Өнгөрсөн тавдугаар сараас зам засварын ажил эхэлсэн.
Нийслэлд зам өргөтгөн шинэчлэх, шинээр байгуулах, гүүр барих, нөхөөс хийх гээд маш олон ажлууд хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа.
Энэ дундаас жил дамнан хийхээр төлөвлөсөн Баянхошууны замыг өргөтгөн шинэчлэх ажил юм. Энэ ажлын талаар нийслэлийн Автозамын газрын ашиглалтын инженер Я.Өнөртүвшингээс тодруулсан юм.
-Баянхошууны автозамыг өргөтгөн шинэчлэх ажил хэчнээн километрыг хамарч байгаа вэ. Гүйцэтгэгчээр ямар компани ажиллаж байна вэ?
-Үйлдвэрчний гудамжнаас Баянхошууны тойрог хүртэлх 3.4 километр автозамыг "Хувай Монголиа" ХХК гүйцэтгэж байгаа. Тус ажлыг дөрвөн тэрбум 496 сая 248 мянган төгрөгийн төсвөөр завсар, шинэчлэлтийн ажил хийж байна.
-Уг замд ямар ажлуудыг хийх вэ?
-Одоо байгаа автозамыг өргөсгөж хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий 14 метр зорчих хэсэгтэй, хоёр талдаа 2.25 метрийн явган хүний замтай ажил хийхээс гадна гэрэлтүүлгийг мөн адил хийх юм.
-Ашиглалтад хэзээ хүлээлгэж өгөх вэ. Өнөөдрийн байдлаар ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэхүү замын ажил нь жил дамнан хийгдэх учраас ирэх жилийн наймдугаар сарын 1-нд дуусахаар гэрээтэй байгаа. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил хангагдаад, газар чөлөөлүүлэх ажил нь эхэлчихсэн, газар доорхи байгууламж буюу инженерийн шугам сүлжээний шинэчлэх ажлууд хийж байна.
Энэ замыг өргөтгөх учир автозамын ойролцоо буусан айлуудад газраа чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас өгсөн гэнэ. Мэдэгдэх хуудас авсан айл өрхүүдийн ихэнх нь газраа чөлөөлсөн бөгөөд хоёр гурван айл газраа чөлөөлөхгүй нэлээд маргаан үүсгэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ мэдээллийн дагуу Баянхошуу руу өчигдөр очлоо. Тоос шороо бужигнаж хүн байхын аргагүй газарт хүүхэд багачууд тоглож томчууд юу ч болоогүй юм шиг алхах юм. Зам засварын ажил хэдийнэ эхэлсэн гэсэн ч ажлын талбар дээр газар тэгшлэгч машин, дөрөв тавхан хүн л ажиллаж байв.
"Хувай Монголиа" ХХК-ийн ажилчдаас инженер нь хаана байгааг асуутал "Бидний байрлаж буй газарт байгаа. Дээрээс шалгалт ирээд жаахан завгүй байна лээ. Бид өдрийн цайндаа орох гэж байна. Дагаж очоод уулзчихгүй юу" хэмээн машин техникээ унтраав. Тэдэнтэй хэдэн үг солилоо.
-Иргэд газраа чөлөөлөхгүй нэлээд маргаан үүссэн гэсэн. Тэдгээр айлууд байгаа юу?
-Баянхошууны тойрог дээр хэдэн айл газраа чөлөөлөхгүй гээд нэлээд л юм болсон юм шиг байна лээ. Гэхдээ одоо байхгүй ээ. Нүүгээд явчихсан.
-Ажил хэр урагштай байна даа. Цөөхүүлхнээ байх шиг байна. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?
-Гайгүй урагштай байгаа ч сайн жигдэрч чадахгүй л байна. Иргэд газраа чөлөөлөөд, саад учруулахгүй бол гялс хийнэ шүү дээ. Ажилд саад учруулж буй хоёр юм байна. Нэг нь замын хажуугаар байгаа гэрэлтүүлгүүд, нөгөө нь замын түгжрэл. Энэ хоёр байхгүй болчихвол ажил урагштай явна даа. Уг нь замын ажил эхлээд долоо найм хонож байна. Одоогоор машин механизмаар хийх ажлуудаа гүйцэтгэж байгаа учраас хүн хүч бага байна. Өнөөдрийн байдлаар 20-иод хүн ажиллаж байгаа. Хэд хоногоос хүмүүс нэмж ирнэ.
-Энэ замын ажил ирэх жилийн наймдугаар сард дуусах төлөвлөгөөтэй гэсэн. Хугацаандаа амжих болов уу?
-Төлөвлөсөн хугацаандаа амжих байх. Тэрнээс өмнө ч дуусч магадгүй.
-Өвөл ажилладаггүй гэсэн. Намар хэдэн cap хүртэл ажиллах бол?
-11 дүгээр cap хүртэл ажиллаад гуравдугаар cap гээд ажилдаа орох байх.
Ингээд зам засварын ажилчдын байрлаж буй гэрүүдэд ирвэл инженер нь байсангүй. Харин утас руу нь залгавал "Газар чөлөөлүүлэх ажлыг би сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд автозамын баруун хэсгээр байрлах айлуудад газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Хуудас авсан айлууд ч газраа чөлөөлсөн. Ганц хоёр айл бага зэрэг асуудал гаргасан. Маргаашаас /өнөөдөр/ автозамын зүүн талаар байрлах айлуудад газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгөх байх. Замын голоос хоёр тийшээ хэмжиж үзээд 10-12 метрийн зайд байрлаж буй айлуудад мэдэгдэх хуудас өгнө" гэлээ.
Автозамын зүүн талд нэлээд ойрхон байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрт орж худалдагчаас "Танай энэ хавьд авто замыг шинэчилж, өргөтгөх гэж байгаа юм байна. Нүүх мэдэгдэл хуудас өгөх юм билээ. Тэгвэл танайх нүүнэ биз дээ" гэхэд "Зам барих трасст нь манайх орчихоод байвал ярилцаж тохиролцоод нүүнэ дээ. Манайх гэдэг айл энэ дэлгүүрээр л амьдралаа залгуулдаг. Дэлгүүргүй болчихвол хэцүүдэх нь тодорхой. Иймээс энэ бүхнийг нь минь үнэлээд авъя гэвэл нүүхээс өөр яахав" гэж байна.
Жилийн жилд авто зам барих, шинэчлэх өргөтгөл ажилд гэр хорооллынхон нэлээд төвөг учруулдаг байдал санасныг бодоход арилжээ. Нийслэлчүүд хотынхоо өнгө төрх, хөгжил цэцэглэлтэд санаа зовдог болсон нь сайшаалтай.
Ж.Баттуул