gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ходоод хогийн caв биш

Эрүүл мэнд
2011-09-03
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-09-03
Ходоод хогийн caв биш
Манайхны ихэнх нь өглөө гэрээсээ хоосон гарч, унтахынхаа өмнө болон хоносон хоол идэх муу зуршилтай хүмүүс.

Тэгээд хэдэн цагийн дараа ходоодоо хоол нэхэхээр шөлтэй, шөлгүй янз бүрийн хоолыг хэт ихээр иддэг муу зантай. Ингэж гэнэт их идэх нь ходоодонд ямар аюул дагуулдаг талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын клиникийн ахлах зэрэгтэй их эмч, Анагаах ухааны магистр Ч.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Хүмүүсийн зарим нь хоол хүнсэндээ төдийлөн анхаарал тавьдаггүй. Харин үүнээсээ болоод ходоод гэдэс хямарлаа гэдэг. Тиймээс хүний биед хоол боловсруулах эрхтэн ямар чухал болохыг тайлбарлаж өгөхгүй юү?
-Хоол боловсруулах эрхтэн гэж амны хөндийгөөс шулуун гэдэс хүртэлх бүх эрхтэнг хэлнэ. Ходоод нь бодисын солилцоог байнга хангахын тулд уураг, амин дэм, эрдэс, нүүрс ус, өөх тосыг хоол хүнсээр авч боловсруулан цааш дамжуулж, цусанд шимэгдүүлэх үүрэгтэй.

-Ходоод ямар үед хямардаг вэ?
-Ходоодонд 65-75 хэмийн халуунтай хоол хамгийн тохиромжтой ба ходоодны шүүрлийг нэмэх, хөдөлгөөнийг дэмжих нөхцлийг бүрдүүлж өгдөг. Энэ эрхтэний хэвийн үйл ажиллагаа ямар нэг байдлаар алдагдвал аюулхайд бага зэрэг хөндүүрлэнэ. Ходоодны амсар, их бие, гарах хэсэг гэж байдаг. Өвдөлтийг эрт, хожуу, шөнийн өвдөлт гэнэ. Эрт өвдөлт нь хоол идсэнээс хойш 10-30 минутын дараа буюу ходоодны шархлаа өвчний үед илэрнэ.

Хожуу буюу хоол идсэнээс хойш 2-5 цагийн дараах өвдөлт нь ходоодны гарах хэсгийн шархлааны үед илэрдэг. Өлөн буюу шөнийн өвдөлт нь 24-03 цагийн хооронд өвддөг. Энэ нь дээд гэдэсний шархлаа өвчний үед илэрдэг. Өвдөлтийн дамжилт шархны байрлалаас хамаарна. Тухайлбал, шарх ходоодны арын хананд байрласан бол дал, ар нурууны хэсгээр өвдөнө. Зарим өвчтөнд зүрхний бах, цөс чулуужих өвчин, гэдэсний өвдөлтийг санагдуулмаар өвддөг.

-Гурилан бүтээгдэхүүн идэхээр цээж хорсч, гашуун зүйлээр гулгидаг нь юуных вэ?
-Гурилан, исгэлэн, хийтэй ундаа ходоодны шүүс ялгаруулалтыг дэмжиж өгдөг. Энэ нь цөс ходоодны сөргөө өвчнийг сэдрээснээр цээжээр гашуун зүйл амтагддаг. Тодруулбал, манайхан гэрийн эзнээ хүндэтгэж том аяганд хоол хийж өгдөг. Энэ нь буруу. Учир нь ходоодны багтаамжаа хэт ихэсгэж, нэг удаа биеийн илчлэгт бодисыг нөхөх хэрэгцээг хэтрүүлэн, ходоодны шингээх чадварыг дарангуйлж байгаа юм.

Хоол идсэний дараа ходоодны дээд, доод амсрын хуниас хаагдаж хоол хүнсийг боловсруулахын тулд дүүжин ба хэсэгчилсэн маягийн хөдөлгөөн хийх учиртай. Гэтэл том аягаар хоол идсэнээс ходоодны доод гарах хэсгийн хүнсийг бүрэн хааж, багасгадаг. Үүнээс болж хуниас дутуу хаагдаж хос гэдэснээс нойр булчирхайн шүүс ба цөс ходоодонд эргэж орсноор цээж хорсч, гашуун зүйлээр гулгидаг.

-Ходоод шархалсныг яаж мэдэж болох вэ. Юунаас болж шархлаа үүсдэг юм бол?
-Ходоодны салстыг цочроогч хоол, амтлагч, халуун ногоо, шарсан хайрсан хоол, хоолны бүгдээс гадна хооллох цаг ойртож, холдох, хурдан хооллох, өтгөн, кофе, архи, тамхинаас шалтгаалан шүүрэл, ялгаралт ихсэх нь шархлаа үүсгэдэг. Олон шалтгаант бухимдал, сэтгэл хөдлөл, сэтгэл санааны дарамт, гутрал, нойргүйдэл ч бас шархлаа үүсэх шалтгаан болохгүй ч нөлөөлдөг.

Ямарч шинж тэмдэг илрэхгүйгээр ходоодонд шарх үүсэх тохиолдол ч бий. Шархлаа үүсэхэд нэг газар цоргиж өвдөхөөс өөр хурц хэлбэрээр илэрдэггүй. Хэрэв шарх бол өтгөн хар гардаг. Энэ нь ходоод гэдэсний замаар цус гарсныг илэрхийлж байгаа юм. Мөн төмрийн бэлдмэл ууж, шинэ мах, амталсан цус идэхэд өтгөн хар гардаг. Тиймээс далд цусыг илрүүлэх шинжилгээ хийлгэж, ходоодоо дуранд харуулах шаардлагатай. Өтгөн хаталт ходоод, бүдүүн гэдэстэй холбоотой.

-Манайхан хоносон хоол их иддэг. Энэ нь ходоод шархлахад нөлөөлдөг үү?
-Монголчууд шөлтэй хоолыг их хийгээд өглөө нь халааж иддэг уламжлалтай хүмүүс. Гэтэл +18+25 хэмийн дулаантай байр, гэрийн орчинд 8-12 цагийн турш шөлтэй хоолонд нян үржих хамгийн тохиромжтой үе нь. Халаасан хоол амттай байдаг нь халаалтын явцад нянгууд улам исэлжсэнийх юм. Нөгөө талаар халаасан хоолны илчлэгт чанар, амин дэмүүд нь буурч хүний хэвийн хэрэгцээг хангаж чадахгүй. Ходоодны шархлаа үүсгэдэг. Тиймээс аль болох хоносон хоол идэх хэрэггүй.

-Ходоодны шарх хүндрэхээрээ хавдар үүсгэдэг гэсэн. Энэ хэр үнэн бол?
-Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний хүндрэлүүдээс цус алдах, цоорох, хорт хавдарт шилждэг. Хоол боловсруулах дээд замын цус алдалтын 75-80 хувь нь шархлаа өвчний хүндрэл байдаг. Шархлаанаас цус алдах эрсдэлд ахимаг насныхны дааврын бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээ, залуу насныханд хеликобактерийн халдвар, хорт зуршил ордог. Шархлааны хүндрэлийн хувьд хамгийн их тохиолддог нь шархнаас цус алдах, ходоодны шарх өмөнд шилжих явдал юм. Мөн шарх сорвижиж эдгэрэх, эрхтэн рүү цооpox нь элбэг тохиолдож байна.

-Энэ өвчнөөр хэдээс хэдэн насны, ямар хүмүүс ихэвчлэн өвчилж байна вэ?
-Манай оронд ходоод гэдэсний замын хүндэрсэн шархлаа нь 30-39 насны оюуны болон биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хамгийн их тохиолдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 82.33, эмэгтэйчүүдэд 16.67 хувьтай байна. Энэ өвчнөөр эрчүүд илүү өвчилдөг. Яагаад эрчүүд их өвчилж байна гэхээр архи, тамхитай холбоотой. Архи уудаг ходоодны шархтай хүмүүсийн 60.29 хувь нь шархнаас цус алддаг бол 55.55 хувь нь шарх эрхтэн рүү цоорч, 43.13 хувь нь сорвижсон байдаг.

Харин тамхи татдаг хүмүүсийн 78.94 хувь нь эрхтэн, 73.34 хувь нь хэвлийн хөндий рүү цоорч, 67.65 хувь нь цус алддаг. Архи, тамхи татдаг хүмүүсийг харьцуулахад тамхичин хүний ходоодны шарх илүү хүндэрдэг. Үүнээс гадна халуун ногоо, кофены хэрэглээ ч бас хүндрэлд нөлөөлдөг. Дэглэм сайн барьснаар шарх бүрэн эдгэрдэг өвчин.

-Зарим хүмүүсийн ходоодны амсар байнга нээлттэй байдаг. Үүнээсээ болж амнаас нь эвгүй үнэр гарч байна гэж ярьдаг. Энэ байдлаас яаж гарах талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юү?
-Ходоодны амсар байнга нээлттэй байна гэсэн ойлголт байхгүй. Харин махлаг буюу хэвлийн дотоод даралттай хүмүүсийн ходоодны амсар нээгдэж болно. Амнаас эвгүй үнэр гарах нь хеликобактери, цөс, амны хөндийн эмгэг, хоолойн өвдөлтөөс гарч болно.

-Хүмүүс ходоодоо яаж эрүүл байлгах вэ. Өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Иргэд ходоодоо эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд амны хөндийгөө эрүүл байлгах нь чухал. Оюуны болон биеийн хүчний ядаргаанаас зайлсхийх хэрэгтэй. Найдвартай хоол хүнсийг тогтмол цагт идэж сурвал ганц ходоод гэлтгүй эрүүл байж чадна. Тогтмол цагт хоол идсэнээр хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тогтворждог.

Ил задгай газар аль болох бүү хооллоорой. Байнга хуурай хоол идэх нь муу. Учир нь хуурай хоолонд хамгийн муу мах хийсэн байдаг. Хэт өлсч болохгүй. Өлсөлт олон давтагдахад ходоодны шүүрэл буурах, хоол боловсруулалт удаашрах сөрөг талтай. Мөн өглөө бүр тогтмол өтгөнөө гаргах нь эрүүл байхын нэг шинж юм. Хүн өглөө болгон нүүр, гараа угаадаг шиг цөсөө угааж байх хэрэгтэй.

-Та мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Ес дэх жилдээ ажиллаж байна.

Р.Оюун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан