Саальчин Аси
Монголын
хошин урлагт хахир хадам үзээрийн царайтай эхнэрийн дүрийг чадварлаг бүтээж
олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Асиг жүжигчин болоогүй бол нутагтаа саальчин байх байсан гэнэ. Түүнийг Баянхонгор
аймгийн Галуут сумын хүн гэдгийг мэдэх нь олон ч багаасаа сарлаг сааж өссөнийг
нь мэдэх хүн үгүй болов уу. Асигийн нутаг сарлаг ихтэйгээрээ зартай ч тэжээсэн
малных нь ааш омог тэр нутгийг олонд таниулж явдаг юм гэнэ. Эмэгтэйчүүд нь уур
омогтой сарлагаа саах нь бүү хэл ойртож ч чаддаггүй учир нутгийн эрчүүд саалинд
гардаг аж. Ямар сайндаа л Асиг телевизээр харж суусан нутгийн хөгшчүүл нь
"Энэ Аси нутагтаа ирж сарлаг саахгүй юм байх даа" хэмээн өөр хоорондоо
хошигнон суудаг болсон аж. Асий ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг төдийгүй "Би
жүжигчин болоогүй бол толгойдоо алчуур зангидаад, сарлагийн зэлэндээр саалийн хувин барьчихсан зогсож байх байсан" гэж
ойр хавийнханыгаа хөгжөөгөөд авдаг сурагтай.
Зураач
Саранцацралт охидынхоо хамт шивээсний урлан
Уран зургийн ертөнцөд сонин содон имиджээрээ бусдаас
онцгойрдог зураач Саранцацралт өвөрмөц шивээстэй цорын ганц эмэгтэй гэнэ.
Түүний гарын нэг тал нь мөрнөөсөө бугалга хүртлээ өлзий хээг дүрсэлсэн байдаг
бөгөөд тэр ч үүгээрээ бахархан ярих дуртай аж. Харин түүний хоёр охин нь мөн л
өсвөр үеийнхэн дотроо этгээд имидж стилээрээ сондгойрдог юм гэсэн. Тэдний биен
дээр этгээд авангард зургийг өнгө алаглуулан шивсэн байдаг гэнэ. Ээж охидын хэн
хэн нь ялгаагүй зун цагийг хагас нүцгэн хувцас битүү нүд эрээлжлэм шивээсээрээ
бусдыг алмайруулж гайхшлыг бардаг сурагтай.
“Flash” хэнд “Томров”
Өсвөр үеийн дөрвөн хөвгүүн нэгэн үе од болохын өвчнөөр
өвчилж явсан нь өдгөө нам гүм болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хамтлагтаа
гайгүй гоц дуулчихдаг Мийгаа нь Солонгосыг зорьсноос хойш Flash хамтлаг тарах
талруугаа хандсан. Бэбэ Нандиа хоёр хамтлагтаа үлдсэн ч их зангаасаа болж нэр
хүнд нь унаж эхлээд байгаа сурагтай. Саяхны нэг өдөр Нандиаг гудамжинд явж
байхад нь дууг нь сонсдог нэгэн фэн нь "гар баръя" гэсэнд "Би
таньдаггүй хүнтэй гар барьдаггүй" хэмээн томорсон гэнэ.
Дуучин
Сараагийн тоглолтын билет таван талхны үнэ
"Хайрын бурхан чи минь хаана байна" хэмээн
дуулж хайрын эзнээ хайсаар урлагийн тайзанд гарч ирсэн Сараа саяхан баруун
болон төвийн аймгуудаар аялан тоглолтоо хийгээд иржээ. Юмны үнэ тэнгэрт хадаад
байгаа өнөө үед аялан тоглолтынхоо билетийг 3500 төгрөгөөр үнэлж хөдөөгийнхний
таван талх авах мөнгөөр шоу хийсэн гэх яриа гарах боллоо. Хэдийгээр монголын
ард түмэнд ая дуугаа хүргэж, сэтгэлийн жаргалыг эдлүүлж байгаа ч нийгэм яаж
өөрчлөгдсөнийг эрхэм дуучин мэдсэн баймаар. Ямартаа ч зарим нэг хүмүүс түүний
тоглолтыг үзмээр байвч халаасан дахь хэд нь дутсанд их л гонсгор харагдана лээ.
28 сая төгрөгийн орлого халаасалсан Сараа ойрын жмлүүдэд хангалттай зооглох
хүнсээ бэлдсэн бол хөдөөгийнхөн маань хэд хоногтоо хоосон ходоодтой явах
төлөвтэй.