Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэр, Шижирийн давааны орчмын хусан ойд Хусны хачиг үүрлэсэн талаар мэдээлэхээр "Аюул судлахуйн төв" ТББ-ын ажилтан Н.Батжаргал манай сонинд хандсан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Хулсны хачиг байна гэдгийг хэзээ, яаж мэдсэн бэ?
-Анх 2005 онд очиж үзээд мэдсэн. Мэдэхэд их амархан. Ой руу ороод гарахад толгой дээрээс эсвэл хувцаснаас хачиг унаад ирнэ. Одоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байна лээ.
-Тэр хавийн ой тэр чигтээ хачигтай юу?
-Үгүй ээ. Горхины хажууд нэг хэсэг тасарсан ойд хачиг үүрлэсэн. Өнгөрсөн хавар зурагтаар хусны хачигны хор хөнөөлийн талаар цуврал нэвтрүүлэг гарч байсан. Байгаль, амьтан байтугай хүнд ойр байвал амь насанд ч заналхийлэх аюултай гэсэн. Тэр ойгоор мал амьтан байнга явдаг. Түүгээр дамжуулан хотод орж ирэн үржих, хүмүүст хор хөнөөл учруулахгүй гэсэн баталгаа байхгүй. Нөгөөтэйгүүр, ойгоор тархаж мод ургамал устгах аюултай. Ингэж хэлж байгаагийн учир нь ойн цаад талд их хэмжээний модтой уул байдаг. Одоо бага дээр нь устгахгүй бол тэдгээр уулын мод руу тарчихвал аюул болно. Байгаль орчин, санхүүгийн хувьд ихээхэн хохирол амсна. Тиймээс энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм.
-Та холбогдох газруудад нь хандаж үзсэн үү?
-Өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өргөдөл өгсөн.
-Тэндээс ямар хариу өгсөн бэ?
-Иймэрхүү нөхцөлд Монгол Улсын Ойн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу ойн мэргэжлийн байгууллагаар нэн даруй судалгаа явуулж устгал ариутгал хийн, урьдчилан сэргийлэх ёстой гэж байдаг. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдэд миний хүсэлтийг дамжуулж өгнө гэсэн ч одоо болтол шийдвэр нь гараагүй л байна. Жил бүр байгаль орчинд хөнөөлтэй цагаан эрвээхэй, хортон шавьжинд устгал хийж байгаа харагддаг. Харин энэ бол хүний эрүүл, аюулгүй орчинтой холбоотой асуудал болохоор шийдэгдэнэ гэж бодож байна.
-Тухайн газрын ойр хавьд айл байдаг уу?
-Бараг байхгүй гэж хэлж болно. Нилээд зайдуу газар нь хоёр айл бий. Хачиг өвөл үхдэггүй шавьж гэнэ лээ. Мал амьтны арьсан дор хүртэл үржих чадвартай. Хүний арьсан дор ч амьдарч чадна. Тиймээс танай сониноор дамжуулан холбогдох хүмүүст нь хандаж Шижирийн даваа орчмын ойд яаралтай хяналт тавьж асуудлыг шийдэж өгөөч гэж хэлмээр байна.
Уг асуудлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч Г.Батзоригоос тодруулахад "Дээрх хүсэлттэй танилцаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу явуулсан байгаа. Удахгүй судалгаа, шалгалт явуулж устгал хийх байх "гэв. Харин энэ талаар яамны холбогдох хүмүүсээс лавлахад "Манайд тийм бичиг ирээгүй, мэдэхгүй" гэсэн хариулт өгсөн юм.
Г.Долгорсүрэн