Хэдхэн жилийн өмнө Монголчууд зуны цаг тоололд шилждэг байсныг уншигчид санаж байгаа байх. Тэр үед цагийн зүүг нэг цагаар урагшлуулж тоолдог байлаа.
Гэвч энэ нь хүний эрүүл мэнд, тэр дундаа био хэмнэлд сөрөг нөлөөтэй гэх шалтгаанаар цуцлагдсан юм. Харин дэлхий ертөнцийн 100 гаруй улс, тэр дундаа манай хойд хөршийнхөн зуны цаг тоололд шилжсэн хэвээрээ байгаа.
Тиймээс эдгээр улс орнууд өнгөрөгч сарын сүүлчээс эхлэн зун цагийн тоололд шилжсэн. Ер нь дэлхий ертөнц зуны цаг тоололд шилжих нь бүр 1908оноосэхлэлтэй. ОХУ гэхэд л бүр 1918 оноос цагаа өвөл зуны улиралтай уялдуулдаг байжээ.
Өдөр уртассан урин дулааны улиралд цагийг ийн урагшлуулах нь хүмүүсийн чөлөөт цагийг нэмэгдүүлдэг төдийгүй эрчим хүчийг ихээхэн хэмнэдэг давуу талтай.
Харин манайд мартагдах шахаад байгаа энэ хандлагыг эргэн сэргээхийг хүн амын дийлэнх хэсэг нь одоо ч дэмжсэн хэвээр байгаа. Маргааш болох Засгийн газрын ээлжит хурлаар зуны цаг тоололд шилжих асуудал яригдахаар төлөвлөгджээ. Тэгэхээр урьдын уламжлалыг дахин сэргээх магадлал өндөр байна.
П.Булган