөрүү шинжилгээ гарах нь
энүүхэнд, эцэст нь иргэд хохирсоор үлддэг.
Энэ мэтчилэн хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, архив зэрэг хуулийн
байгууллагуудын хүчин чадал мөхөсдөж, техник технологи, хүн нь хоцрогдож,
барилга байшин нь мөөгөнцөртөн нурж, өөрсдийнхөө нүсэр аппаратыг чадан ядан
аргацааж, нийгмийн хурдацтай хөгжлийг гүйцэж амжихгүй туйлын ядмагхан байдалд
байна. Хууль сахиулах байгууллагуудын эдгээр асуудлыг шийдвэрлэхгүйгээр нийгэмд
шударга ёсыг тогтоох, амьдрах аюулгүй, дэг журамтай орчинг бий болгох боломжгүй.
Хоёр сая гаруй хүн амтай манай улс нийт хоригдогсдын тоогоор Ази тивд эхний
аравт орж, гэмт хэргийн дийлэнх нь ноцтой, балмад болж байгаа нь түгшүүр биш
гэж үү. Улсаас бодлоготойгоор хөрөнгө хүч зарж, хуулийг дээдэлдэг, сахидаг, хүчирхэг,
чадварлаг хууль сахиулагч байгууллагатай, тогтвортой нийгмийг төлөвшүүлэх нь
шилжилтийн бэрхшээлтэй нэгэн үеийг давж, одоо чадварлаг, чинээлэг улс орныг хөгжүүлэх
гэсэн тэрхүү зорилгод тэргүүн ээлжинд нийцэх болов уу. Хууль сахиулах байгууллагуудын
оновчтой бүтэц зохион байгуулалт, орчин үеийн бодлого, шинжлэх ухаанч
хандлага, боловсронгуй техник технологи, мэргэшсэн хүний нөөц, үр дүнтэй үйл
ажиллагааг бий болгоход хэдийгээр ихээхэн хөрөнгө хүч шаардах боловч, эргээд
нийгэм, эдийн засгийн хөгжилд маш чухал хөшүүрэг болж, нийгмийг эрүүлжүүлж,
иргэдийг амгалан тайван амьдрах, эрх чөлөөгөө аюулгүй орчинд эдлэх боломж нөхцөлийг
хангаж байдгийг үнэлж анхаарах цаг болжээ.
Бодлогын шинэчлэл
Ардчилсан үзэл баримтлал нийгмийн бүх салбарын бодлого, хэрэгжилтэд биеллээ
олтлоо цаг хугацаа шаардаж байгааг монголчууд өөрийн биеэр амсч ирсэн. Хууль
сахиулах байгууллагууд нийгмийн шинэ харилцаанд ажиллаад тодорхой хэмжээгээр
шинэчлэгдэж, арван жилийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад өнөөдөр тодорхой
ахиц дэвшил гарсан. Хэдий тийм боловч дээр өгүүлсэнчлэн хууль сахиулах
байгууллагуудын шинэчлэл цогц, ул суурьтай, хүртээмжтэй, орчин үеийн байж
чадахгүй байгаагаар үл барам нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авсан, үүнийг
хууль сахиулах байгууллага одоогийн хүчин чадлаар шийдвэрлэх боломжгүй байна.
Тэгэхээр шинэтгэлийн үйл явцад дүгнэлт хийж, асуудлыг “дусал дуслаар” шийдсэн
үгүйн дунд “урсгалаар” нь явуулах бус эрчимтэй, шийдэмгий, томоохон реформын
хэмжээнд арга хэмжээ авах нь энэ улс орныг өнөөгийн арчаагүй, сул дорой
байдлаас гаргах ганц гарц юм.
Хууль сахиулах байгууллагуудын өнөөгийн дүр зургийг харахад асуудлууд ихэвчлэн
явцуу хүрээнд, “гал унтраах” маягийн нэг удаагийн, мөнгөгүйн улмаас дандаа
хагас дутуу хийгдэж, шинжлэх ухаан, судалгааг төдийлөн үндэслэдэггүй болох нь
харагддаг. Бодлогын хэмжээнд орчин үеийн чиг хандлагыг иж бүрнээр судалж нэвтрүүлэх,
тэр хэмжээгээр дэд бүтцийг хөрөнгө, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх нь
дутмаг байгаа нь ажиглагдаж байна. Дараахь бодлогын шинжтэй өөрчлөлтийг эхний
ээлжинд бидний хандлага, сэтгэлгээнд бий болгох, үүнтэйгээ нийт зохион
байгуулалт, дэд бүтэц, үйл ажиллагаагаа уялдуулах нь нэн шаардлагатай гэж үзэж
байна.
Иргэн төвтэй бодлого, дэд бүтэц, хандлагыг хөгжүүлье. Иргэн болон нийгмийг
гол баялаг гэж үзвэл энэ баялгийн төлөө нийт бодлогоо хандуулан ажиллах,
ингэхдээ өөрийнх нь оролцоо, хүчээр хамтран хамгаалан хөгжүүлэх арга зам
ардчилсан нийгэмд тохиромжтой. Тухайлбал, олон нийтийн цагдаа
(community-policing) гэсэн ойлголтыг цагдаагийн салбарт хөгжүүлэх, ингэснээр
цагдаа иргэн, түүний ахуй, орчинд нь ойр байж, иргэний ойр зуурын асуудалд хүртээмжтэй,
шуурхай хандаж, иргэд түүнд итгэж, гэмт хэргээс сэргийлж бас амьдрах орчин
аюулгүй болох боломжтой. Жишээ нь Английн цагдаа тухайн хариуцсан нутаг дэвсгэртээ
амьдардаг хөгшчүүлээ өдөрт нэг эргэж тойрох, сургууль тарах үеэр тэр хавиар
эргүүл хийх гэх мэт байдаг нь иргэддээ үнэхээр ойр, тэдний аюул ослоос
хамгаалах ганц итгэл найдвар болдог. Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
болон тэмцэх, хохирогчийг хамгаалах зэрэг олон асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж,
хамтран ажиллах боломжийг зөв зохистой зохион байгуулбал нэг талаас цагдаагийн
ачаалал багасч нөгөө талаас иргэд илүү ухамсартай, нийгэм илүү нэгдмэл, нэгэн
зорилгод хамтран зүтгэх уур амьсгал бий болно.
Үүнтэй адил хорих ангийн хүрээнд нийгэмшүүлэх тогтолцоог иж бүрнээр бий болгох,
олон нийтийн байгууллагуудад төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, хил хамгаалах
салбарт хүртэл иргэний хүч, идэвх санаачилгыг ашиглах зэрэг олон талаар уян
хатан, төрийн “мэргэн ухаанаар” хандвал нийгэм хөгжих, боловсронгуй болж хөгжих
бололцоотой.
Хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүжилтийн уян хатан бодлого. Төсвийн байгууллагуудын
өнөөгийн чадавхи, үйл ажиллагаа хөрөнгө мөнгөний дутагдлаас шууд хамааралтай
байна. Хууль сахиулах байгууллагуудад сүүлийн жилүүдэд ачаалалтайгаа
харьцуулахад хөрөнгө оруулалт байнга дутагдаж ирснээр шинжлэх ухаан,
технологийг хөгжүүлэх нь битгий хэл хэсгийн цагдаагаа ажлын дулаан байраар
хангаж чадахгүй явж байна. Нэгэнт төсвөөс шаардлагатай хөрөнгийг гаргах
боломжгүй байгаа нөхцөлд тухайн байгууллагууд өөрийгөө тодорхой хэмжээгээр
санхүүжүүлэх нөхцөл боломжийг олгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн болон
төрийн өмч хосолсон арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх (public priүate partnership),
зарим чиг үүргийг хувьчлах, концесс бусад боломжуудыг ашиглах, урт хугацааны
зээл, үл хөдлөх хөрөнгийн барьцаа (моргэйж), хөгжлийн сан, хандив зэрэг санхүүжилтийн
олон аргыг эрх зүйн зөв зохицуулалтаар хөгжүүлэн нүсэр бүтэцтэй эдгээр
байгууллагуудад нэвтрүүлэх нь тэдгээрийн санхүүгийн чадавхийг нэмж, барилга
байшингаа шинэчлэх компьютержих, техник технологийг өргөн ашиглах,
боловсон хүчнээ сургах боломж нэмэгдэнэ. Төсвийн байгууллагын санхүүгийн
чадавхийг хөгжүүлэх тогтолцоог барууны хөгжилтэй орнуудад амжилттай нэвтрүүлж
чадсан туршлагаас судалж, өөрийн бодлогоо уян хатан, нээлттэй болгох нь өнөөгийн
ядуухан төрийн байгууллагуудад ихээхэн чухал байна.
Мэргэшсэн, цомхон хүний нөөц. Авлигад өртсөн, чадваргүй, хариуцлагагүй, үүргээ
биелүүлдэггүй гэх зэргээр олон талаар шүүмжлүүлж байгаа хууль хяналтын
байгууллагын албан хаагчдын асуудлыг үнэн зөвөөр судалж, ачаалал, нийгмийн
хангамж, мэргэшил, орон тоо зэргийг цогцоор нь уялдуулан зөв зүйтэй шийдвэрлэх
нь нэн шаардлагатай байна. Тухайлбал, цомхон, илүү мэргэшсэн, чадварлаг,
тогтвортой, техник хэрэгслээр бүрэн хангагдсан, өндөр цалинтай, нийгмийн
асуудлыг нь шийдвэрлэсэн албан хаагчтай болгоход нийт бодлого, зохион
байгуулалтаа уялдуулан хийх хэрэгтэй болно. Одоогийн нөхцөл байдлыг харах юм
бол төрийн албан хаагчид эсвэл олон хэрэггүй зүйлд энерги, цагаа зарцуулж,
эсвэл нэг хүнд ахадсан их олон төрлийн ажлыг ногдуулж байна. Хариуцлага
ярихад ч бэрхшээлтэй. Энэ бүхнийг судлан харж, оновчтой механизмыг бүрдүүлэх
нь хэрэгтэй байна. Хууль зүйн нийт үйлчилгээ нь олон талтай, тэр болгон төрөөс
тусгайлан хариуцсан нэгж бүтэц байгуулах боломжгүй байдаг нөхцөлд мэргэжлийн
болон олон нийтийн байгууллагуудад гэрээгээр чиг үүргээсээ шилжүүлэн, харин төрийн
байгууллагаас хянаж, арга зүйгээр дэмжиж байх боломжтой, Аль нэгэн шинэчлэл
хийхдээ тууштай байх, явц, үр дүнг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх нь
манайх шиг улс төр, мөнгө хөрөнгө, ашиг сонирхлоос хамаарч байнга хувирч
бодлогыг хязгаарлахад чухал байна.
Шинжлэх ухаан, техник технологи. Өнөөгийн хууль сахиулах байгууллагуудын үйл
ажиллагаа нь шинжлэх ухааны хөгжилтэй уялдаж чадахгүй байна. Дотоодын аюулгүй
байдалтай холбоотой нарийн судалгаа, шинжилгээ, тооцоо, мэдээллийн сан, технологи
зэрэг хүчирхэг тогтолцоо үгүйлэгдэж, эдгээрийг хийж, боловсруулах чадварлаг
боловсон хүчин дутагдаж, манай улс олон улсын жишгээс ихээхэн хоцрогдсон нь
анхаарах асуудал яах аргагүй мөн. Шинжлэх ухаанд мөнгө цацах нь эргээд олон
зардлыг хэмнэх, эхнээсээ зөв зүйтэй чигийг баримтлах, үр дүнтэй зохион
байгуулах, үйлчилгээг чанаржуулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг
ойлгож, шинжлэх ухаанд ээлтэй бүтцийг сонгох нь чухал юм. Тухайлбал, шүүхийн
шинжилгээ нь шинжлэх ухааны хувьд хөгжиж, орчин үеийн технологийг иж бүрэн
ашиглаж чадвал гэмт хэргийн илрүүлэлт огцом нэмэгдэж, хохирогчдын эрх ашгийг
хамгаалах нөхцөл бүрдэнэ. Шүүхийн шинжилгээг захиргааны гэхээс шинжлэх ухааны
бас зах зээлийн чиг хандлагатай болговол хөгжих боломж нь илүү мэт.
Дээрх саналууд бол өнөөгийн манай нийгэмд шударга ёсыг тогтоох багц арга замын
нэгээхэн хэсэг мөн ч зарчмын гол зангилаа зүйлүүд юм. Мэдээж амьдрал дээр
асуудлыг шийдвэрлэхэд олон талын бэрхшээл гардаг ч хамгийн гол нь төрийн тогтвортой,
оновчтой бодлого, улс төрийн хүсэл эрмэлзэл “ус мөрнийг” хөдөлгөх хүчтэй
гэдгийг санах нь хэрэгтэй байна. Шударга ёс нь нийгмийн хамгийн үнэт баялгийн
нэг болохын хувьд, өнөөдөр энэ үнэт зүйл “үнэгүйдэж”, нийгэмд сөрөг үзэгдэл хуримтлагдсаны
хувьд, төрөөс онцгой анхаарахыг цаг үе шаардаж байна. Төр нь нийгмийн хөгжлийн
араас (реактив) бус урьдчилан харсан, шударга бусыг сэргийлсэн идэвхтэй
бодлого (проактив) явуулж, асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө хүчийг харамгүй
зарж, хэрэгжүүлэгч байгууллагуудыг үр дүнтэй зохион байгуулж, чанарыг эрхэмлэж,
эргээд хянаж, засч залруулж чадаж байвал иргэдийн эрх ашиг хамгаалагдах
тогтолцоо сая бүрдэнэ. Эцэст нь хэлэхэд иргэдийн амьдарч буй орчин хэр аюулгүй,
төрөөс үзүүлж буй үйлчилгээ хэр сэтгэлд нь нийцэж байгаа, иргэдэд ер нь юу
хамгийн чухал, юуг хүсэн хүлээдэг талаарх субьектив үнэлгээг анхааран үзэж, үйл
ажиллагаандаа бодитоор тусгаж нэвтрүүлэх нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг
боловсронгуй болгох чухал хүчин зүйл мөн.