gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иран шинэ төрлийн хоёр пуужин туршив

А.Наранцацрал
Дэлхийд
2012-01-03
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Дэлхийд
2012-01-03
Иран шинэ төрлийн хоёр пуужин туршив
-АНУ дахин Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа-

Персийн буланг Энэтхэгийн далайтай холбодог Ормузын хоолойд явагдсан тэнгисийн цэргийн сургуулилтын сүүлийн өдөр Иран шинэ төрлийн хоёр пуужин туршсан тухайгаа мэдэгдсэн байна.

Тус улсын албан ёсны эх сурвалжийн ярьж буйгаар 200 км-ийн радиус дотор ажиллах чадвартай “Гадер” хэмээх алсын тусгалтай далавчит  болон 35 км хүртэлх радиус дотор ажиллах чадвартай “Наср” пуужингуудыг туршсан аж.

Арав хоног үргэлжилсэн цэргийн сургуулилтын үеэр Ираны эрх баригчид барууны улс орнууд нефтийн экспортод саад болох шинэ хориг арга хэмжээ авбал хариуд нь Ормузын хоолойг хаах тухай ярьж байсан юм. Гэвч флотын командлагч Хабиболлу Сайяри “Ормузын хоолойг хаах ямар ч тушаал өгөөгүй. Гэвч бид ямар ч үед бэлэн байдалд байх болно” хэмээн ярьжээ.

Тегеранд ажиллаж буй Би Би Си агентлагийн сэтгүүлч “Иран улс Персийн буланг хянаж тус улсад аюул заналхийлэхээс сэргийлэн цэргийн хүчээ байрлуулсан гэдгээ харуулахыг эрмэлзэж байна” гэжээ. Гэвч Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн зөөвөрлөлтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд Тегеран үнэхээр тус хоолойг хаахаар төлөвлөж байна гэдэгт итгэх хүн ховор аж. Учир нь энэ байдал эргээд тус улсын эдийн засаг, улстөрд цохилт өгч улмаар дайны асуудал гарахыг ч үгүйсгэхгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Тегераны эсрэг явуулах эдийн засгийн шинэ хориг арга хэмжээний хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна. Учир нь Иран барууны улс орнуудын тавьсан  цөмийн хөтөлбөрөө зогсоох тухай шаардлагыг биелүүлэхгүй байгаа билээ. Гэвч Тегераны зүгээс энэ нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэл бус цахилгаан эрчим хүч, анагаахын салбарт ашиглах энхийн зорилготой гэх байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Гэвч Обама энэ асуудалд маш болгоомжтой хандаж буй аж. Учир нь эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсээд буй өнөө үед нефтийн зах зээлд тогтворгүй байдал үүсч магадгүй байгаа юм.

А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан