Сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа учир материалын эрэлт хэрэгцээ ч огцом нэмэгдэж өмнөд хөршийг зорих "цуваа" бий болсон билээ. Цемент, шохой, чулуу, блокны цөөн хэдэн дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эс тооцвол шаардлагатай бүхий л бараа материалыг урд хөршөөс зөөвөрлөн авчирч барилга, зам, гүүрийг сүндэрлүүлж байна. Харин саяхан нэгэн таатай мэдээ түгсэн юм. Улаанбаатараас 58 километрийн цаана Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн технологиор бүрэн тоноглогдсон үйлдвэр байгуулахаар болж хоёр орны Засгийн газар болон яамдын түвшинд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
Энэхүү цаасан дээр зурсан гэрээ хэлэлцээр удалгүй ажил хэрэг болж БНХАУ-ын Үндэстний корпорацийн хөрөнгө оруулалттай "Улаан цемент" группын жилд сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын шав тавих ёслол болов. Нээлтэд Төв аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн, Сэргэлэн сумын Засаг дарга Ц.Мэндсайхан, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн н.Ганбаатар, "Улаан цемент" группын дэд ерөнхийлөгч Мү Юан нар оролцож тууз хайчилсан юм. Орон нутгийн удирдлагууд өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулах нь хөдөөгийн иргэдийг ажлын байртай болгохоос гадна аймаг, сумын төсвийн орлогыг ч нэмэгдүүлж цаашлаад улс орны эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлнэ хэмээн олзуурхаж байв.
Төв аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн "манай аймаг 2009 оныг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил гэж зарлан дорвитой ажил өрнүүлэхээр ажиллаж байна. Энэ цаг үетэй давхцан томоохон үйлдвэр байгуулахаар болсонд баяртай байгаа. Жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болбол барилгын салбарын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр болно" гэв.
Хуучин орос цэргийн бааз байсан хөндийд энэ үйлдвэрийг байгуулахаар болж Хятадаас мэргэжлийн ажилчдыг авчраад байгаа юм байна. Өндөр хүчдэлийн шугам болон төмөр замтай их ойрхон газрыг сонгосон байв. Энэ ондоо багтааж цемент нунтаглах дамжлагыг барьж дуусгах бөгөөд жил зургаан сарын дараа бүрэн ашиглалтад оруулах аж. БНХАУ-ын Үндэстний корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай учир мөнгөөр гачигдаж эсвэл тууз намируулан хайчилчихаад гэнэт алга болдог гашуун түүх давтагдахгүй гэнэ. Энэ корпораци 100 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна.
Байгалийн баялаг, ойр хавийн цахилгаан үйлдвэрийн хаягдал нүүрс хайлуулах үйлдвэрээс гарсан үйлдвэрийн хаягдал зэрэг туслах материалыг ашиглан улаан хэмээх нэртэй бренд цементийг үйлдвэрлэх аж. Энэ компанийн үйлдвэрлэх цемент нь таваас дээш давхар барилга болон зам, гүүрийг барихад ашиглах стандартыг хангах онцлогтой гэнэ. Зарим аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн энэ шаардлагыг хангадаггүй, чанарын үзүүлэлт тааруу байдаг аж.
Монгол Улсын хэмжээнд жилд сая 600 мянган тонн цемент шаардлагатай байдаг гээд бодохоор энэ үйлдвэр ашиглалтад орвол өмнөд хөрш рүү зорьж их хөрөнгийг зарлагадах хэрэггүй болох нь. Ийм өндөр хүчин чадалтай үйлдвэрийг Монголд байгуулж цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-руу экспортлох зорилготой гэдгээ ч үйлдвэрийн удирдлагууд нуусангүй.
Ингээд "Улаан цемент" группын дэд ерөнхийлөгч Мү Юантай уулзлаа.
-Түүхий
эдээ хаанаас авахаар төлөвлөөд байгаа
вэ?
-50
км-ийн цаанаас түүхий эдээ авч цемент
үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа. Шохойн
чулууг ашиглаж үйлдвэрлэл явуулах
учраас түүхий эд хаа сайгүй бий. Монгол
Улс мянганы замаа үргэлжлүүлэх, олон
улсын онгоцны буудал, шинээр төмөр зам
барих гээд томоохон ажлыг хийх байх.
Тиймээс сайн чанарын, үнэ хямдтай
цементийн хэрэгцээ асар их нэмэгдэнэ.
-Танай
компанийн бүтээгдэхүүний үнэ урд хөршөөс
оруулж ирж байгаа цементийн ханшаас
хямд байж чадах уу?
-Үнэ
нэлээд хямд. Гадаадаас импортолж байгаа
цементийн үнийн 40 хувьд Хятад, Монголын
гаалийн татвар болон тээвэрлэлтийн
зардал шингэдэг. Дотооддоо үйлдвэрлэж
байгаа болохоор энэ нэмэлт зардал
орохгүй шүү дээ. Тиймээс үнэ буурна
гэдэгт итгэлтэй байна.
-Үйлдвэрт
ажиллах ажилчдын хэдэн хувь нь Монголчууд
байх вэ?
-Монгол
Улсын хуулийн дагуу ажилчдын 90 хувь нь
Монголчууд байна. Хятадаас мэргэжлийн
цөөн хүмүүс ирж ажиллана. Орон нутгийн
иргэдээс ч Хятадад сургаж дадлагажуулан
ажиллуулахаар төлөвлөсөн байгаа.
-Энэ
үйлдвэрийг Хятадын үндэстний корпораци
хөрөнгө гарган байгуулж байгаа. Энэ
корпорацийн тухай мэдээлэл өгнө үү?
-БНХАУ-ын
Үндэстний корпораци нь барилгын
материалын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч.
Өвөр Монголд л гэхэд дөрвөн охин
компанитай. Гурван үйлдвэр нь таван
сая, охин компани хоёр сая тонн цемент
үйлдвэрлэх хүчин чадалтай. Ойрын
хугацаанд 23 сая тонныг үйлдвэрлэдэг
болох зорилт тавин ажиллаж байгаа.
Д.Анужин