Удирдаач, концертмейстер Н.Жигжигдорж, төгөлдөр хуурч Э.Намуун нар хамтран Morin khuur & Piano DUO тоглолтоо толилуулна
Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер Н.Жигжиддорж/СТА/, Дуурь бүжгийн эрдмийн театр, Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Э.Намуун нар Morin khuur & Piano DUO тоглолтоо энэ сарын 29-ний өдөр Asem ger-т толилуулах гэж байна.
Уран бүтээлчид 2017 оноос цөөхүүл хөгжмийн дуэт төрлөөр хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд, 2021 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын дуурийн дуулаачийн таван хоолойд зориулсан 24 хүүрнэл дууг(романс) хөгжмийн хэлбэрт зориулан шинэчилсэн редакц хийж “ТАЛЫН ХАРГУЙ” нэртэй хос цомгийг бичүүлэн сонсогчдын хүртээл болгосон юм.
Энэ удаагийн Morin khuur & Piano DUO тоглолтоор Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын хөгжмийн жижиг хэлбэрийн шилмэл бүтээлүүд болон дуулаачид зориулсан зарим бүтээлүүдийг үзэгдэдээ хүргэхээр бэлтгээд байна.
Мөн тус тоглолтод урилгаар МУГЖ Ө.Уянга (сопрано), Б.Гомбо-Очир (тенор), Д.Амармэнд (морин хийл) нар оролцоно.
Хөгжмийн урлагийг шимтэн сонсогч, үзэгч та бүхнийг зургаадугаар сарын 29-ний 19:00 цагт Asem ger-т болох Morin khuur & Piano DUO тоглолтод тухлан саатахыг урьж байна.
Тасалбарыг https://ticket.mn/event/date/3589/ -сайтаас, Дэлгэрэнгүй мэдээллийг 9900 0780