Францын атомын цахилгаан станцын цөмийн хог хаягдал хадгалдаг байгууламжинд гал гарч дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж бэртсэн хэрэг орон нутгийн цагаар өчигдөр 11:45 цагт гарсан байна.
Ослын дараа цацраг идэвхт бодис алдагдаагүй бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна хэмээн Францын цөмийн энергийн комиссын дарга мэдэгджээ.
Тус газар зэвсгийн плутоний боловсруулах замаар MOX буюу цөмийн түлш гаргаж авдаг бөгөөд цөмийн реактор байдаггүй юм байна.
Франц улсын цахилгаан эрчим хүчний 70 хувийг цөмийн эрчим хүч хангадаг гэнэ. Японы "Фукушима" атомын цахилгаан станцад гарсан ослын дараа тус улс цөмийн бүх 58 реактортаа шалгалт хийжээ.
А.Цацрал
Эх сурвалж: www.bbc.com