gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монгол улсад гадаад орны ямар нэгэн хог, хаягдлыг байршуулах, булшлах нь хуулиар хориотой”

Ч.Болортуяа
Улс төр
2011-05-11
0
Twitter logo

Гадаад харилцааны яам болон Мон-Атом компаниас хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гараад буй цөмийн хог хаягдал, хэрэглэсэн түлшийг Монголд булшлах асуудлаар албан ёсны мэдээллийг төрийн ордонд хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа энэ талаар ярихдаа "Хамгийн сүүлийн мэдээллээр буюу өнгөрсөн даваа гаригт Япон улсын Майничи сонинд АНУ, Япон улс Монголд цөмийн хог, хаягдлыг булшлах тухай бичсэн байсан. Энэ бол буруу ташаа мэдээлэл юм. Учир нь АНУ, Япон орнууд нь Монгол улстай цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах Санамж бичигт гарын үсэг зурсан орнууд юм. Түүнээс гадна энэ хоёр орон хоёулаа Монгол улсын гуравдагч хөршийн хэмжээн дэх харилцаатай орон гэдгийг та бүгд мэдэж байгаа. Эдгээр оронтой харин манай улс ураны ашиглалт, олборлолт, цөмийн эрчим хүчний ашиглалт, судалгаа, сургалт зэрэгт хамтарч ажиллах яриа, хэлцэл байдаг. Тухайлбал, Японы Мицүбиши корпораци байна.  Түүнчлэн манай улс Энэтхэг, Франц, Өмнөд Солонгос, ОХУ, Франц, Тайвань зэрэг улстай цөмийн эрчим хүчний салбарт дээрх орнуудтай адилхан зарчмаар хамтын ажиллагаатай" гэлээ.

Чухам яагаад олон улсын нэр хүндтэй агентлаг, сонин хэвлэлээр Монголын цөмийн эрчим хүчний салбар дахь байр суурийг ийнхүү буруу, ташаа мэдээлэх болов гэсэн асуултад  А.Ундраа хариулахдаа "Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Вашингтон хотод болсон Карнегийн хурал дээр АНУ-ын төрийн департаментын ажилтан Монголд цөмийн хог хаягдал булшилж болох мэтээр ярьсан нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эх сурвалж болсон байх талтай. Бид энэхүү мэдэгдэлд няцаалт хийсэн байгаа” гэлээ.

Манай орны хувьд гадаад улсын ямар нэгэн хог, хаягдлыг өөрийн улсад байршуулах, булшлах зэрэг нь хуулиар хориотой байдаг учир энэ нь УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд яригдах сэдэв юм. Тиймээс сүүлийн үед олон улсад цацагдаад буй Монголын цөмийн эрчим хүчний бодлогын асуудал нь ташаа мэдээлэл болж таарлаа. Түүнчлэн гадны хэвлэлээр ийнхүү Монголын цөмийн салбарын тухай ташаа бичиж буй нь манай орны уран ашиглалт, атомын цахилгаан станц зэргийн бодлогыг тандах явуулга ч байж магадгүй юм гэсэн мэдээллийг холбогдох мэргэжлийн хүмүүс үгүйсгэсэнгүй.

Ураны ашиглалт, олборлолтын хувьд Монгол орон  Франц улсын Арева групптэй хамтран Дорноговь аймагт   туршилтын олборлолт явуулж байгаа. Түүнээс албан ёсоор манайх ураны олборлолт явуулаагүй байгаа билээ.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан